• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-25 15:57:10    
Ирэх 15 жилд жил бүр дунджаар 160 тэрбум киловатт цаг цахилгаан хэрэглэх болно

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын үндэсний цахилгаан сүлжээний компаний ерөнхий захирал Лиү зэнь я тун саяхан "Хятадын цахилгаан эрчим хүчний хөгжлийн чуулга уулзалт" дээр хэлэхдээ, Ирэх 15 жилд, Хятад улсад жил бүр дунджаар 160 тэрбум киловатт цаг цахилгаан нэмж хэрэглэх бөгөөд эх баялагийн тархалт тэнцвэргүй тул хэт дээд даралтай цахилгаан сүжээг хөгжүүлэх хэрэгтэй байна гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, Бүх Хятадад чинээлэг нийгэм байгуулах зорилтын дагуу, 2020 он гэхэд Хятадын улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 4 тариллион ам.доллард хүрч, ирэх 15 жилд Хятадын GDP-гийн жилийн дундаж нэмэгдлийн хэмжээ 7%-с давах болно. Эдийн засаг үргэлжлэн тогтвортой, түргэн нэмэгдхийн дагуу, бүрэн гүйцэд цахилгаан хангамж хэрэгтэй болоод байна. төсөөллөөр 2020 он гэхэд, бүх Хятадын цахилгаан хэрэглэх хэмжээ 4 тариллион 600 сая киловатт цаг болох бөгөөд цогцолборын цахилгаан гаргаах нийт хэмжээ 1тэрбум киловатт-д хүрэх хэрэгтэй юм байна. Энэ нь ирэх 15 жилийн хугцаанд, Хятадын шинээр нэмэгдэх цахилгаан гаргаах цогцолборын хүчин чадал жил бүр дунджаар 33 сая киловатт нэмэгдэж, жил бүр дунджаар 160 тэрбум киловатт цаг цахилгаан нэмж хэрэглэх болно гэжээ.

      Хятад улсад эрчим хүчний эх баялаг болон үйлдвэрлэлийн хөгжил харилцан эсрэг чиглэл руу тархаж, эрчим хүчнээр баялаг бүс нутаг нь эдийн засаг хөгжсөн бүс нутгаас хол зайдуу байдаг юм. Хятадын 2/3 хувиас дээших эдийн засгийг нээн хөгжүүлж болох усны эх баялаг Сы чуань, Юнь нань, Түвдэд байж, 2/3-с дээших нүүрс нь Шань ши, Шаань ши болон Өвөр монголд тархаж байгаа юм байна. Хятадын зүүн бүс нутаг эдийн засаг их хөгжиж, эрчим хүч зарчуулах хэмжээ мондог их байгаа боловч эрчим хүчний эх баялаг маш их дутмаг юм. Хэт дээд даралттай цахилгаан сүлжээг хөгжүүлэх нь цахилгаан эрчим хүчийг их хэмжээгээр, холын зайд хүргээхд ашигтай бөгөөд улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний зах зээлийг байгуулах, нэн өргөн хэмжээнд эх баялагийн хувиаралтыг шилтэгжүүлэхд ашигтай юм гэжээ.

      Хэт дээд хүчдэлтэй цахилгаан сүлжээг хөгжүүлэх нь маш сайн нийгмийн үр ашигтай юм. Энэ нь цахилгаан дамжуулах шугмыг хэмнэж, газар шорооны эх баялагийг аривлах болно. Иймээс энэ нь эх баялагийн ерөнхийд нь ашиглах үр ашгийг сайжруулж, байгаль орчныг хамгаалах дарамтыг хөнгөлж, бүс нутгийн эдийн засгийн зохицонгуй хөгжлийг түлхэн ахиулах болно гэж Лиү зэнь я үзсэн байна. \Г. Сайн-Өлзий найруулах бэлтгэв.\