Хойд Солонгосын Ерөнхий сайд Ким Юун ли 27- 30-ны өдрүүдэд Вьетнамд 4 хоногийн албан ёсны найрсаг айлчлал хийв. Энэ нь Вьетнамын Коммунист Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нонг Думанх энэ сарын дунд арав хоногт Хойд Солонгост айлчилснаас хойш удаагүй байхад богонихон хугацааны дотор болж байгаа бас нэг дээд хэмжээний айлчлал юм. Энэ нь хоёр орны харилцаа үргэлжлэн сайжрах хандлагатай болж, Солонгос Вьетнам хоёр орны харилцаа урт хугацаанд зогсонг байдлаас гарч, тал бүрээр сэргэн хамтын ажиллагааг хөгжлүүлэх шинэ шатанд гарсныг харуулсан байна.
Вьетнамын удирдагчид Ким Юунилийгг халуун дотноор хүлээн авсан бөгөөд ВКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нонг Думанх, Вьетнам улсын дарга Руен Минрит Ким Юунглитай тус тус уулзаж, Вьетнамын Ерөнхий сайд Руен Тандунг түүнтэй хэлэлцээ хийсэн байна. Эдгээр уулзалт хэлэлцээний үеэр, хоёр тал өөр өөрийн орны бүтээн байгуулалтын байдлаа харилцан мэдээлж, хоёр орны уламжлалт найрсаг харилцааны хөгжлийг дүгнэж, хоёр талын харилцаанд гарсан шинэ алхмыг өндрөөр үнэлсэн байна. Хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлэхийг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн бөгөөд Ким Юунглигийн энэ удаагийн Вьетнамд хийж байгаа албан ёсны айлчлал нь Нонг Думанхын Пхенянд хийсэн айлчлалын дараах хоёр орны харилцааны бас нэгэн том үйл явдал бөгөөд энэ нь хоёр орны харилцааны сайн сайхан хөгжлийн бас нэгэн бэлгэ тэмдэг мөн гэж үзэв.
Хэлэлцээний явцад, Хойд Солонгос, Вьетнамын Ерөнхий сайд нар хоёр талын харилцаа болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлцгээсэн байна. Ким Юунгли хэлэлцээний явцад хэлэхдээ, Вьетнамтай найрсаг харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийг Хойд Солонгос маш хүндэтгэн үзэж байна. Иймээс ерөнхий сайдаар томилогдсоны дараах анхны айлчлалаа Вьетнамд хийлээ. Вьетнамтай эдийн засгийн хамтын ажиллагааны харилцаагаа дээшлүүлэхийг Хойд Солонгос хүсэж байна. Вьетнамын өөрчлөлт, шинэчлэлт, нээлтэй байлгах туршлагыг ойлгон сурахыг хүсч байна гэжээ. Ерөнхий сайд Руен Тандунг хэлэлцээний явцад цохон тэмдэглэхдээ, Солонгосын ард түмний бие даасан нэгдлийн бодлогыг Вьетнам дэмжсээр ирсэн юм. Тун саяхан Пхеньянд болсон хоёр Солонгосын тэргүүн нарын 2-р уулзалтын ололт амжилт тэрчлэн Солонгосын хойгийн байдалд гарч байгаа шинэ нааштай ахиц, зургаан талын хэлэлцээний ололт амжилтад баярлаж эдгээр амжилтыг өндрөөр үнэлж байна гэжээ.
Хоёр орны найрсаг харилцааг улам хөгжүүлэхийн тулд, Хойд Солонгос энэ онд төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж, Вьетнамын нам төрийн удирдагч агсан Хо Шимин Солонгост айлчилсан 50 жилийн ойг тэмдэглэв. Хүмүүсийн анхаарлыг нэн их татаж байгаа нь Солонгосын хамгийн дээд удирдагч Ким Жонлигийн урилгаар ВКН төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нонг Ду манх 10-р сарын 16-18-ны өдрүүдэд Солонгост 3 хоногийн албан ёсны найрсаг айлчлал хийсэн байна. Энэ бол ВКН-ын удирдагчийн 50 жилийн дараахи Солонгост хийсэн анхны айлчлал, хоёр орны харилцааны түүхэнд дэх чухал ач холбогдолтой үйл явдал болсон байна. Ким Жон ил Нонг Дис манг зориулан өргөн их угтах ёслол хийсэн бөгөөд түүнтэй гахнцаарчилсан хэлэлцээ хийсэн байна.
Хойд Солонгос Вьетнамтай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж байгаа нь Вьетнамын өөрчлөлт, шинчлэлт, нээлтэй байлгаж байгаагаас суралцахаас гадна бас Вьетнамын Америктай харилцаагаа зүй зохистой зохицуулсныг судлах зорилготой юм. Учир нь уг хоёр орон түүхийн тодорхой хугацааг Америктай дайдаж байсан бөгөөд өнөө Вьетнам Америк найрсаг харилцаатай болжээ. Гэтэл Хойд Солонгос Америк хоёр мөн л дайсагнасаар л. Америктай харилцаагаа хэрхэн зохицуулах талаар "Вьетнамын туршлага" нь Хойд Солонгост сургамж болж болзошгүй гэж шинжээчид үзэв. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|