Сүүлийн өдрүүдэд Бушийн засгийн газрын Иранд авах байр суурь улам хатуу чанга болж, цэрэг дайны заналхийллийн үг яриа ч дуулдах болов. Тиймээс хүмүүс Америк Ираны эсрэг үнэхээр дайтах болов уу? гэсэн эргэлзээ төрөх болов.
Иран цөмийн зэвсэгтэй болох нь дэлхий энх тайванд их заналхийлэл болно гэж 17-ны өдөр Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш илэрхийлжээ. Мөн өдөр Буш бас нэг хэвлэлийн бага хурал дээр Иран цөмийн зэвсэгтэй болбол дэлхийн аюулгүй байдалд их заналхийлэл болно тэр үед, дэлхий гуравдугаар дайн дэгдэж болзошгүй гэж дохио тавив. Иран цөмийн зэвсэгтэй болохоор хөөцөлдвөл ноцтой үр дагварт нүүрлэх болно гэж Америкийн дэд ерөнхийлөгч Чейни 21-ний өдөр мөн сэрэмжлүүлэн хэлсэн байна. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс өнгөрсөн долоо хоногт Конгресст гэрчлэхдээ, Иран АНУ-ын аюулгүйн байдалд хамгийн их заналхийлэл учруулж мэднэ гэж цохон тэмдэглэв.
Үүний зэрэгцээ Райс өнгөрсөн долоо хоногт Ираны засгийн газрын 20 гаруй байгууллага, банк, хувь хүнд эдийн засгийн хориг тавихаа мэдэгдсэн байна. Үүнд Ираны Батлан хамгаалах яам, Лалын хувьсгалт гварди нь хориг тавих чухал объект болжээ. Энэ бол хоёр орон 1979 онд дипломат харилцаагаа тасалтуулснаас хойш Ираны эсрэг авсан АНУ-ын хамгийн ноцтой хориг арга хэмжээ бөгөөд нэг орны цэргийн ангид терроризмийн нэр зүүлгэсэн Америкийн анхы үйлдэл болжээ.
Үүний зэрэгцээ Буршийн засгийн газрын Иракийн эсрэг дайн хийхийг дэмжиж, дэвэргэж байсан шинэ консерватив бүлгийнхэн дахин идэвхтэй ажиллаж эхэлсэн байна. Саяхан Буш Цагаан ордонд шинэ консерватив бүлгийн хошуучтай 40 гаруй минут ярьж, Ираны асуудлаар зөвлөлгөө авсан байна. Эдгээр хүмүүс Ираны эсрэг цэрэг дайны үйл ажиллагаа эртхэн авахыг Бушийн засгийн газарт шаардав. Үүгээр зогсохгүй Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежедыг Гитлертэй зүйрлэж, Иран хувьсгал хийж, одоогийн олон улсын системийг түлхэн унагааж, лалын фашизмаар дэлхий ертөнцийг ноёрхохоор байна гэж өгүүлэл бичиж тэмдэглэсэн байна.
Америкийн Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хэдэн хүн ч Иранд хатуу бодлого хэрэгжүүлэхийг сайшааж байлаа. Тэд Ираныг терроризмийг дэмжлээ гэж санал нэгтэй буруушааж, цэргийн цохилт өгөхийг оролцуулсан хатуу арга хэмжээ авч Ираны цөмийн төлөвлөгөөг хориглохыг баримталсан байна. Нью-Йорк хотын экс дарга Рудофи Гиүлиани хэлэхдээ, би хэрэв ерөнхийлөгч болбол Ираны цөмийн зэвсэгтэй болохыг яасан ч зөвшөөрөхгүй гэжээ. Иран шиг ийм улс оронд АНУ заавал цэргийн цохилт өгөхийг оролцуулсан хатуу бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэрээр бас тэмдэглэжээ.
Эдгээр үг ярианд шинжээчид шинжилгээ хийгээд Бушийн засгийн газрын хэлж байгаа нь Иракийн дайн дэгдэхээс өмнөх байдалтай их адилавтар байна. Тэд дараагийн алхамд АНУ дипломат болон эдийн засгийн арга хэмжээг хэрэглэж дууслаа. Ираны цөмийн зэвсэг хөгжүүлэхийг хориглохын төлөө цэрэг дайны үйл ажиллагаа авах нь цорын ганц сонголт боллоо гэж хэлэх болно гэсэн дүгнэлт гаргасан байна. Иранд чиглэсэн цэрэг дайны үйл ажиллагаа нүдэн өмнө тулгараад байна гэж эдгээр шинжээчид үзлээ.
Бушийн засгийн газар хэзээ мөдгүй Ираныг бөмбөгдөх болно гэж АНУ-ын цэргийн шинжээчид үзэж байна. АНУ Ираны Батлан хамгаалах яам болон хувьсгалт гвардад терроризмийн нэр зүүлгэсэн нь Ираны асуудлыг АНУ, бүх бөмбөрцөгийн терроризмийн эсрэг үйл ажиллагаандаа хамруулж, цэрэг дайны үйл ажиллагаандаа нөхцөл бүрдүүлэх зам нээж байгаа юм гэж тэд тэмдэглэж байна.
Гэлээ ч АНУ-ын Ираны эсрэг заналхийлал, хориг арга хэмжээ нь дипломат арга замын нэг хэсэг . Тэр нь Ираныг шахаж байгаад цөмийн төлөвлөгөөгийг нь зогсоож, Америкийн эсрэг Иракийн зэвсэгт хүчнийг дэмжихийг зогсоох зорилготой юм. Харин дайны дохио биш гэж зарим хүн үзэж байна. Бушийн засгийн газар ч дипломот аргаар Ираны асуудлыг зохицуулна гэж илэрхийлсээр байна. Гэвч Бушийн засгийн газрын Иранд авах бодлогын хатуу болохыг дагалдан Америк Ираны харилцааны хэтийн төлөв өөдрөг биш боллоо гэж Америкийн зарим хүмүүс үзэж байна. \Гэрэлт орчуулж,Урангоо хянав.\
|