• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-23 16:23:06    
Монгол хүүхдүүдийн аз жаргалын дуун

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын умард нутгийн ӨМӨЗР-ны Эзэн хороо хошуу нь тус өөртөө засах районы Ордос хотын нэг хошуу юм. Эзэн хороо хошууны нутагт Чингисийн онгон байдгаараа нэрд гарсан байдаг. Саяхан манай сурвалжилагч Чингисийн онгонд бараалхах зам зуураа нэг монгол бага сургуультай танилцсан байна.

     Манай суусан машин Ордосын тал нутгаар давхиж, замын хоёр хазуугаар мал сүрэг тархан бэлчиж, ногоон тал, хөх тэнгэр, цагаан үүл өнгө ялгаран харагдаж онцын сайхан байлаа. Энэ үед хөх дээвээртэй цагаан давхар байшин бидний нүдэнд тодорлоо. Цагаан хэрэмтэй хашаанд нь дун цагаан хоёр монгол гэр байгаа нь нэн ч содон харагдана. Энэ бол Эзэн хороо хошууны монгол бага сургууль байлаа.

     Бөрөг цайлган монгол хүүхдүүд биднийг уран зургийн өрөө--монгол гэртээ урьж, ханан дээр өлгөөстэй уран бүтээлээ танилцуулж гарлаа.

     Асмаа гэсэн нэртэй энэ охин бидэнд хятадаар танилцуулж байна. Тал нутгаа зурсан энэ зургаа тэрээр модны навч болон ноосон утсаар бүтээсэн юм байжээ.

     Эдгээр хүүхэд бол цөмөөрөө энэ нутгийн малчдын хүүхэд бөгөөд сургуулийн дотуур байранд амьдардаг юм байна. Сүүлийн жилүүдэд Эзэн хороо хошуу нь заавал сургах боловсролын үндэс дээр орон нутгийн малчин тариачдын хүүхдэд зориулан сул зардал, сурах бичиг, материалын зардлаас чөлөөлөх, дотуур байранд суухад нөхвөр олгох, сургуулийн гунзанд хооллох нөхвөр олгох бодлого хэрэгжүүлсэн юм байна. Манай үе тэнгийнхэн сургууль завсардсан хүн нэг ч байхгүй, бид сургуульдаа хамгийн хайртай гэж эдгээр хүүхэд ам өрсөн ярьж байлаа.

     Асмаа охин бидэнд хятад монгол хоёр хэлээр шүлэг уншиж өглөө. Багш нар сайхан заадаг, бид ч сайн сурдаг учраас хятад монгол хоёр хэлийг тэгш сурч байна гэж энэ охин хэлж байна.

     Хөгжилтэй хөөрхөн яриа хөөрч байсан хүүхдүүд маань бид тэд нарын дотуур байраар орж үзэх гэсэн чинь сандарцгааж юм хомгүй гүйдээд алга болов. Багштай нь хамт сургуулын дотуур байранд очиход саягийн хүүхдүүд байрандаа ирчгээд өрөө байраа яарч сандран янзлан цэвэрлэж байлаа.

     Сурагчдын орны цагаан хэрэгслийг сургууль нь нэгдэлтэй өгдөг бөгөөд дээр нь "Эзэн хороо хошууны монгол бага сургууль" гэсэн үсэгтэй байлаа.

     Хүүхдүүдийн наадам тоглоом энд тэндгүй хаягдснаас гадна харин ч их аятайхан цэвэр цэмцгэр байлаа. Энэ сургуулийн багш Гова хэлэхдээ, манай үндэсэн шатны бага сургуулийн малчин тариачдын хүүхдүүд авч хэлбэл ийм сайхан нөхцөлд сурч амьдрана гэдэг бол амаргүй хэрэг юм. Өнөө засгийн газар сурагчдын их олон зардал төлбөрийг чөлөөлсөн, ингэснээр амьдралын бэрхэшээлээс болж сургуульд сууж чадахгүй байсан их олон хүүхэд сургуульд сууж эрдэм ном сурах хүсэл мөрөөдлөө биелүүлж байна. Манай хүүхдүүд их сайн сурч байна гэжээ.

     Бид залгаад Эзэн хороо хошууны нэгдүгээр дунд сургуульд хүрлээ. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол их түргэн хөгжиж байгаа, манай гэрийн амьдрал ахуй ч сайжирч байна. Бидний сургалтын бүх зардлыг чөлөөлсөн бөгөөд орон нутгийн засгийн газар мөн нөхвөр өгдөг. Манай их олон хамт сурагч гар утас, цахилгаан хөдөлгүүрт ундаг дугуйтай. Манай сургуулийн нөхцөл боломж ч их сайн, хүн бүхэнд нэг компьютертэй гэж бидэнтэй тааралдсан хоёр монгол охин танилцууллаа.

     Эзэн хороо хошууны дарга Хао Юняо хэлэхдээ, сүүлийн жилүүдэд орон нутгийн эдийн засгийн хөгжлийн хурд түргэсч, хошууны засгийн газрын боловсролын талын хөрөнгө оруулалт улам нэмэгдэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, бид үндэстний цөөнхийн боловсролын талын хөрөнгө оруулалтыг онцгой чухалд үзэж байна. 2004 оноос эхлэн өнөөг хүртэл боловсролд 120 сая юаний хөрөнгө оруулалт хийсэн, ялангуяа үндэстний цөөнхийн боловсролын талаар бид мөнгө төгрөгөөр дэмжиж тусалж байна. Монгол хошуу болсоны хувьд үндэстний соёл, үндэстний боловсролыг онцгой чухалд үзэх ёстой. Цэцэрлэгээс өндөр зэргийн дунд сургууль төгсөх хүртэл бид цөөнх үндэстний хүүхдийн бараг бүх зардлыг чөлөөлсөн, үндэстний цөөнхий багш нарт улсын нөхвөрийн үндэс дээр бид мөн сар болгон тусгай нөхвөр өгч байна. Их дээд сургуульд шалгаж орсон үндэстний цөөнхийн оюутнуудад бид шагнал урамшуулга өгдөг. Боловсрол бол үндэс суурь, боловсрол бол ирээдүй мөн. Эдийн засгийн хөгжлийг хүн л бүтээдэг, мэргэжлийн боловсон хүчин түшиг тулгуур болдог. Мэргэжлийн боловсон хүчнийг боловсролоор бэлтгэдэг. Иймээс бидний бүх ажлын үндэс бол боловсрол юм гэжээ.

     Эзэн хороо хошууны эдгээр монгол хүүхэд залуучуудын бие дээрээс ӨМӨЗР-ны ирээдүйн хүсэл найдвар ил тод харгадаж байна. Тэд нарын аз жаргалын дууг хуваалцахад сэтгэл маш өндөр байлаа.