• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-25 22:11:15    
Чэнь Шиочүнь (陈小春) болон түүний амьдрал уран бүтээл

"Хятадын дуу хөгжим"


Хятадын Олон Улсын Радио

  

     Сайн байцгана уу, эрхэм хүндэт веб сайт ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн бямба гарын хөгжмийн нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ мэнд айлтган золгож байна. ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ дуучин жүжигчин Чэнь Шиочүнь болон түүний амьдрал уран бүтээлийг танилцуулхаар бэлтэглээ. Ингээд юуны өмнө дуучин жүжигчин Чэнь Шиочүний дуулсан нэгэн сайхан дууг та бүхнийхээ сонорт хүргье, энэхүү дуу бол дуучины маань "大明星" боюу "Том од" хэмээх цомогт багтсан "献世" хэмээх сайхан дуу байна.

  

      Дуучин Чэнь Шиочүнь нь 1967 оны 7-р сарын 8-ны өдөр Хонгконгт төрсөн, хонь жилтэй, Ээж аав, гурван дүүгийн хамтаар амьдардаг, 178см өндөр,78 кг жинтэй, өдгөө 40н насны босгыг алхсан ийм нэгэн туршлагатай,алдар хүндтэй уран бүтээлч байна. Дуучин жүжигчин Чэнь Шиочүний амьдрал тэр чигээрээ тэмцэл байсан гэж хэлж болно.Учир нь юу вэ? гэвэл бурхан түүнд анхнаасаа баян чинээлэг байдал, олон олон дуучдын адил олон боломжуудыг хайрласангүй.Аз жаргал хүсэл зорилгодоо өөрийн эр зориг хүчин чармайлтаараа хүрээрэй гэсэн бололтой. Тэрээр нэгэн тарчигхан амьдралтай гэр бүлд мэндэлсэн ба ар гэр нь маш ядуу, мөнгөгүй байсан учраас дөнгөж дунд сургуулийн боловсрол л эзэмшсэн байна. Арван гурван настай байхаасаа эхлэн гэр бүлийнхэндээ туслахын тулд ажил хийж эхлэсэн ба өлсөж ундаасахын зовлонг хангалттай амссан байна. Ийм хүнд хэцүү амьдрал нь түүнд амьдралын хэцүү бэрхийг маш их эрт ойлгуулж, мөнгө болоод хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгоход тусласан байж таараа. Ямар ч байсан тэрээр маш бага байхаасаа эхлэн би заавал аз жаргалтай байх болно, амьдралаас хүссэн бүхнээ өөрийн хүчээр олж авна хэмээн боддог байсан байна. Тэгэхээр одоо сонсогч та бүхэндээ Дуучин жүжигчин Чэнь Шиочүнний "算你狠" хэмээх цомгоос нь "一定要幸福" боюу "Аз жаргалтай байх л ёстой" нэртэй сайхан дууг нь хүргье.Хүлээн авч сонсоцгооно уу.  

  

       Дууны өмнө ярьж байсан сэдвээ үргэлжлүүлье гэж бодож байна. Бага байхаасаа эхлэн тэрээр маш авхаалжтай, сэргэлэн, дуу бүжигт авъяастай хүүхэд байсан байна. Мөн хүнд бэрх амьдралыг туулсан учраас сэтгэлийн тэнхээтэй, ямар ч ажилыг сэтгэлээсээ хийж сурсан байна.Тийм ч учраас хаана ч ямар ч ажил хийсэн хүн бүхний хүндэтгэлийг хүлээдэг байсан байна. Түүний амьдралыг өөрчилсөн нэгэн зүйл 1985 онд тохиолдсон нь тэрээр нэгэн телевизэд бүжигчинээр орсон явдал байсан байна, энэ үеэс эхлэн тэрээр ямар нэгэн алдар хүндгүй ч гэсэн урлагийн хүн боллоо хэмээн өөртөө маш сэтгэл хангалуун явах болсон байна. Улмаар тэрээр өөрийн шаргуу хөдөлмөрийн хүчээр 1992 онд "风火海" хэмээх бүжгийн хамтлаг байгуулагдхад энэ хамтлагийн нэг гишүүн нь болж чадсан байна.Удалгүй хэсэг хугацааны дараа түүний амьдралд нь нэгэн азтай бөгөөд санаанд оромгүй явдал тохиолдсон байгаа.

  

     Энэ нь даруй "晚九朝五" хэмээх уран сайханы киноны туслах дүрд тоглосон явдал байсан байна, урд нь ямар ч кинонд тоглож байгаагүй, туршлагагүй шинэ хүн хэдий ч энэхүү дүрээ маш гайхалтай бүтээсэн төдийгүй, энэхүү дүр нь Хонгконгийн 14-р удаагийн кино наадмаас шилдэг туслах дүрийн нэр хүндтэй шагналыг авчирсан байна. Энэ үеэс хойш одоог хүртэл Дуучин жүжигчин Чэнь Шиочүнь маань телевиз дэлгэцийн маш олон кинонд тоглосон байгаа. за мөн 20 орчим хөгжмийн цомог гаргасан байгаа. Хожим нь тэрээр энэ шагналыг хүртэж байх үеэ дурсан ярихдаа тэр үед үнэхээр маш их сэтгэл хөдөлж аз жаргал, хүсэл мөрөөдлийн түлхүүр гарт минь ороод ирэх шиг санагдсан хэмээн дурсан ярьсан байдаг. Тэгэхээр одоо сонсогч та бүхэндээ Дуучин жүжигчин Чэнь Шиочүнний "抱一抱" хэмээх цомгоос цомогтойгоо ижил нэртэй сайхан дууг нь хүргэгээд өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлүүлье. /Хүчит редакторлон бэлтгэв/