Орос – Европын холбооны тэргүүн нарын бага хурал 26-ны өдөр Португалийн нийслэл Лисабонд болох гэж байна. Энэ бага хурлын анхаарал татаж байгаа зүйл бол Орос, Европын хугацаа нь дуусах гэж байгаа "Түншлэлийн хэрилцаа хийгээд хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг сунгах эсэх асуудал болно. Оросын Ерөнхийлөгчийн туслах Ястерембски тун саяхан хэлэхдээ: Энэ оны 12-р сарын 1-ний өдөр хугацаа нь дуусах энэ хэлэлцээр аяндаа нэг жил сунгагдах бөгөөд Европын холбоотой түншлэлийн хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулах тухай хэлэлцээг хэзээ ч сэргээхэд Орос бэлэн байна гэжээ.
Орос – Европын холбооны тэргүүн нарын бага хурал бол 1993 оны 12-р сард хоёр талын гарын үсэг зурсан "Орос, Европын холбооны хооронд түншлэлийн болон хамтын ажиллагааны харилцаа тогтоох тухай хамтарсан улс төрийн мэдэгдэл"-ийн дагуу тогтоосон хагас жил тутамд нэг удаа болдог тэргүүн нарын тогтмол уулзалтын механизм юм. 1994 оны 6-р сарын 24-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Борис Елцин болон Европын холбооны удирдагч 10 жилийн хугацаа бүхий "Түншлэлийн харилцаа хийгээд хамтын ажиллагааны хэлэлцээр"-т гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрийг Оросын төрийн Дум болон Европын холбооны гишүүн орнуудын парламент батлан зөвшөөрсөний дараа 1997 оны 12-р сарын 1-ний өдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр болж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжлийн шинэ үе шатанд орсон билээ. 1998 оноос хойш хоёр тал нийт 19 удаа тэргүүн нарын бага хурал хийсэн байна. Орос, Европ нь харилцан бие биедээ хэрэгтэй, хоёр тал илэн далангүй яриа хэлэлцээ өрнүүлж, хоёр талын харилцааг сайжруулан хөгжүүлэх болно гэж хоёр талын удирдах хүмүүс илэрхийлсэн байна.
Хоёр талын тэргүүн нарын энэ удаагийн бага хурал нь хоёр талын харилцааны хөгжлийн хүрээнд эрчим хүчний хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх асуудлыг голдуу авч хэлэлцэх юм байна. Европын холбооны эрчим хүчний эх үүсвэр нь голдуу импортод түшиглэдэг бөгөөд Орос бол түүний эрчим хүчний хангалгын гол эх үүсвэрийн нэг юм. Холбогдох тоо баримтаас үзвэл, Европын холбооны Оросоос оруулж байгаа эрчим хүч нь түүний эрчим хүчний импортын нийт хэмжээний 44 хувийг эзэлж байгаа юм байна. Харин Оросын Европт гаргаж байгаа эрчим хүч нь түүний эрчим хүчний экспортийн нийт хэмжээний 67 хувийг эзэлж байгаа учраас хоёр тал маш их хэмжээнд харилцан түшиж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд Орос, Европын холбооны харилцаа ерөнхийдээ саадгүй хөгжиж байгаа нь голдуу хоёр талын шалтгаантай юм гэж шинжээчид үзэж байна. Үүний нэгд Орос нь маш гүн Европ сэтгэлгээтэй, өөрийгөө Европийн орон гэж үзэж, Европтой хамтын соёл, ёс суртахуун болон оюун санааны үнэ цэнийн тухай үзэлтэй байдаг.
Хоёрт Орос хийгээд Европын холбоо нь эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны салбарт маш их хэмжээнд харилцан нөхдөг эдгээр болно.
Орос – Европын холбооны энэ удаагийн тэргүүн нарын бага хурал бол хоёр талын дээд хэмжээний ээлжит уулзалт болно. Энэ бага хурлаар хоёр тал харилцан сонирхож байгаа эрчим хүчний эдийн засгийн хамтын ажиллагаа болон Дундад дорнодын байдал, Косовын байдал, Ираны цөмийн асуудал зэрэг олон улсын асуудлыг авч хэлэлцэх болно. Гэвч эдгээр асуудлаар жүжиглэг өөрчлөлт болон ахиц гарах боломжгүй гэж шинжээчид үзэж байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|