• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-26 16:07:45    
Тусгай Олиммп нь спортын дотоод агуулгаас халин давжээ

Хятадын Олон Улсын Радио

      Тусгай Олиммп нь биеийн тамир спортын дотоод агуулгаас давсан байна. Энэ нь нийт нийгэмийн оюун санааны дүр төрхийг дээшлүүллээ гэж Хятадын тусгай Олимпийн төлөөлөгчдйин тэргүүн Ван Шиньсянь 10-р сарын 9-нд хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: тус удаагийн тусгай Олимпоор дамжуулан, Тусгай Олимпийн үзэл санаа, соёл, үзэл ухагдахууныг уламжилж, бүхийл нийгэмээрээ оюуны согогтой хүмүүсийг хүндэтгэж, хайрлан халамжлахыг хүсэж байна гэжээ.

      Дэлхийн гурван том Олимпийн хөдөлгөөний нэгд харьяалагдаж байгаа Тусгай Олимп нь ердийн спортын тэмцээнтэй адилгүй. Оюуны согогтой тамирчид эрэлхэг зориг болон тэмцээнд оролцож байгаагаа харуулж байна. Олсон амжилт ямар байх нь чухал биш, үзэгчдийн халуун алга ташилтыг хүлээдэг байна.

      Тусгай Олиммп нь дэлхий нийтийн үнэ цэнийг сурталчилж байна. Амь нас, нэр төр хүндэтгэгдэх ёстой гэж Ван Шиньсянь үзэж байна.

      Тусгай Олимп нь маш сайн тавцан хангаж, нийгэм нийтэд оюуны согогтой хүмүүсийн эрэлхэг зориг, үзэл санааг гүйцэт ойлгуулан, тэдний хүндрэл бэрхшээлийг нь шийдвэрлүүлж болно. Тусгай Олимп нь хамгийн ариун цэгц, хамгийн хүмүүнлэг спортын тоглолт болно гэж тэрээр хэлж байна.

      Шанхайд болсон энэ удаагийн Олимпид Хятадын 1200 гаруй тамирчин оролцов. Эдгээр тамирчид бол Хятадын 10 саяад согогтой хүмүүсийн дотрохь азтай нь болно.

      Ван Шиньсянь хэлэхдээ: Хятадын Тусгай Олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлж, оюуны согогтой хүмүүсийн үйлсийг хөгжүүлэхэд, нэгд хүмүүс үзэл баримтлалаа өөрчлөх шаардлагатай. Тухайлбал, ажилтан ажилчин элсэхэд бие махбодын шалтгаанаас болж, тэднүүсийг хориглож болохгүй. Хоёрт, шат бүрийн засгийн газар санхүүгийн оруулалтаа нэмэгдүүлж, оюуны согогтой хүмүүсийн амьдрал, боловсрол зэрэг талаархи хүндрэлийг нь зохицуулах шаардлагатай байна гэжээ.