• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-22 16:48:00    
Туркийн бүх нийтийн санал асуулгаар үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл баталжээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    Туркийн сонгуулийн дээд зөвлөлийн 21-ний орой нийтэлсэн эхний бүртгэлийн дүнгээс үзвэл, мөн өдөр болсон бүх нийтийн санал асуулгад Ерөнхийлөгчийг бүх нийтээрээ сонгох тухай үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг санал хураалтад оролцсон нийт хүмүүсийн 70 хувь нь дэмжсэн юм байна. Энэ нь энэ оны 4-р сараас хойш болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай улс төрийн хямрал нь эцсийн бүлэгт шийдэгдсэнийг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.

    Туркийн үндсэн хуулийн дагуу, Туркийн Парламент нь энэ оны 5-р сарын 16-наас өмнө шинэ Ерөнхийлөгчийг сонгож Ахмет Некдет Сезерийг орлуулох хэрэгтэй байсан юм. Гэвч 4-р сарын 27-ны өдөр болон 5-р сарын 6-ны өдөр болсон хоёр ээлжийн Ерөнхийлөгчийн сонгуульд, Бүгд найрамдах нам зэрэг сөрөг намуудын эрс эсэргүүцэлтэй учирснаар Шудрага ёс, хөгжлийн намын дэвшүүлсэн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Абдулах Гул нь залгаагаар ялагдсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хямралыг зохицуулахын тулд, Туркийн эрх баригч нам Шудрага ёс, хөгжлийн нам нь үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл дэвшүүлж, Парламентад хэлэлцүүлэв. Гэвч энэ төслөөс Ерөнхийлөгч Сезер татгалзсанаар, шудрага ёс, хөгжлийн нам нь дахин Парламентад өөрчлөлт оруулах төсөл дэвшүүлсэн байна. Үндсэн хуулийн дагуу, Ерөнхийлөгч нь дахин хориг тавих эрхгүй болсон учраас 120 хоногийн дотор энэ төслийн дагуу бүх нийтийн санал асуулга хийх нь цорын ганц сонголт болжээ. 6-р сарын 15-ны өдөр Туркийн үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгч Сезер арга бус энэ төслөөр бүх нийтийн санал асуулга хийлгэсэн байна.

    Турк 1923 онд улс тунхагласнаас хойш, шашингүйн үзэл болон төр шашныг тусгарлах улс төрийн тогтолцоог хэрэгжүүлсээр ирсэн юм. Гэвч лалын шашны дэвсгэртэй шудрага ёс, хөгжлийн нам нь 2002 онд эрх бариснаас хойш, исламчилсан бодлого тэрчлэн Европ, Америкийг тодночилсон гадаад харилцааны чиг бодлого хэрэгжүүлснээр, шашингүйн хүчин болон үндэстний үзэлтнүүдийн хатуу эсэргүүцээлтэй тулгарсан байна.

    Хямралыг зохицуулахын тулд, Шудрага ёс, хөгжлийн нам нь 5-р сарын эхээр хоёр хариу арга хэмжээ дэвшүүлсэн байна. Нэг нь урьдчлан сонгууль хийх, нөгөө нь үндсэн хуульд өөрчлөлт оруулах явдал болно. Хүчирхэг их олон түмэн үндсийнхээ дагуу, Шудрага ёс, хөгжлийн нам нь 7-р сарын 22-ны өдөр болсон шинэ сонгуульд дийлэнх олонхийн саналаар ялалт байгуулж, дахин тусгаараа эрх барих болсон байна. Гул ч дараагаар болсон Ерөнхийлөгчийн сонгуульд зорилтдоо хүрч чаджээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөөр хийсэн бүх нийтийн санал асуулгыг багтаасан дотоодын улс төрийн олон өрсөлдөөнд ялалт байгуулж байгаа нь энэ намын ажлын үр дүнтэй салж болшгүй холбоотой юм гэж шинжээчид үзэж байна.

    Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг баталсан нь олон нам бүлгийн харилцан эсэргүүцэлдэхээс болсон улс төрийн тогтворгүй байдлаас зайлсхийж чадах бөгөөд Шудрага ёс, хөгжлийн намын эрх барих байр суурийг цаашид батжуулах болно гэж шинжээчид мөн үзэж байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\