• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-23 16:00:30    
Хятадын төрийн театр байгуулагдан туршин тоглолт гаргав

Хятадын Олон Улсын Радио

     9-р сарын 25-ны өдөр шинхэн байгуулагдсан төрийн том театрт анхны туршилтын тоглолт болов. Хятадын төрийн том театр бол Хятадын 21-р зуунд чиглэн хөрөнгө оруулан байгуулсан бэлэг тэмдгийн чанартай соёлын том тоног төхөөрөмж болох юм. Төрийн том театр байгуулагдсан явдал хүмүүсийн өргөн анхаарлын төвд орж байна.

     Хятадын төрийн том театрыг үндсэнд нь байгуулж дууссан болон үндэсний баярыг тэмдэглэхийн төлөө, төрийн театрт 9-р сарын 25-аас 23 удаа туршин тоглож байна. Эдгээр тоглолтод нь драм, балет, дуурь, ши жүжиг зэрэг багтаж байна. Энэ туршилтын тоглолт нь бас нэгэн зорилготой, даруй төрийн том театрын машин цахилгааны систем, тайзны механикийн систем, аюулгүйн баталгааны систем жич холбогдох талбайн үйл ажиллааны байгууллагын үйлчилгээ зэрэг төрөл бүрийн ажлыг шалган хэмжиж, туршиж байгаа бөгөөд төрийн том театрын албан ёсоор тоглолт эхлүүлэхэд бэлтгэл хийж байгаа юм.

     Хятадын төрийн том театрыг Францын барилгын мастер Паол Андрев зураг төсөл хийсэн, Бээжин хотын төв дундах Тян ань мэнь өргөн талбайн баруун талд, ардын их хурлын танхимтай хөршилж байгаа энэ төв тетрыг 2001 оноос албан ёсоор эхлэн байгуулсан юм.

     Төрийн том театрын гол барилга нь бөмбөг шиг хэлбэртэй, өндөр нь бараг 47 метр байна. Эргэн тойрноор нь зохиомол нуур болон цэцэгт хүрээлэжнтэй. Номин долгионт нуурын дунд бүхийл театар нь болор сувд шиг харагдаж, үдэш орой болохоор одон мэчид шиг чидэн нь гэрэлтэн гялбаж, тэнгэрийн одтой зэрэгцээд, маш гоё харагдна.

     Төрийн том театр нь дуурын театр, хөгжмийн танхим, ши жүжгийн театр зэрэг гурван хэсгээс бүрэлдсэн бөгөөд нийт 5400 гаруй суудалтай. Дуурын театр нь энэ гурвын дотроо хамгаас гоё нь юм. Дуурын театрт хазуулдсан цорын ганц балетийн бүжгэн тайзтай. Хөгжмийн танхим нь дотроо цул цагаан өнгөтөй бөгөөд маш тансаг гоё байж, дотоодын хамгаас том гуурсан фисгармон хөгжмийндууны гуурс нь 6500 ширхэг байгаа болохоор, адилбус урсгал бүлгийн уран бүтээлийг тоглоход шаардлага хангаж чадах юм. /Пэрлаймаа орчуулав/