• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-30 18:43:04    
Электрон хөдөө аж ахуй Хайкөүгийн тариачдын чинээлэгжихэд тус дэмжилэг болж байна

Хятадын Олон Улсын Радио

      Электрон хөдөө аж ахуй эрхэлэх бол орчин үеийн техник болно. Тэр нь электрон хөдөө аж ахуй эрхэлэхээр дамжуулан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, борлуулалт, тээвэр, бусад иж бүрэн системийг мэдээлэлжүүлж, зах зээлтэй холбон, эрхэлэлтийн талаар нэн их ашиг хүртээж болохыг хэлнэ. Одоо электрон хөдөө аж ахуй эрхэлэх нь Хятадын тариачдын чинээлэгжихэд тус дэмжлэг болж байна.

      2005 оноос эхлэн Хайкөү хот Хятад улсд анхны электрон хөдөө аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөө тогтоож, электрон хөдөө аж ахуйн ерөнхийлсөн сүлжээг ажиллуулж, тариачдад сүлжээгээр мэдээлэл хангаж эхэлсэн байна. Хоёр жилийн турш тариачд энэхүү сүлжээгээр дамжин хөдөө аж ахуйн хамгийн шинэ мэдлэгийг ойлгож, зах зээлийн эрэлт хэрэгцээний мэдээллийг авдаг байна. Энэ нь цаг хэмнэхээр барахгүй зардал ч хэмнэж, тариачдад туслан үйлдвэрлэл дундах техникийн бэрхшээлтэй асуудлыг нь зохицуулан өгч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлсэн байна. Хэн хэрэв шинжлэх ухаан техникийг эзэмшиж, ашиглаж чадвал хэн даруй баяжин чинээлэгжинэ гэдгийг одоо Хайкөү хотын тариачд ойлгосон байна.

     Хайкөү хотын хөдөө аж ахуйн техникийн үйлчилгээний газрын дарга Чэн Түнхуа танилцуулж хэлэхдээ, Юүн Шиньд айл өрөх болгон манай электрон хөдөө аж ахуйг мэдэж байдаг. Электрон хөдөө аж ахуйг ажиллуулж эхэлснээр тариачд компьютер худалдан авч, интернэтийн сүлжээнд холбогдон холбогдох мэдээлэл авч, ажил үйлсээ зохицуулах боллоо гэжээ.

     Электрон хөдөө аж ахуйн сүлжээг тариачдад үйлчлүүлж, тариачдыг сүлжээнд холбогдох дасгал сургуул хийлгэж, мэдээлэл авах, өөрийн шаардлагатай бүтээгдэхүүний мэдээлэл, төрөл бүрийн мэдээ зангийг нийтэлж чадах болгох хэрэгтэй. Иймээс тэднийг дасгал боловсролд хамруулж, тариачдын соёл боловсрол, шинжлэх ухаан техник ашиглах чадварыг дээшлүүлж байх хэрэгтэй. Хоёр жилийн турш Хайкөү хотын шинжлэх ухаан техникийн удирдан хамаарах салбар нь төрөл бүрийн курс дамжаа эрхэлж, давхардсан тоогоор нийт 11 мянга гаруй хүнийг хамруулсан байна.

     2007 оны 7-р сарын 20-ны өдөр Хятадын нэрт их сургууль Чинхуа их сургуулийн парактег хийх 9 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг Хайкөү хотод хүрэлцэн очиж, 1 сарын хугацаатай ажилласан байна. Удалгүй Чинхуа их сургууль Хайкөү хотод холбогдох тоног төхөөрөмж хангаж, алс зайн сургалт хйисэн байна. Ажил байдалтай танилцсны дараа Чинхуа их сургуулийн холбогдох хариуцлагатай хүн танилцуулж хэлэхдээ, электрон хөдөө аж ахуй нь Хайнань мужийн эдийн засгийн хөгжилд чухал үйлдэл үзүүлсэн нь хэтийн төлөвтөй ажил үйлс гэснийг харуулж байна гэжээ.

     Одоо бэлтгэл сургалтад оролцсон Хайкөү хотын тариачд компьютерийг идэвхтэй ашиглаж, интернэтийн сүлжээнд холбогдон мэдээлэл авч чадах болсон төдүйгүй зарим тариачд нь сүлжээгээр мэдээ нийтэлж, бизнес ажиллагаа явуулах болжээ.

     Хайкөү хотын нөхцөл тааруухан газар, компьютер зэрэг тоног төхөөрөмж дутмаг районд мэдээллийг цаг тухайд нь олгож байхын төлөө тухайн орон нутагт бас гар утасны мессеж илгээх аргаар техникийн болон борлуулалтын мэдээлэл солилцодог байна. Ингэж байгаад тариачдад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн байдал, үйлдвэрлэл, борлуулалтын байдлыг ойлгуулж байдаг.

     Хайкөү хотын Чюн шань дүүргийн тариачин Ван Янрэн танилцуулж хэлэхдээ, өнгөрсөнд Лижий жимс буюу бэрчигэр лууны нүд гэдэг жимс тариад хорхойдсонд тэрээр олон газар яваж их мөнгө зараж арилгаж байжээ. Одоо электрон хөдөө аж ахуйгаар дамжин сүлжээнд холбогдон эдгээр асуудлаа зохицуулж чадах болсон байна. Нугас тээжээн үржүүлдэг тариачин Ван Фүдэ анх эхэлж нугас тээжээхдээ, зах зээлийн үнэ ханшийг сайн ойлгохгүй байснаас нугасаа сайн үнэ хүргэж чадахгүйгээс их айдаг байна. Ингээд тэрээр сууриныхаа хөдөө аж ахуйн техникийн газар очиж зөвлөлгөө авдаг байна. Техникийн газрын мэдээ хангагч интернэтийн сүлжээнд холбогдон холбогдох мэдээллийг авсны дараа түүнд мессеж илгээж зах зээлийн үнэ ханшийг хэлж өгдөг байна. Одоо Ван Фүдэгийн тэжээсэн нугас зах зээл дээр сайн боруулагдах болсон төдүйгүй борлуулалтын зам суваг нь ч шууд болж, түүний эргэлзээг арилгасан байна.

     Тэрээр бидэнд хэлэдээ, Дараагаар боломжтой бол компьютер худалдан авч, интернэтийн сүлжээнд холбогдон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний мэдээлэл авч, бизнес эрхэлэх болно. Тэгвэл үнэ ханш нь өндөр болж орлогоо ч нэмэгдүүлэх болно гэжээ.

      Одоо Хайкөү хот нийт хотын хэмжээнд электрон хөдөө аж ахуйн мэдээллийн үйлчилгээний цэг гаргаж цэг болгонд нэг ажилтан ажиллуулж тухайн газрын хөдөө аж ахуйн холбогдох мэдээллийг нийтэлж, сүлжээнийхээ агуулгыг цаг тухайд нь шинэчилж, тариачдад техникийн мэдээлэл болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн мэдээлэл хангаж байдаг. Үүний зэрэгцээ 23 шян сууриний хөдөө аж ахуйн техникийн үйлчилгээний газар электрон хөдөө аж ахуйн телфон хурлын систем, телфон утсны ярианы систем угсарч ажиллуулж, тариачдын зөвлөлгөө авч үйлдвэрлэл эрхэлэхэд нь тус дөхөм үзүүлсэн байна. Хайнаний электрон хөдөө аж ахуйн сүлжээг мужийн дотор гаднах, улсын дотоод гадаадын хөдөө аж ахуйн сүлжээтэй холбож, нийт хотын 23 шян суурины электрон хөдөө аж ахуйн сүлжээг өндөр хурдтай интернэтийн сүлжээ болгож, нийт хотын хөдөө аж ахуйн техникийн үйлчилгээний системийг байгуулахаар Хайкөү хот төлөвлөж байна.

     Хайкөү хотын шинжлэх ухаан техник мэдээллийн аж үйлдвэрийн газрын дарга Жү Дүнхай танилцуулж хэлэхдээ, Электрон хөдөө аж ахуй нь арга барил байж, тавцан болох юм. Бидний гол зорилго бол хөдөө аж ахуй, тариачин, хөдөө тосгоны ажил үйлсийг орчин үеийн болгохыг ахиулж, хөдөө аж ахуйг өндөр үр ашигтай, доор өртөгтөй болгох болно. Электрон хөдөө аж ахуйн хэтийн төлөв маш санй байх болно гэж би бодож байна. Бид ч хөгжлийн энэхүү боломжыг бүрэн ашиглаж, электрон хөдөө аж ахуйн төрөл бүрийн ажлыг сайтар хийх болно гэжээ.

     Электрон хөдөө аж ахуй нь дөхөм дөт, бодит хэрэгцээтэй, нэр хүндтэй байдгаараа өргөн олон тариачдын техникийн бэрхэшээлтэй асуудлыг үр ашигтай зохицуулснаар барахгүй зах зээлийн эдийн засгийн орчин дахь борлуулалтын хүчир асуудлыг зохицуулсан байна. Одоо Хятадын Шанши, Фүжянь, Тяньжинь зэрэг газарт бүгд электрон хөдөө аж ахуйг ашиглаж эхлэн, бусад газар ч тасралтгүй түгээмэлжүүлэн ашиглаж байна.