Үлэг гүрвэл нь алийн галавт устаж, хожмын хүмүүст их олон нууцлаг зүйлийг үлдээжээ. 70 сая гаруй жилийн тэртээ Хятадын Өвөр Монголын Эрээн хотын нутаг нь Үлэг гүрвэлийн өрнөн хөгжиж байсан газар байжээ. Ингэснээрээ Эрээн хотын нутагт үлэг гүрвэлийн чулуужмал их байдаг. Эрээн хотын нутаг нь Азийн үлэг гүрвэл болон түүний өндгийн чулуужмалыг хамгийн эрт илрүүлсэн газрын нэг юм. Ийм болохоор эрээн хотыг үлэг гүрвэлийн эх нутаг гэж нэрлэдэг. 70 сая гаруй жилийн тэртээх чардын галвын орой шиг үеэр энэ газарт нуур бүрд олонтой байж, цаг агаар чийглэг халуун, өвс мод ягц сахлаг байсан тул үлэг гүрвэлийн оршин амьдрахад их тохиромжтой байжээ.
Өнгөрөгч зууны 90-ээд онд Орос, Америк, Канад зэрэг орон болон хятадын эртний амьд бодисын эрдэмтэд, гиологичид эрээнд 6 удаа шинжилгээ олборлолт хийж, 10 гаруй төрлийн үлэг гүрвэлийн чулуужмалыг олсон бөгөөд үлэг гүрвэлийн араг яс болон өндгөний нэлээд бүрэн бүтэн чулуужмалуудыг олж, энэ газрыг үлэг гүрвэлийн чулуужмалын эх баялгийн дэлхийн зэрэглэлийн агуулах гэж нэрэлсэн аж. Энэ их эрдэнэсийн сан нь дэлхийн олон газрын эртний амьд бодис судлаачдын анхаарлыг татаж, мөн бас жуулчдын сонихлыг ч их татсан байлаа.
Жуулчид машинаар эрээн хот ороход холын холоос урт хүзүүтэй аварга том хоёр үлэг гүрвэлийн баримал нь уг хотын хаалга болж харагддаг. Уг барималыг эрээн хотоос 6 км зайтай зам дээр байгуулсан байдаг. Хүмүүсийн хэлэхээр бол энэ нь хятадад төдийгүй дэлхийн үлэг гүрвэлийн барималын дотор хамгийн том нь болох юм байна. Эдгээрийг дэлхийд томоороо хоёр дугаарт ордог үлэг гүрвэлийн уг хэв дүрсийг сэргээж бүтээсэн аж. Биеийн урт нь 34 метр, өндөр нь 19 метр, өөд өөдөөсөө харсан энэ хоёр үлэг гүрвэлийн нийт урт нь 80 метр юм гэнэ.
Энэ хоёр том үлэг гүрвэлийн хоёр хажуугаар бас том жижг янзын хэлбэр төрхтэй 48 үлэг гүрвэлийн баримал бий.
Эрээн хотод орж очиход үлэг гүрвэлээр сэдвэлсэн аялал жуулчлалын тоног төхөөрөмжүүд нь очсон хэн бүхэнд үнэхээр үлэг гүрвэлийн эх нутагт ирсэн гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлдэг.
|