Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны сайдын орлогч Гао Хүн бинь 29-нд Бээжинд хэлэхдээ: Хятад улсад 9-р сараас хэрэгжүүлсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүйн тусгай хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүйн түвшин улам дээшиллээ" гэжээ. Тэрээр: Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар ерөнхийдөө баталгаатай юм. Хятад улс хойшдоо энэ талаар авах арга хэмжээгээ улам сайжруулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүйн түвшинг өндөржүүлнэ" гэжээ.
Хятад улс 9—12-р саруудад бүх улсын хэмжээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүйн тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүйн байдлыг эх үндсээр нь баталгаажуулж байна. Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны сайдын орлогч Гао Хүн бинь мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ: "Сүүлийн хоёр сарын хугацаанд бүх улсын хэмжээгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүйн байдалд шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 300 мянган хүн ажиллуулж их амжилт олсон байна" гэжээ. Тэрээр цааш нь: Хөдөө Аж Ахуйн Яамнаас сүүлийн үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний худалдааны 100 захад хяналт шалгалт хийхэд хүнсний ногоонд тарианы хор хэрэглэгчдийн 94 гаруй хувь нь шаардлага хангаж, мах махан бүтээгдэхүүний ариун цэврийн шаардлага хангасан хэмжээ 99 гаруй хувьд хүрч, мөн усан гаралтад эм бэлдмэл хэрэглэсний 95 гаруй хувь нь шаардлага хангасан байна. Үүнээс гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний худалдааны захад тусгай иж бүрэн хяналт шалгалт хийхэд, чанарын үзүүлэлт нь уг арга хэмжээг авахаас өмнөх үеийнхээс 44 хувиар дээшилжээ.
Тусгай цэгцлэлтийн арга хэмжээ нь орон нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт шалгалтын чанарыг улам дээшлүүлсэн байна. Шань дүн бол Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эспортын том муж юм. Тус мужийн жил болгоны эспортолж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын нийт эспортын гуравны нэг орчим хувийг эзэлдэг. 2006 онд Шань дүн мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эспортын нийт хэмжээ 8 тэрбум гаруй ам долларт хүрсэн байна. Шань дүн мужийн хөдөө аж ахуйн танхимын орлогч дарга Ли Жань шян танилцуулж хэлэхдээ: Шань дүн муж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүйн салбарын ажилдаа маш их амжилт олсон. Өнөө бүх мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тарианы хор зэргийн үлдэгдлийн шаардлага хангасан хэмжээ 96 хувьд хүрээд байна. Үүнээс гадна муж, хот, шяний зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын хяналт шалгалт хийх 100 гаруй төв байгуулаад байна." гэжээ.
Тусгай цэгцлэлтийн ажил маш их амжилт оллоо гэж байгаа боловч олон газар шаардлагын хэмжээнд хүрээгүй байна. Иймээс засгийн газар хойшдоо хяналт шалгалтын эрч хүчээ үргэлжлэн эрчимжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын хяналт шалгалтын урт хугацааны механизм тогтоож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүйн түвшинг улам дээшлүүлэх хэрэгтэй байна" гэж Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны сайдын орлогч Гао Хүн бинь хэлсэн юм. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|