Хятадын донод нутгийн Шаньдүн муж нь эдийн засаг хөгжсөн, хүн ам олонтой муж юм. Урт хугацааны турш эдийн засгийн бүтэц нь аж үйлдвэр талдаа байсан болохоор мөн ч Хятадын эх баялаг их зарцуулдаг мужийн нэг болно. Сүүлийн жилүүдэд Шаньдүн мужийнхан нь орчил эргэлтийн эдийн засгийг хөгжүүлж, эрчим хүч хэмнэж, нүүрсхүчлийн хий гаргахыг багасгах зам хайж, аятай сайн нийгэм эдийн засгийн үр ашигтай болжээ.
1958 онд байгуулагдсан Жи наний ган төмөрлөгийн корпурацын ерөнхий компани нь Шаньдүн мужийн хамгийн том аж ахуй нэгжийн нэг, жилд 10 сая тоннын ган үйлдвэрлэдэг том хэлбэийн ган төмрийн үйлдвэр болно. Өнгөрсөнд энэ аж үйлдвэр цаашлаад Жи нань хотынхон нь ган төмөр үйлдвэрлээд гаргасан бохир хий, бохир улсанд ихээхэн нөлөөлөгдөж байжээ. Өнөө байдал өөрчлөгдөж орчин ахуй аятай сайхан болжээ.
Жи наний хар төмөрлөгийн үйлвэрээс урагш байгаа Баошань уул нь нүцгэн гөлөөн уул байжээ. Жи наний хар төмөрлөгийн үйлдвэр орон нутгийн засгийн газартай гэрээ байгуулж, Баошань ууланд мод тарьж ургуулах үүргийг санаачилгаасаа хүлээсэн байна. Арван хэдэн жилийн турш Жи наний хар төмөрлөгийн үйлвэрийн ажилтан ажилчид ууланд мод тарьж, ууланд ус татах хоолой гаргаж, хүний хүчээр нуур гаргасан байна. Үйлдвэрийн бохир усыг дахин цэвэршүүлж нууранд оруулаад, нуурандаа тулан загас,могой загас,хэлтэг загас зэрэг олон төрлийн загас тээжээдэг байна. Хэрвээ үйлвэрийн бохир усыг дахин цэвэршүүлээд загас тэжээх нь бага зэргийн техник гэвэл,тус үйлдвэрийн судлан гарсан хаягдал бохир хийгээр цахилгаан гаргах систем нь дэлхий нэгдүгээрийг бий болгожээ. Жи наний хар төмөрлөгийн үйлвэрийн эрчим хүчний удирдлага хяналтын төвийн хариуцлагатан Шюй Тао танилцуулж хэлэхдээ: бидний судлан үйлдсэн шатах хий, уураар цахилгаан гаргах систем нь хар төмөр боловсруулах явцад гаргасан хаягдал хийг ашиглан цахилгаан гаргасан байна. Энэ нь дэлхийд ахны иж бүрэн орчил эгэлтийн цахилгаан гаргах систем болох юм гэжээ.
Өнөө энэ иж бүрэн тэргүүний орчил эргэлтийн цахилгаан гаргах систем нь өдөр бүр 8 сая градус цахилгаан гаргадаг. Энэ хэмжээ нь аж үйлдвэрийн 60 хувийн цахилгаан хэрэглэх хэмжээг хангаж чадна. 10 жилийн өмнөхтэй зэрэгцүүлбэл Жи наний хар төмөрлөгийн үйлвэрийн хар төмөрлөгийн жилийн гаргалт 5.6 дахинаар өсөн нэмэгдэж, 2 тэрбум 200 сая юань ашигтай ажилласан байна.
|