Амны хөндийн шархлаа бол байнга тохиолддог, олон илэрдэг өвчин юм, хэдийгээр бага өвчин ч гэсэн хүнийг их зовоож, амьдралыг боогдуулж байдаг. Тиймээс та бүхэндээ хэдэн хар дом танилцуульяа.
Нэг, Тарвас буюу шийгуаны бэлдмэл: Шийгуаны хальс нь халууныг хөөх, хавдрыг хариулах зэрэг үйлчилгээтэй, дээр үеийн анагаахын мэргэжилтнүүд түүнийг хоолой багалзуур, амны хөндийн өвчин эмгэгийг анагаадаг сайн эм гэж үздэг. Шийгуаны хэдэн ширхэг бэлдмэлийг няцлаад шархалсан газартаа өдөр бүр хэдэн удаа түрэхвэл, амархан эдгэрдэг.
Хоёр, Зөгийн бал: Зөгийн балыг уухад халууныг хөөж, хорыг тайлдаг. Гадар шарханд түрэхбэл шархыг аниулж өвдөхийг зогсоон эс бүрдэхэд тус дөхөм үзүүлдэг. Зөгийн бал амны хөндийн шархлаанд эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг. Амны хөндийн шархлаанд зөгийн бал түрхээд 15 минут хиртэй юм ууж идэхгүй байж байгаад залгичихаж болно, энэ мэтээр өдөрт хэд удаа түрхэнэ.
Гурав. Юүнь наний хурдан цагаан бол цусыг зогсоодог, бас цусыг идэвхжүүлдэг, хорыг тайлж хавдрыг хариулдаг нэртэй сайн эм юм. Юүнь наний хурдан цагаан нь шархыг анагаах сайн эм болохыг орчин үеийн судалгаа ч гэрчилж байгаа юм. Үүнийг амны хөндийн шархлаанд өдөр бүр 2 удаа түрхэж, 2-3 хоногт илаарших болно.
Дөрөв. Тарвас буюу шийгуа: Шийгуа бол цэвэр байгалийн хятад эм юм, шийгуаны шүүсийг амандаа 2-3 минут байлгаж байгаад залгина, энэ мэтээр хэд удаа давтвал шархлаа амархан илааршина. Шийгуаны нимгэн ногоон хальс болон зузаавтар махан хальс хоорондын хэсэг нь халууныг хөөхөд хамгийн үр ашигтай зүйл нь юм. Үүнээс гадна шийгуаны бэлдмэлийн нунтгийг шархлаан дээрээ шууд шүрших нь ч сайн үр нөлөө үзүүлдэг.
Тав. Гаврын бэлдмэл: Хятад эмийн сангаас хэдэн ширхэг гаврын бэлдмэл худалдаж авчраад шархлаандаа шууд хэргэлж болно, өдөр бүр 2 удаа түрхээд байхад 3 хоног болоход үндсэндээ илаарших болно. Гэвч гаврын бэлдмэл нь харш нөлөө ихтэй тул удаан хугацаагаар хэргэлж болохгүй.
Бид амны хөндийн шархлааг анагаах, үрэвслийг дарах арга домын тухай ярьсанаас биш өвчин илэрч байгаа жинхэнэ шалтгааны тухай гүйцэд хэлээгүй юм, үнэндээ шархлаа бий болох нь гэдэс ходоодны чадавхи алдагдах, зарим талаар шим тэжээл дутагдах, бие махбодийн дархлаа буурах, амны хөндийн ариун цэвэр тааруухан байх тэрчлэн орчин цагийн ажлын дарамт их, амьдралын хэмнэл түргэсч байгаа зэргээс ч улбаатай байж болох юм. Иймээс бид амны хөндийг цэвэр байлгахыг хичээж, сэтгэл баяртай, ядаргаа нэмэгдэхээс зайласхийж, буцалсан ус ахиухан ууж байх хэрэгтэй, шинэ хүнсний ногоо, жимс жимсгэнэ илүүхэн идэх сайн, хөнгөн хоол, цагаан хоол нь ходоод гэдсэнд амархан шингэдэг, халуун ногоо болон өдөөлт ихтэй хүнсний зүйлийг идэхгүй бол сайн, энэ мэтээр амьдралаа зохицуулж чадвал сая ямар ч өвчнөөс үр ашигтай сэргийлж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\
|