10-р сарын 24-ний өдөр, "НҮБ-ын дүрэм"-ийн хүчинтэй болсон тэрчлэн НҮБ-ын байгуулагдсаны 62- жилийн ой тохиолоо. Мөн өдөр, НҮБ-ын төв байр болон дэлхийн олон улс орны нийслэлд тэмдэглэлт үйл явдал болсон байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хэлэх үгээ бичгээр тараасан бөгөөд хэлсэн үгийнхээ бичлэгийг зурагтаар нэвтрүүлж, хамтаар хүчин чармайлт гарган, НҮБ үйл ажиллагаагаа өргөжүүлж, үүргээ нэн үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, Олон улсын хамтын нийгэмлэгийнхэн бүгдээрээ идэвхтэй оролцон, олон талт системийн төв болгохыг Олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
НҮБ нь дэлхийн 2-р дайны буурь дээр байгуулагдсан засгийн газрын хоорондын олон улсын байгууллага юм. Түүнийг байгуулсан нь дайны дараах олон улсын шинэ хэлбэрийн харилцаа тогтсоныг харуулж байна. Ийм байдалд байгуулагдсан НҮБ нь "Том орны удирдах" үзэл санааг зохих хэмжээгээр харуулсан хэдий ч "Том орны нэгдэлтэй байх" зарчим нь олон улсын үйл ажиллагааг зохицуулахад том орнуудын нийтийн хариуцлагыг онцолж, олон нийтийн зарчмаар дэлхийн асуудлыг зохицуулах хүн төрөлхтний хүсэл эрмэлзлэлийг харуулсан байна. Энэ нь мөн өнөөдрийн цохон тэмдэглэж байгаа олон талт үзлийн анхны байдал болно. 60 гаруй жилийн турш, НҮБ нь дэлхийн энх тайван аюулгүй байдлыг хамгаалах, хүн төрөлхтний нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар асар их үүрэг гүйцэтгэж, хүн төрөлхтний нийгмийн өмнө өндөр хариуцлага хүлээсэн олон улсын чухал байгууллага болсон байна.
НҮБ нь Олон улсын хамтын нийгэмлэгт иймэрхүү чухал байр суурь тогтоох явцад олон хүндрэл бэрхшээлийг даван туулсан юм. Иракийн дайны сургамжаас Олон улсын хамтын нийгэмлэг гүнзгий сэтгэх болсон бөгөөд даяарчлалын цаг үед хүн төрөлхтөнд учирч байгаа ядуурлыг бууруулах, цаг уурын өөрчлөлт, зэвсэглэлийг хорогдуулах болон цөмийн зэвсэгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх, хүний эрхийг хамгаалах тэрчлэн мянганы хөгжлийн зорилт зэрэг яаралтай зохицуулах шаардлагатай олон асуудлын дагуу, Олон улсын хамтын нийгэмлэгт нийтлэг ойлголт буй болгосон байна. Тухайлбал дайныг зогсоох юм үү? дайнаас зайлсхийх, энх тайван тогтоох юм уу? бий болгоход олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр оролцох, хамтын хүчин чармайлт тэрчлэн НҮБ-аар гол болгосон олон талт систем байгуулах шаардлагатай болсон байна. Энэ оны НҮБ-ын өдөр, Пан Ги Муны хэлснээр, дэлхийн байдал нь НҮБ-д ашигтай чиглэлээр хөгжиж байна, олон талт үзлийн чухал чанарыг нэн олон хүн мэдрэх боллоо. Харилцан түшилцэн орших, даяарчилж байгаа дэлхийн хэмжээний асуудлыг дэлхийн чанартай арга хэмжээгээр зохицуулах л хэрэгтэй болов. Энэ нь асуудлыг зохицуулах цорын ганц арга зам мөн гэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэгийн өргөнөөр хөөцөлдөж байгаа олон талт систем нь чухам ямар байдалтай бол? Олон жилийн турш дийлэнх орнуудын адил бус газарт илэрхийлсэн эрмэлзлийн дагуу, НҮБ-аар гол болгосон олон талт систем нь олон улсын шударга зүй ёсны шинэ дэглэм байгуулж, олон улсын харилцааны ардчиллыг биелүүлэн, дэлхийн олон талт чанарт тус дөхөм үзүүлэх явдал болно.
Дээрх аугаа зорилтыг биелүүлэхэд, НҮБ нь өөрийн бүрэлдсэн ахуй байдлын нөлөөгөөр буй болсон "бүтцийн чанартай" хязгаарлалд учрах нь гарцаагүй. Иймээс Олон улсын хамтын нийгэмлэг хамтаар хүчин чармайлт гаргаж, гүйцэд зөвшилцсөн үндсэн дээр НҮБ-ын өөрчлөлт, ялангуяа Аюулгүйн зөвлөл гэсэн бодлого шийдвэр гаргадаг энэхүү дээд байгууллагын өөрчлөлтөд тус дөхөм үзүүлж, дэлхийн өнөөдрийн байдлыг нэн сайн харуулах хэрэгтэй гэж Олон улсын хамтын нийгэмлэг таньж мэдсэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|