Одоогын дэлхийн дуурын тайзанд, Хятадын Жан Липин бол ёстой л нэг номерын дуучин байгаа юм. Тэрээр уянга сайхан хоолой болон сэтгэл хөдөлгөм тоглох урь мэргэжлээрээ дэлхийн олон орны үзэгчдийг согтууруулсан байна. Одоо та бүхэнд дуучин Жан Липинг танилцуульяа.
2004 оны 3-р сард Жан Липин нэг номерын эмэгтэй гол дүрийн хувиар дэлхийн хамаг дээд зиндааны дуурын тетар болох Америкийн Нью Иоркын Метрополитан дуурын театарт " эрбээхи хатагтай" гэсэн дуурын гол дүрд тоглоод гадаад орны үзэгчдийг доргиулсан юм. Америкийн Нью Иоркийн Метрополитан дуурын тетарт дуучид тоглохыг хэцнээн их хүсэн мөрөөдөж байдаг ч дэлхийн нэг номерын дуурын жүжигчин нар л тэр театарт гол дүрд тоглох аз заяадаг байна. Тийм ч учраас дэлхийн олон газарт байгаа Хятадын урлагчид тэнд хүрч түүний тоглолтыг сонирхсон байна. Жан Липиний амжилттай тоглолт нь дэлхий дахинд Хятадын дуучины ер бусын урь чадварыг таниулж, тэрээр тоглолтоо дуусгаж, тайзанаас буух үе, бүх талбайн үзэгчид босон зогсож, 20 минут урайлан алга ташсан нь Метрополитаны түүхэн дээр ховорхон байсан юм.
Энэ жил 40 настай Жан Липин Хятадын төв нутгийн Хунань мужид төрж, бага балчир наснаасаа дуулан бүжиглэх дуртай байсан боловч, дуур гэж ямар шуу байдагыг ер мэдээгүй байсан юм. Харин аав ээжийнхээ нөлөөгөөр бээжин жүжигт сонирхолтой байжээ.
Намайг бага байхад аав ээж минь бээжин ши жүжигт маш сонирхолтой байсан, тэр үед би үргэлж тэр хоёрыг дагаж бээжин шиний тоглолт сонирхож байв. Би аав ээж хоёртой олон бээжин ши сонирхсон гэжээ.
Жан Липин хамаг анх нь арван хэдэн настайдаа " Камиллинь хатагтай" гэсэн дуурыг сонссон байлаа. Хэдийгээр дууных нь үгийг ойлгохгүй байсан боловч, тус дуурын наргиант байдалд сэтгэл догдлон нулмис унагаасан байжээ. Тэрээр дуурын үлгэрт сэтгэл догдлон, дуурын урлаг түүнд маш гоё санагдаж, түүнээс хойш дуурд сонирхолтой болсон байна.
1989 онд Жан Липин Хятадын Төвийн хөгжмийн дээд сургуулийн дуу драмын пакультетээс төгсөж, магистарын цол хамгаалсан байна. 1990 онд Канадын Винковерын-ын хөгжмийн дээд сургуульд сурч, 1992 онд дүрслэх урлагчны үнэмлэх авсан байна. Төгссөнийхээ дараа Ванувер-ын дуурын театарт туршин дуулаад, тус театарт элсүүлж, дараа нь олон улсын дуурын тавцанд авьяас билгээ анх харуулсан байна. 2004 онд Америкийн Нью Иоркийн Метрополитан дуурын анх удаа Хятад иргэн Жан Липинг урин " эрбээхи хатагтай" гэсэн дуурын гол дүр болох Кяо Кяо сангийн дүрд дуулуулсан байна. "Эрбэхий хатагтай" бол Италийн дуурын мастер Пүччинийн зохиосон дуур юм. Дуурын год баатар, япон хүүхэн Кяо Кяо сан хайр дурлалын төлөө шашин шүтлэгээ орхиж, америк цэрэгтэй гэрлэсэн байна. Гэр бүл болсоных нь дараахан нөхөр нь нутагтаа буцан өөр бүсгүйтэй суусан байна. Чяо Чяо сан энэ чимээг нь сонсоод уурлан гачигдахдаа амиа хорлон нас баржээ. 1904 онд "эрбээхи хатагтай" дуурыг италийн Миланд анх тоглосноос хойш, олон орны дуурын театрын он удтал тоглсон ч хашрахгүй жүжгийн төрөл болсон байна. Кяо Кяо сангийн дүрийг маш олон дуурын дуучин нар дуулан жүжиглэж билээ. Тэхэд Жан Липин цоо шинэ хэлбэрээр энэ дүрийг жүжиглэсэн байна. Тэр өөрийнхөө өвөрмөц дуулах аргаар Кяо Кяо сангийн будлиантай мөртөө олон хувьралттай хайр сэтгэлгээг маш нарийн, бас хуудамхан илтгээд, олон мянган үзэгчийн сэтгэлийг догдлуулсан байна. Жан Липин өөрийн дуулах аргын талаар ингэж ярьлаа.
Жүжгийн тайзан дээр урь мэргэжил нь хүний сэтгэлийг жинхэнэ догдолтол дуулж чадахгүй, харин хөгжим л хүний сэтгэлийг хөдөлгөж чадах юм. Хөгжмийг яаж ингэж хүний сэтгэлийг хөдөлгөтөл сайхан гоё болгох бэ? Гэвэл миний үзэхээр урь мэргэжлээр л дуулах биш, харин сэтгэлээрээ дуулж байх хэрэгтэй, сэтгэлээр дуулсан үед л үзэгчид маань сэтгэл догдлох юм.
Жан Ли пин уянга сайхан хоолой, сэтгэл догдлуулам тоглох урь мэргэжлээрээ дэлхийн олон орны үзэгчдийг согтуруулна. Тэр бол хамаг анхны, мөн ч одоод хүрч иртэл дэлхийн өөр нэгэн хамаг өндөр зиндааны дуурын тетар болох Английн хааны дуурын театр Ковент гарден цэцэрлэгт хүрээлэнд анх удаа гол дүрд тоглосон Хятадын дуучин болсон юм. Жан Липин дэлхийн олон газрын дуурын театрт хорь гаруй дуурын гол дүрд дуулж, хүрсэн газар болгондоо халуун сайшаал хүлээсэн байна.
2006 онд Жан Ли пин Хятадын Төвийн хөгжмийн дээд сургуулийн урилгаар, эх орондоо буцан ирж багшилсан байна. Тоглолтын чөлөө завсараар маш их цаг гарган хөгжмийн дээд сургуульд дуурын жүжигчин бэлтгэн өгч, мөн улсын дотоодод өрнөдийн хөгжмийг нэвтрүүлэх ажил хийж, нэн олон хүнд өрнөдийн хөгжмийн урлагыг ойлгуулахаар зүтгэн ажиллаж байна. /Пэрлаймаа орчуулав/
|