• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-24 18:00:06    
Хятад, Монгол хоёр орон найрсаг боомт гарц хамтаар байгуулж хамтын ажиллагаа ахиулж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс 8 жил дараалан Монгол улсын худалдааны хамгийн том түнш, 9 жил дараалан Монгол улсад хамгийн их хөрөнгө оруулагч орон болсон байна. Монголын Улсын Статистикийн Газрын бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, 2007 оны 1-р сараас 8-р сарыг хүртлэх байдлаар, Хятад, Монгол хоёр орны худалдааны хэмжээ 1 тэрбум 220 сая ам.долларт хүрч, Монгол улсын гадаад худалдааны нийт хэмжээний тал гаруй хувийг эзэлжээ.

     Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон хүмүүсийн харилцаанд хилийн районы боомт гарцууд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өнөөгийн байдлаар, хоёр орон байнгын болон улирлын чанартай ажиллуулах 13 боомт гарц гаргасны дотор, Өвөр Монголын Өөртөө Засах Район болон Монгол улсын дорнод, өмнөд нутгийн 6 аймаг хоорондоо харилцан нээлттэй ажиллуулж байгаа 9 хос боомт, Шиньжаан болон Монгол улсын баруун нутгийн 3 аймаг хоорондоо нээлттэй ажиллуулж бий 4 хос боомт багтаж байна. Бараа оруулж гаргах байгаа болон хүмүүсийн зорчиж байгаа байдалд үндэслэж, эдгээр боомтуудын доторхи 5 хос боомтыг нь байнгын нээлттэй ажиллуулж байгаа юм.

     Эрээн хот—Замын Үүд хоёр боомт бол Хятад, Монгол хоёр орон хоорондын авто зам, төмөр замаар нэвтэрч байдаг хамгийн том, хамгийн төлөөлөх чанартай боомт юм. Уг хоёр боомтынхон дэд бүтцийн барилга байгуулалтаа байна эрчимжүүлж байгаагийн зэрэгцээ бас үйлчилгээгээ тал бүрээр сайжруулж байна.

     Эрээн хот болон Замын Үүд хот бол уламжлалит найрсаг харилцаатай хот юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр хотын найрсаг харилцаа цаашид эрчимжиж, эдийн засаг, худалдаанаас гадна, соёл, боловсрол зэрэг олон салбар дахь хамтын ажиллагаа нь ч өдөр ирэх тусмаа өргөжин тэлж байна. \О.Дарамбазар орчуулав.\