• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-26 16:53:19    
ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулсан явдал нь ХКН цаг үеийн хөгжилтэй нийцсэнийг харуулж байна [Радио]

CRI

    Саяхан өндөрлөсөн ХКН-ын 17-р их хурлаар "ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулах төсөл"-ийг баталсан байна. Шинжлэх ухаанчаар хөгжих үзэлт болон Хятадын онцлогтой социализм байгуулах онолын систем зэрэг шинэ агуулгыг намын дүрэмд бичиж оруулсан байна. Энэ нь ХКН жолоодох үзэл санааны талаараа цаг үетэй зэрэгцэн урагшилж ирээдүйн Хятадын эдийн засаг болон нийгмийн хөгжилд чухал их нөлөө гаргах болно гэснийг харуулж байна гэж намын байгуулалтын мэргэжилтэн нар тэмдэглэсэн байна.

    ХКН-ын төв хорооны намын сургуулийн шинжлэх ухаан социализмийн тэнхимийн эрхлэгч ноён Янь Шүхань хэлэхдээ, өөрчлөлт оруулсны дараах ХКН-ын дүрэм нь чухал их стратегийн үзэл санааны талын хамгийн их шинэ утга гэвэл, шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг гүнзгийрүүлэн найрдваржуулах агуулгыг нэмж оруулсанд байна гэжээ. Шинжлэх ухаанчаар хөгжих үэлийг намын дүрэмд бичиж оруулсан нь Хятад улсад чухал их нөлөө гаргах болно гэж тэрээр онцолсон байна. Тэр цааш нь хэлэхдээ:

    "Шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг намын дүрэмд бичиж оруулсны зангилаагийн ач холбогдол нь манай орон ирэх 5 жил буюу 13 жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэхэд маш чухал жолоодох үүрэг гүйцэтгэхэд оришж байгаа юм. Манай нам бол Хятад улсад урт хугацааны турш засгийн эрх барьж байгаа цорын ганц улс төрийн нам юм. Манай намын боловсруулан тогтоосон зорилт нь манай орон болон үндэстэнд маш их нөлөө гаргах юм. Шинжлэх ухаанчаар хөгжих үзэл нь Хятадын онцлогтой социализмийг хөгжүүлэхэд эрхбиш баримтлан найдваржуулах чухал их стратегийн зорилтын хувиар намын дүрэмд бичигдэн орсноор, манай бүх шатны удирдлага болон намын 70 сая гаруй гишүүдэд бүр жолоодох болон хязраалах үүрэг гүйцэтгэх юм гэжээ."

    Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг түргэн хөгжихийн зэрэгцээ эх баялгийн зарцуулалт хэт их болж, эколгийн орчин ахуй эвдэгдэн, ядуу баяны зөрөө улам их болсон зэрэг асуудал маш ил тод болсон байна. ХКН-ын 16-р их хурлаас хойш, ХКН нь Хятад орон социализмын анхан шатанд байгаа байдлынхаа дагуу гадаадын хөгжлийн туршлага сургамжийг суралцан хяналт болгож, шинэ байдлын хөгжлийн шаардлагад нийцүүлэн 2003 онд анх удаа "шинжлэх ухаанчаар хөгжих үзэл" гэх энэхүү чухал стратегийн үзэл санааг дэвшүүлсэн юм.

    ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 17-р хурлын тайландаа тэмдэглэхдээ, шинжлэх ухаанчаар хөгжих үзэлт бол тал бүрээр зохицуулан хэлбэрэлтгүй хөгжүүлэх үзэлт мөн, түүний хамгийн чухал үзэл санаа бол хөгжил, гол агуулга нь хүний төлөө бодох гэсэн болно, тэгэхэд түүний үндсэн арга бол даруй эдийн засаг, улс төр, нийгэм, соёл болон байгаль орчны хөгжлийг нэгдэлтэй зохицуулан харгалзах явдал мөн. Шинжлэх ухаанчаар хөгжих үзэлт бол Марксизм, Ленинизм, Мао Цзэдүний үзэл санаа, Дэн Шяопиний онол болон "гурвыг төлөөлөх" чухал үзэл санааны залгамж чанар бөгөөд цаг үеийн хөгжилтэй нийцсэн шинжлэх ухаанч онол мөн, Хятадын онцлогтой социализмыг байгуулахад эрхбиш баримтлан хэрэгжүүлэх чухал үзэл санаа мөн гэжээ.

    "шинжлэх ухаанчаар хөгжүүлэх үзлийг намын дүрэмд бичиж оруулсныг 17-р их хурлын төлөөлөгид маш сайшааж байна, 17-р их хурлын төлөөлөгч Чи Жяла хэлэхдээ:

    "Шинжлэх ухаанчаар хөгжих үзлийг намын дүрэмд бичиж оруулсан мөртөө түүнийг Хятадын онцлогтой социализм байгуулах онолын чухал бүрэлдэхүүний хувиар хөгжүүлснээр, ирээдүйд Хятад улсыг тал бүрээр чинээлэг нийгэм болгон байгуулахад саадтай замыг дутуу туулж, хөгжил болон урагшлалтын хоорондох зөрөөг зохицуулахад ашигтай болох юм, бас ч хөгжлийн зүй тогтоолыг нэн сайн эзэмшүүлж ухаалгаар задлан шинжлэлт хийж байгаад ажлаа ахиулахад ашигтай юм гэжээ."\Пэрлаймаа, Алтаннавч орчуулж Номин хянав\