Хятадын бие даан судлан хийсэн саран бөмбөрцгийг тандан хэмжих анхны аппарат – Чан-э нэгдүгээр гэдэг сарыг тойрон тандан хэмжилт хийх дагуулыг 24 – 26-ны өдрүүдэд Шичангийн дагуул хөөргөх төвөөс тохиолыг завдан хөөргөх гэж байгаа бөгөөд 24-ний оройн 18 цаг орчимд хөөргөхөөр төлөвлөж байна.
Хятадын сансар судлалын үндэсний газрын төлөөлөгч Ли Гүөпин 22-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдээлсэн бөгөөд, энэ дагуул төлөвлөгөөний дагуу 10-р сарын 31-ний өдөр дэлхийн бөмбөрцгээс саран бөмбөрцэгт шилжих тойрог замд орж, сарны зүг нисч, 11-р сарын 5-ны өдөр саран бөмбөрцгийн тойрог замд орох бөгөөд 11-р сарын сүүлийн арав хоногт саран бөмбөрцгийн анхны зургаа ирүүлэх болно. Түүнээс хойш энэ дагуул нэг жил ажиллаж, саран бөмбөрцэгт шинжлэх ухааны хайлт хэмжилт хийх болно гэж хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|