• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-22 18:06:44    
Үнээний сүүг хэрхэн хэрэглэх тухай

Хятадын Олон Улсын Радио

      Нэг. Цаг хугацаа: Үнэндээ, өдөр хоногийн аль ч цагт үнээний сүү уух нь чанарын ялгаа алга, хүмүүсийн заншлаар л болно. Харин кальцийг хүлээн авах талаас нь тодруулбал, орой унтсанаас хойш кальцийг хүлээн авах хэмжээ нь өдөр уухаас их байгаа юм. Иймээс унтхаасаа өмнө нэг аяга үнээний сүү уух нь хамгийн сайн сонголт юм.

     Хоёр. Тоо хэмжээ: Үнээний сүүг өдөр бүр нийт 250-500 мл \1-2 уут\ уух бөгөөд нэг удаа уухдаа 250 мл-ээс хэтрүүлэхгүй бол хамгийн тохиромжтой. Гэхдээ юуны өмнө үнээний сүүг хүлээн авч чадах эсэх асуудлыг бодож үзэх хэрэгтэй. Манай улсын оршин суугчдын дийлэнх нь сүүний чихэрлэг энзимээр дутагдаж байдаг болохоор үнээний сүүг их хэмжээгээр уувал, сүүний чихрийг хүлээн авах чадавх дутагдаж, гэдэс хөөх, суулгах зэрэг өвчин тусдаг байна. Одоо судалгаа шинжилгээний анхны тоо баримтаас үзвэл, 250 мл үнээний сүү уух бүр 15%-ийн үл шингээх байдал гардаг байна. Үнээний сүүг хэтэрхий их уух бүр сүүний кальцийг хүлээн авах хэмжээ нь нэмэгдэхгүй мөртөө харин буурдаг юм байна.

     Гурав. Хэрэглэх дэс дараа: Үнээний сүүг уухаасаа өмнө 1-р хоол, 2-р хоол ч юм уу амьтны гаралтай уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл тахианы өндөг зэргийг идэж, дараа нь үнээнийхээ сүүг уух хамгийн тохиромжтой. Гэдэс хоосон байхад үнээний сүү уувал, сүүний гэдэс ходоодонд гүйх цаг нь түргэн байдаг бөгөөд түүний шим тэжээлийг хүлээн авах хэмжээ нь уг шалтгаанаар буурч , үүний зэрэгцээ бас сүүний чихэрлэг зүйлийг нэмэгдүүлж шингээлтийг муудуулах аюлтай юм.

     Дөрөв. Хэрэглэх халууны хэмжээ: Үнээний сүүг 20-30℃ байхад нь уувал хамгийн тохиромжтой. Гэдэс ходоодондоо харш нөлөө үзүүлэхгүй байхын тулд сүүг хөргөгчөөсөө гаргамагч уухгүй байхыг хичээгээрэй.\Л.Буянтогтох орчуулав\