Хятад улс бол олон соёл эвсэг зохицонгуй зэрэгцэн оршсон орон мөн. Шашны соёл нь үүний нэг бүрэлдэхүүн хэсэг, Буддын, бомбын, лалын , католиг , христосын бол Хятадын таван том шашин, үүний зөвхөн бомбын л Хятадаас үүсгэлтэй юм.
Балар эртний үед хүмүүс байгалийг бишрэн шүтэж тэнгэр сахиусыг шүтэж ирснээр бөөгийн увдисаар ад чөтгөрийг хөөн зайлуулж харгисыг дарж иржээ. Хожим нь одоогоос 2500 гаруй жилийн тэртээх Хятадын зүүн Жөү улсын үед амьдарч байсан гүн ухаантан Лооз "ёс суртхууны ном" бичиж, байгаллаг сэлүүхэн үзэл санаа амьдралын хэлбэрийг санаачилж, хүмүүс нэр ашгийн төлөө хөөцөлдөхгүй энэрэнгүй сэтгэлтэй байх ёстой гэж баримтлав. 2000 гаруй жилийн өмнөх Зүүн хан улсын үед хүмүүс "ёс суртхууны ном" дахь үзэл санаа болон эртний хүмүүсийн байгалийг шүтэнхийг тэнгэрийг тахих зарим ёслолтой уялдуулаад бомбын шашныг үүдэн бий болгосон байна. Бомбын шашин үүл хөлөглөн явагч сахиулсаныг бишрэн шүтэж, бясалгал хийвэл сүнсээ ариутгах зорилгод хүрч чадна гэж үзэв. Лоозыг ёс суртхууны өвөг дээдэсээр өргөмжилж, "ёс суртхууны ном" нь бомбын шашны чухал судар болжээ.
Бээжингийн баруун дүүрэгт бомбын шашны Бай Юүньгуань сүм байрлаж байна. Энэ нь мөн Хятадын Бомбын шашны нийгэмлэгийн байр юм. Тан улсын үед өөрөөр хэлбэл нийтийн он тоололын 741 онд байгуулагдсан уг сүмд олон удаа засвар хийжээ. Бай Юүньгуань сүмийн хамба лам Инь Чанань бол Хятадын сонгодог уран зохиолыг уншиж нэвтэрхий ойлгосны дараа бомбын шашныг шүтэх болсон байна.
Бомбын шашинд Чуань зэнь сүсэгтэн болон Зэн-и сүсэгтэн гэж ялгадаг. Чуань зэнь сүсэгтэн нь эм авахгүй мах идэхийг цээрлэж сүмд суудаг. Зэн-и сүсэгтэн нь гэрлэж болох бөгөөд мах цээрлэхгүй юм.
Бомбын шашин нь Хятадын иргэдийн сүсэг бишрэлээс үүсгэлтэй, үүний үндэс дээр түүнийг нэн хэлбэржүүлсэн байна, ёс нь оршихгүй газар гэж байхгүй юм.
Бай Юүнгуань сүм 18 дугантай, энд бомбын шашны түүхэн дэх хэдэн арван нөхцсөн мэргэдийг тахиж байна. Хамба лам Инь Чанань хэлэхдээ, сүмд өдөр бүр хурал хурж ном уншина. Ном нь бомбын шашны бүх сонгодог ном судрын агуулгыг хамарч байдаг гэжээ.
Хятадын Бомбын шашны дээд сургууль нь Хятадын Бомбын шашны нийгэмлэгээс эрхэлсэн бомбын шашны мэргэжил дээшлүүлэх анхны курсын үндэс дээр 1990 онд байгуулагдсан юм. Бомбын сүсэгтний дийлэнх олон хүн энэ сургуулиас төгсөн байдаг. Бай Юүньгуаны бомб Лү Юүньхэ мөн уг сургуулийг төгсчээ. Тэрээр хэлэхдээ, 2000 гаруй жилийн турш бомбын шашин үүсэн хөгжиж өнөөдрийг хүрэхдээ түүний хамгийн чухал нэг шалтгаан бол цаг үеийн хөгжлийг даган, нийгмийн их орчны өөрчлөлтөд зохицохгүй зүйлээ өөрчилж нийгэмд үйлчилж, улс орондоо үйлчилж байдагт оршино гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|