• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-23 16:16:13    
Бээжингийн олимпи нь интернэтийн сүлжээний техникийн их дэмжилэгийг олох болно

Хятадын Олон Улсын Радио

     Саяхан өндөрлсөн 2007 оны Хятадын интернэтийн сүлжээний хурал дээр өдөр ирэх тутам хөгжиж байгаа интернэтийн сүлжээний техникийг ашиглан 2008 оны Бээжингийн зуны олимпыг дэмжих нь чухал агуулга болсон байна. Хятадын интернэтийн сүлжээний ажил эрхэлэж байгаа техникийн компани энэ талын хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж байна.

     2008 оны Бээжингийн олимп бол дэлхий ертөнцийн анхааралыг татсан өвтөгш чуглаан болно. Интернэтийн сүлжээгээр дамжин олимпыг дэмжиж, олимпыг сурталчилах бол интернэтийн сүлжээний ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрэл хүсэл болно. 2007 оны хятадын интернэтийн сүлжээний хурал дээр хятадын интернэтийн сүлжээний ажил эрхэлсэн нэрт аж ахуйн нэгжийн нэг Sohu компаний орлогч захирал ноён Чэн Лүминь танилцуулж хэлэхдээ, Бээжингийн 2008 оны олимпад интернэтийн сүлжээний үйлчилгээ хангах цорын ганц бизнисмен болсны хувьд Sohu компань нь мэдээлэлийн элбэг баялаг эх сурвалжтай юм. иймээс Sohu компани Бээжингийн олимпын мэдээлэлийг бүх ондоо багтаан хийх болно.

     Бид мэдээлэл хийхдээ олимпын тэмцээн эхэлэхээс бүх жилдээ багтаан мэдээлэл хийх болно. Олимпын бамбар дамжуулах ажиллагаа, хятадын тамирчидын бэлтгэл тасгалын тухай, олимпын бэлтгэл ажлын тухай, тэрчилэн олимпын бий бүхий ажиллагаа, олимпын тэмцээн, олимпын аврагуудын ярилцалгаар цөм болгох болно. Энэ бол бүрэн бүтэн төлөвлөгөө байгаа юм. Бид бүх дэлхийн интернэт хэрэглэгчидэд нэр хүнд бүхий, түргэн оновчтой, их хэмжээний гүнцтэй, зөв оновчтой олимпийн мэдээлэлийн үйлчилгээ хангах болно гэжээ.

     Цаг тухайд нь, зөв оновчтой, их хэмжээний олимпийн мэдээлэл хангахаас гадна, Sohu сүлжээ нь бас Бээжин хотын Засгийн газартай хамтран ажиллаж, Олимпийн үйлчилгээний сүлжээ ажиллуулж, Хятадад ирэж тэмцээн тоглолт сонирхох, аялан жуулчилах гадар муж, районы, гадаадын жуулчидад мэдээлэл хангах үйлчилгээ хангах болно гэж Чэн Лүтинь бас танилцуулжээ.

     Бид Бээжин хотын Засгийн газартай хамтран ажиллаж, Бээжин хотын Портол сайтыг байгуулж, Beijing.com болно. Энэ нь Бээжингийн идээн ундаан, орон сууц, аялал жуулчилал, дэлгүүр худалдаа, зуга цэнгээн зэрэг мэдээлэлийг хамарсан сүлжээ болно. Учир нь ирэх жил Бээжинд ирэж олимпи сонирхох хүмүүсийн зонхилонх олонх нь өөрөө билет худалдан авч, өөрөө буудал эрэн суух болно. Тэд Бээжингийн идэж уух, орон сууц, дэлгүүр худалдаа, зуга цэнгээн зэрэг талын мэдээлэлийг анхаарч байдаг. Энэ сүлжээ нь Бээижн хотын тал бүрийн байдлыг харуулсан сүлжээ болох болно гэж тэрээр бас хэллээ.

     Уламжилалт интернэтийн сүлжээний ажил үйлс эрхэлдэг аж ахуйн нэгжээс гадна хөдөлгөөнт интернэтийн сүлжээний техник ч Бээжингийн олимпид үйлчилэх болно. Хятадын хөдөлгөөнт холбооны корпурац комданий олимпийн үйл хэрэг хариуцсан тамгын газрын албаны хүн ноён Хуан Тао танилцуулж хэлэхдээ, Бээжингийн олимпийг дэмжихийн төлөө Хятадын хөдөлгөөнт холбооны компани хөдөөлгөөнт холбооны найдвартай систем, өндөр хурдтай утасгүйгээр сүлжээнд холбогдох үйлчилгээ хангаж, үйлчилгээний салбар нь зам харилцаа, аюулгүй байдал, эм эмнэлэг, сонин мэдээлэл зэргийг хамрах болно гэжээ. Тэрээр Хятадын хөдөлгөөнт холбооны нээн хөгжүүлсэн олимпийн түүхэн дээрэх албаны талын анхны хөдөлгөөнт сүлжээг танилцууллаа.

     Компьютер хэрэглэгчид олимпийн албанй сүлжээнд холбогдохыг баталсан үндсэн дээр Хятадын хөдөлгөөнт холбоо нь олимпийн түүхэн дээрхи анхны гар утсны олимпийн албаны сүлжээг ажиллуулж эхэлсэн байна. Ард иргэд төрөл бүрийн эцсийн станцаар энэхүү сүлжээнд холбогдон хамгийн сүүлийн үеийн мэдээ, медлын тоо зэргийг ойлгож болно гжээ.

     Хөдөлгөөнт холбооны техник нь Бээжингийн олимпийн тэмцээн тоглолтыг нэн урагшатай, нэн үр ашигтай болгох болно. Хуан Тао сурвалжилагчид танилцуулж хэлэхдээ, 2008 оны олимпийн талбай заал тэрчилэн холбогдох хотын олон нийтийн районд өндөр хурдтай интернэтийн сүлжээнд холбогдох техник тохируулж, утасгүй сүлжээг газар болгонд нэвтрүүлнэ. Үүний зэрэгцээ, Хятадын хөдөлгөөнт холбоо нь олимпийн албаны хүн, хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэлийн тавцан хангаж, тэдний хөдөлгөөнт станцаар тэмцээний тохируулалт, тамирчидын бүртгэл, олимпийн фото зураг, мэдээ сэлтийг цаг тухайд нь ойлгох болгоно. Бээжингийн олимпийн хугацаанд олимпийн сайн дурынхан 100 мянган хүнд хүрэх болно. Хятадын хөдөлгөөнт холбоо нь тэд нарт зуриулан гар утсаар харилцан холбогдох чадавх нээн хөгжүүлж, сайн дурынхан өөрийн гар утасраа богино зайнд харилцан яриж болох болно, харин interphone хэрэглэх шаардлагагүй болдог. Үүнээс гадна, радио давтамжийн техникийг ашигласан тасалбарын төлвөөр тооцоо хийх утасгүй сүлжээний системийг ч олимпийн хугацаанд ашиглах боломжтой.

     Хуан тао танилцуулж хэлэхдээ, Бээжингийн олимпийн тэмцээн дэх дарвуулт онгоцны тэмцээнд утасгүй факсний техникийг ашиглах боломжтой байж, тэмцээний эрхэлэлтийн үр ашигийг ихээр дээшлүүлэх болно гэжээ.

     Өнгөрсөнд талваат онгоцны тэмцээн дууссны дараа үр бүтэмжийг нь онгоцоор гарааны газар авчиран сая нэгдүгээр байр, хоёрдугаар байрт орсон тамирчидыг тодолж чаддаг. Энэ нь тэмцээний дүнг хоёр цаг хойшлуулж нийтлэж байсан. Одоо өндөр хурдтай интернэтийн сүлжээгээр дамжуулан, шүүгчээс батлан зөвшөөрсний дараа утасгүй факсаар тэмцээний комисст дамжуулвал, тэмцээний дүнг хэдэн ардан минутад мэдээлж болно гэж тэрээр илэрхийлжээ.

     Олимпийн тэмцээн бол бүх дэлхийн анхаарал татсан өвдөгш үйл хэрэг болно. Гэвч олимпийг биеээр өнгөрүүлж, үзэх хүн цөөн байдаг, зонхолох тооны үзэгчид бусад арга хэлбэрээр, ялангуяа хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр олимпийн үйл чвцыг ойлгож байдаг. Үүний дотор телвизи сонирхогчидын тоо асар их байдаг юм. Бүх дэлхийд нийт 4 тэрбум хүн телвизээр олимпийн тэмцээнийг сонирхох болно гэж төсөөлж байна. Иймээс Бээжингийн олимпийн Хятадын улсын дотоодын цорын ганц телвизээр дамжуулах эрхтэй Төв телвизи нь 7 сувгаар олимпийн тэмцээнийг тал бүрээр дамжуулах болно. Үүний зэрэгцээ Төв телвизийн харья CCTV.COM нь чанар сайтай сүлжээний видио нэвтрүүлэг хангах болно. CCTV.COM компани ерөнхий захирал Ван Вэнбин хэлэхдээ,

     Одоо CCTV.COM нь өдөр бүр 500 гаруй цагийн оюуны өмчийн эрхтэй сайн чанрын HDTV-гийн нэвтрүүлэг бэлдэж, сүлжээний видио нэвтрүүлэгийн агуулга болгож байна. Мөн 220 мянган цагийн интернэтийн сүлжээний видио нэвтрүүлэг санаж, зохицуулах чадалтай юм. Бээжингийн олимпоос өмнө CCTV.COM нь олимпийн ордон талбайд болсон төрөл бүрийн тэмцээнийг дамжуулж, интернэтийн сүлжээ, гар утас зэргийг ашиглан Төв телвизийн агуулгын эх баялагийг бадруулж, Бээжингийн олимпийн хугацаан дахь интерэтийн сүлжээн дээрэх мэдээлэл болон телвизийн мэдээлэлд нэн олон хайн сүвэгчилэл хийх болно гэжээ.

     Үүнээс гадна Бээжингийн олимпийн хугацаанд HDTV-гийн шууд нэвтрүүлэгт техникийн дэмжилэг үзүүлэх болно гэж Бээжингийн олимпийн хамтын ажиллагааны түнш болох China Netcom компани ч илэрхийлсэн байна. Тэд бас дөхөм авсархан өндөр хурдаар интернэтийн сүлжээнд холбогдох кард үйлдвэрлэж, хэрэглэгчидэд интернэтийн сүлжээнд холбогдоход дөхөм үзүүлэхээр байна. China Netcom компанийн олимпийн стратег бол ямарваа хүн аль нэг цагт олимпийн аль нэг ордон талбайд аюулгүй, дөхөм дөт, түргэн, өндөр үр ашигтай мэдээлэлийн үйлчилгээ олохыг батлах болно гэж China Netcom компаний хариуцлагтан илэрхийлжээ.