• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-23 16:52:59    
Киргизстаны бүх нийтийн санал асуулагад олонх иргэд улс орныхоо тогтвортой байдлыг хүсч байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

    21-ны өдөр хийсэн шинэ үндсэн хуулийн төсөл болон сонгуулийн хуулийн төслийн талаар бүх нийтийн санал асуулгын анхны бүртгэлийн дүнг Киргизстаны сонгуулийн төв комисс нийтэллээ. Сонгуульд оролцсон нийт иргэдийн 75% нь шинэ үндсэн хуулийн төсөл болон сонгуулийн хуулийн төслийг дэмжсэн байна.

    Үүнээс өмнө, Киргизстан нь үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар 1996, 1998, 2003 онуудад тус тус бүх нийтийн санал асуулга явуулсан боловч, олон бүлэг хоорондын эрхийн талаархи маргааныг ерөөс зохицуулж чадаагүй юм. Энэ оны 4-р сард тус улсад дахин өргөн цар хүрээтэй үймээн гарч, Киргизстаны сөрөг бүлэг нь үндсэн хуульд өөрчлөлт оруулан ерөнхийлөгчийн сонгуулийг урьдаар хийхийг шаардаж, Киргизстаны улс төрийн хүчнүүдийн хоорондын зөрчил урьд өмнө байгаагүй хурц болжээ. Киргизстаны шүүх 9-р сард тогтоол батлаж, парламентын 2006 оны 11-р сар болон 12-р сард баталсан үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн эхийг үгүйсгэсэн байна. Парламент нь энэ шийдвэрийг хүлээн авахгүйгээ илэрхийлсэн бөгөөд үндсэн хуулийн цэцэд үл итгэх тогтоол батлан, гурван шүүгчийг тушаалаас нь огцруулсан байна. Парламентийн энэ үйл ажиллагаа тэр дороо үндсэн хуулийн цэцийн зэмлэлд учирч, парламент нь хууль зүй биеэ даах зарчмаас няцаж, үндсэн хуулийн цэцийн хэвийн ёсоор эрх үүргээ хэрэгжүүлэх эрхийг харшилсан байна гэж тэмдэглэсэн байна. Киргизстаны хуулийн цэц нь эцэстээ парламентийн шийдвэрийг "хууль зөрчсөн" гэж тасалсан байна. Үүнээс болж хэдэн сар үргэлжилсэн хөшүүн байдал нь Киргизстаны дотоодод үндсэн хуулийн хямрал буй болгов.

    Дотоодын улс төрийн хямралыг зохицуулахын тулд, Киргизстаны Ерөнхийлөгч Күрманбек Бакиев үндсэн хуулийн шинэ төсөл дэвшүүлсэн бөгөөд бүх нийтийн санал асуулга явуулж, улс орныг үндсэн хуулийн мухардмал байдлаас гаргахыг хүссэн байна. Бүх нийтийн санал асуулгын анхны дүнгээс үзэхэд, Ерөнхийлөгч Бакиевийн дэвшүүлсэн шинэ үндсэн хуулийн төсөл хэдэн хоногийн дараа хүчинтэй болно. Шинэ үндсэн хуулийн төслийн дагуу,Киргизстаны Ерөнхийлөгчийн эрх үүргийн хүрээ хэмжээ өргөжиж, Ерөнхийлөгч нь засгийн газрыг тараах, Ерөнхийлөгчийн шууд удирдлагад байх төрийн байгууллагыг эмхлэн байгуулах буюу тараах эрхтэй, парламент зөвшөөрсөн нөхцөлд ерөнхий прокурор болон сонгуулийн төв комиссын даргыг тохоон томилох эрхтэй. Засгийн газрын эрхийг бууруулах бөгөөд Ерөнхийлөгч болон парламентад хариуцуулах болгоно. Шинэ үндсэн хууль батлагдсаны дараа, парламент нь нам бүлгийн хуваарлалтын зарчмаар сонгууль хийнэ. Парламентад олон суудалтай нам нь Ерөнхийлөгчид хандан ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд шинээр эмхлэн байгуулсан засгийн газрыг батлан зөвшөөрөх эрхтэй юм.

    Бүх нийтийн санал асуулгын дүн гарсан өдөрт нь Бакиев парламентыг хугацаанаас нь өмнө тараах зарлигт гарын үсэг зурав. Тэрээр тайлбарлан хэлэхдээ, "Парламентыг урьдаар тарааж байгаа нь парламент улс орны хууль зүйн байгууллагад сэтгэл шуудан ажиллахгүй, харин өөрийн эрхээ өргөжүүлэхээр хүчлэн чармайж, мөн хуулииг олон удаа зөрчиж, өөрийн эрхээ бусад засаг төрийн байгууллагын дээр тавьсан байна. Парламентын бусад улс төрийн байгууллагад гар дүрэх арга барил нь хөгжөөд хүлцэн тэвчихийн аргагүй хэмжээнд хүрч, улмаар "парламентын төрийн эргэлт" гаргахаар оролдсон байна. Парламент өөрийн үйл ажиллагаагаар хямрал бий болгож, парламент болон үндсэн хуулийн цэц нь зохицуулахын аргагүй зөрчилтэй болсны улмаас түүнийг урьдаар тарааж байна" гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\