24-ний өдрийн 18 цаг 5 минутад Хятад улс саран бөмбөрцөгт шинжилгээ хийх "Чан Э 1-р" гэдэг анны дагуулаа амжилтай хөөргөж сансрын уудамд оруулсан байна. Саран бөмбөрцгийг тойрон түүнд шинжилгээ хийх талаар Хятад улс чухал алхам хийснийг энэ нь харуулж байгаа юм.
Хятад улсын өөрөө бие даан судлан үйлдсэн "Чан Э 1-р" гэдэг дагуулыг Хятадын баруун нутгийн Шичангийн дагуул хөөргөх төвөөс "Чан Жэн 3-р А" гэдэг зөөгч пуужингаар хөөргөсөн байна. Уг дагуул 11-р сарын 5-ны өдөр дэлхийн бөмбөрцгөөс 400 мянган км зайтай оршидог саран бөмбөрцгийн тойрог замд орж, 11-р сарын эсцээр саран бөмбөрцгийн анхны зургийг эх газарт хүргэх юм байна.
Үүний дараа, уг дагуул нь сансарт 1 жил нислэг хийж, саран бөмбөрцгийн бүх гадарагын 3-D-ийн зураг авах, саран бөмбөрцгийн гадаргын химийн элмент болон бодисын төрөл зүйлийг шинжлэх, саран бөмбөрцгийн онцлогийг шинжлэх, дэлхийн бөмбөрцгөөс 40 мянгаас 400 мянган км зайтай сансрын уудмын орчин ахуйд шинжилгээ хийх зэрэг шинжилгээний 4 үүрэг гүйцэтгэнэ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|