Хуан Чэндэ бол Хятадын баруун өмнөд нутгийн Гүй жөү мужийн Гүй янгийн өдрийн сонины гэрэл зургийн сурвалжлагч юм. тэр 10 гаруй жилийн турш Хятадын баруун бүсийн нутгаар олон удаа явж сурвалжилж, зарим газрын орчин ахуй эвдэгдсэнийг мэдээлж, байгаль орчноо хамгаалахад анхаарлаа хандуулахын чухлыг хүмүүст уриалсан байна.
Гүй янгийн өдрийн сонинд 25 жил ажилласан нэр хүндтэй сурвалжлагч Хуан Чэндэ 1997 онд зургийн аппарат, хувцас хэрэгслээ авч мотоциклээр баруун бүсийг анх зорьсон юм. Баруун бүсийн хүн ам Хятадын нийт хүн амын гурваны нэг хувийг эзэлж, нутаг дэвсгэрийн талбай нь нийт нутаг дэвсгэрийн талбайн далан хувийг эзэлдэг. Байгалийн болон түүхийн шалтгаанаас болж баруун бүсийн эдийн засаг зүүн нутгаас нилээд хоцронгуй юм.
Хуан Чэндэгийн хувьд аян замд ядарч зүдрэх өлсөж даарж явах нь бэрхшээл биш, харин зарим нутгийн ой модтой байсан газар хувхайрж, гол горхи хатан ширгэж, бэлчээр нутаг цөлжсэн ба нутгийн хүмүүийн байгаль орчныг хамгаалах талаар ямар ч ойлголтгүй түүний сэтгэлийг эмзэглүүлжээ. Тэр үзэж харсан бүхнээ өгүүлэл тэмдэглэл болгон бичиж Гүй янгийн өдрийн сонин болон бүх улсын олон сонин сэтгүүлд нийтэлж баруун нутгийн байгаль орчныг хамгаалахад олон нийтийн анхаарлаа хандуулахыг уриалав.
Үүний дараа тэр баруун бүсийн Шаань ши. Гань сү, Шинжян зэрэг 12 муж өөртөө засах районаар дахин тав удаа сурвалжилж явсан байна. Таван жилийн хугацаанд бүх Хятадын олон газрын гуч гаруй сонин сэтгүүл дээр өгүүлэл тэмдэглэл бичин нийтлүүлж, нийтлүүлсэн гэрэл зураг нь 300 гаруй ширхэгт хүрчээ. Хожим нь зарим радио телевиз зэрэг хэвлэл мэдэээллийн хэрэгсэл түүнийг урьж хүрээлэн байгаа орчныг хамгаалах тусгай сэдвээр дүрс бичлэг хийлгэж нэвтрүүлэг хөтлөх болов. Үүнээс хойш тэр зургийн аппарат, дүрс бичлэгийн камерь, компьютер зэрэг нэн олон аппарат хэрэгсэл авч явах шаардлагатай болсноор жийп машин худалдан авч мотоциклээ хүртэл ачиж явах болжээ.
Хуан Чэндэгийн мэдээллээс нэн олон хүн Хятадын баруун бүсийн экологи орчин ахуйн байдлыг ойлгож, нийгэм нийтийн анхаарлыг татаж, засгийн газрын салбар ч чухалчлан үзэх болсон байна. 2000 онд холбогдох салбарын зохион байгуулсан баруун бүсийн чуулга уулзалт дээр Хуан Чэндэгийн авсан гэрэл зургууд баруун бүсийн 12 муж өөртөө засах раойны дарга нарыг донсолгосон билээ. 2002 онд Төрийн зөвлөлөөс хуралдуулсан баруун бүсийн сүлжээний дээд хэмжээний чуулга уулзалтын зохион байгуулах комисс Хуан Чэндэг урьж гол сэдвээр илтгэл хийлгэв. Тэр үлэмжхэн материал гэрч баримтыг жагсааж, баруун бүсийн эдийн засгийг хөгжүүлж экологийг хамгаалан сайжруулах талаар өөрийн гэсэн үзэл баримтлалаа дэвшүүлж удирдлага мэргэжилтнүүдийн дээд хэмжээний анхаарлыг татаж билээ.
Хуан Чэндэгийн хүчин чармайлт талаар болоогүй. Сүүлийн жилүүдэд засгийн газар байгаль орчныг хамгаалахад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, баруун бүсийн бүх шатны засаг захирга, ард иргэдийн байгаль орчныг хамгалах талын үзэл танилт дээшилж , арван жилийн өмнөхтэй зэрэгцүүлбэл баруун бүсийн экологи орчин ахуй ихээр сайжирсныг тэр сурвалжилж явсан замаараа энэ жил дахин яваад баяртай олж харсан байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|