Өдөр бүр 3 удаа хооллох нь хүний бие сэтгэлийн эрүүл мэндийн эд материалын үндэс суурь байдаг. Харин нас ахиж хүч чадал харьж яваа өвгөд хөгшид хоол хүнсээ халаа солиотой хэрэглэхийг эрхэмлэх хэрэгтэй.
Настай хүмүүс олон төрөл зүйлийн хоол хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай
Хоол хүнсээр амьдрал тэтгэхүйн гол зорилго нь шим тэжээлийн тэнцвэрийг алдагдуулахгүй байхын төлөө юм. Зөвхөн эрдэс бодис болон бичил элементүүдийн харьцаагаар жишээлэхэд, тоо хэмжээ нь хэдэн арван төрөл зүйлд хүрч байгаа юм. Хүмүүс өдөр болгон нэг төрлийн хоол идээд байх юм бол хоолны дуршлыг бууруулах төдийгүй шим тэжээлийн бүрэлдэхүүний тэнцвэрийг алдагдуулж улмаар янз бүрийн өвчинд нэрвэгдүүлж болзошгүй юм.
Настайчууд өдөр бүр 3 удаа хооллох дадлыг өөрчилж болно
Өдөр бүрийн 3 удаагийн хооллох цаг нь адилгүйгээс болоод хүний бие махбодийн физиологийн явцад зохих өөрчлөлт гардаг тул хоол хүнсний талаар зохицуулалт хийх шаардлагатай болдог.
Өглөөний хоол: Өглөөний хоол нь чихэрлэг зүйл өөх тос бага байх зарчмыг хатуу баримталж, тураг мах, өндөг, хүнсний ногоо, жимсний шүүс, тос багатай сүүг сонгож, амуу будаа, гурилан хоолоор хачирлана.
Үдийн хоол: Уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг гол болгоно. 40 гарсан эрэгтэй эмэгтэйчүүд гурилан хоол идэхээр гол болгож байхыг Америкийн сэтгэл зүйч Спурин санал болгож байна. Гурилан хоолны уураг нь хүний биед задран, дахиад их тархи руу шилжихдээ сэтгэлийг хөгжөөх гормон бий болгодог, ийм үүрэг гүйцэтгээрээ хүний бие сэтгэлийг эрч хүч дүүрэн байлгадаг байна.
Оройн хоол: Чихэр ихтэй, уураг багатай хүнсний бүтээгдэхүүнийг гол болгоно. Чихэрлэгийн төрөл нь цусны цийвэн эдийн шүүрлийг нэмэгдүүлж, нойр хулжихаас сэргийлдэг. Мах, өндөгний төрлүүд нь уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн болохоор хязгаарлах хэрэгтэй.
Настайчууд 4 улирлын онцлогийн дагуу хүнсний бүтээгдэхүүний төрөл зүйлийг өөрчилж байх нь чухал
Жилийн дөрвөн улирлын уур амьсгал тун их өөрчлөлттэй байдаг тул хүмүүс идэх хоол ундаагаа ч онцлогт нь тохируулан бэлтгэх хэрэгтэй. Хаврын улиралд: Хавар бол хүчлийг хэмнэн чихэрлэг зүйлийг нэмэгдүүлэн элэг бөөрөнд ашигтай байх зарчмын дагуу улаан чавга, тураг мах, өндөг, загасны мах, дүүпүү зэргээр гол болгож, сонгино, сармис, гогод буюу жү цай зэрэг хүнсний ногоогоор хачирлаж бэлтгэхийг эрхэмлэнэ.
Зуны улиралд: Юуны өмнө ус болон натри, каль, кальци, магний зэрэг эрдэс бодис нөхөхийг анхаарахын дагуу амин дэм В, С элбэгтэй хүнсний бүтээгдэхүүн идэж байхыг чухалд үзэх хэрэгтэй. Өдөр бүр 500 грамм хүнсний ногоо, 100 грамм дүүпүү, Нэг өндөг, бага хэмжээний тураг махаар гол болгож, тослог хүнсний бүтээгдэхүүнийг бага хэрэглэхийг эрхэмлэнэ.
Намрын улиралд: Сэрүүн орж намрын шар нар төөнөсөн энэ урт цагт, хүмүүсийн хоолой ам хатах, уруул осгоруутах, өтгөн хатах зэрэг байдал зөндөө илэрдэг, ийм байдалд гүнжид, зөгийн бал, лийр, лянхуа цэцэгний үр, цагаан дэлдүү, үзэм, луувангийн төрөл, улаан лооль, дүүпүү, шавдал, банан зэргээр гол болгох нь хамгийн тохиромжтой. Үүний зэрэгцээ, буцалсан ус ахиухан ууж, шингэн цай буюу үнээний сүү, дүүпүүгийн зутан ууж байх шаардлагатай бөгөөд халуун ногоо бага хэрэглэхийг эрхэмлэнэ. Өтгөс хүмүүс эрүүл мэндийн үүднээс тахиа, нугас, үхрийн мах, гахайн элэг, загас, сам хорхой болон лянхуй цэцгийн үр, улаан чавга зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. Харин хүйтэн хоол идэхийг цээрлэх хэрэгтэй.
Өвлийн улиралд: Агаар амьсгалын хүйтэнд зохицуулан, арга билгийн ухаанаар хүнсний зүйлээ зөв сонгож, маалингын цөм, яст мэлхий, лаг мэлхий, лянхуа цэцэгний үндэс, хар мөөг зэргийг идэж болно. Үүний зэрэгцээ, Өвлийн цаг агаар хүйтэн болохоор илч нэмдэг, хүйтэнд тэсвэртэй нохой, хонины мах идэх хэрэгтэй. Амин дэм дутагдахаас зайласхийхийн тулд шар лууван, иөү цай, бө цай, буурцгийн чичээс зэрэг ногоонуудыг идэж байх хэрэгтэй.\Л.Буянтогтох орчуулав\
|