• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-30 18:44:58    
Хятад Япон БНСУ-ын соёлын солилцоо улам нягт болов

Хятадын Олон Улсын Радио

      Энэ он бол Хятад Японы улс хоорондын харилцаагаа хэвийн болгосны 35 жилийн ой болон Хятад БНСУ дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой мөн. Саяхан Хятадын дорнод нутгийн Нантүн хотод зохиосон Азийн урлагын 9-р наадам нь Хятад Япон БНСУ-ын соёлын солилцоогоор гол уриа болгон, гурван орны хоорондох соёлын солилцоо болон хамтын ажиллагааг ахиулах талаар өргөн уудам орон зай хангасан байна.

     Энэ бол Азийн 9-р урлагын наадмын нээлтийн ёслол дээр Хятадын урлагчидийн хөгжимдсэн төрийн ятгын хөгжим болно. Төрийн ятга бол Хятадын хамаг эртний чавхадаст хөгжим бөгөөд өнөөгөөс 2000 гаруй жилийн түүхтэй болж байна.

     Хятад Япон Өмнөд Солонгос гурван орон нь хөрш зэргэлдээ орон болохоор соёлын талын явалцлагын өнө удаа түүхтэй юм. Сүүлийн жилүүдэд Хятад Япон, Хятад Өмнөд Солонгос хоорондын эдийн засгийн талын солилцоо улам нягт болсны зэрэгцээ соёлын солилцоо болон хамтын ажиллагаа ч түргэн хөгжиж, кино телевиз, урлаг, үшүү гемнастик, хоол ундаа зэрэг соёлын салбарын олон талаар хоёр талын хамтын ажиллагаа улам нягт болж, ялангуяа уул нь албаны талаас гол удирдаж байсан соёлын солилцоо нь одоо бизнес байгшууллага болон иргэдийн байгууллагын улам олон ухамсарт үйл ажиллагаа болж байна.

     Одоо та БНСУ-ын урлагчдын тоглож байгаа урт бариулт хэнгэргэн бүжгийн аялгууг сонсож байна. Уг орны жүжгийн бригадын удирдаач ноён Ким Жон хай хэлэхдээ, Манай гурван орны соёлын солилцооны үйл ажиллагаа арван хэдэн жилийн өмнөөс эхэлсэн, бид ч олон удаагын тоглолтод оролцсон. Би өөрөө драм, тоглолт зэрэг ажлыг хариуцаж байна. Хойшид Хятад улс болон Японтой олон солилцоо хийж, хамтаар драмын жүжиг тоглох буюу дуу бүжигийг ч хамтаар тоглож байбал маш сайн гэж бодож байна гэжээ.

     Өнө удаа түүх соёлын уламжлал болон уул усаар залгалдсан газар зүйн байрлалаас болж, Хятад Япон Өмнөд Солонгос гурван орны соёл салшгүй холбоотой байдаг бөгөөд адливтар соёлын уламжлал нь хэзээ ч гурван лорны хүн ардын сэтгэл зүрхэнд гүн үндэслэсэн байдаг юм. " Өмнөд Солонгосын урсгал", " Хятадын салхи", " Японы салхи" нь энэ гурван оронд бүр соёлын өрнөлт буй болгосон юм. Сүүлийн арав хорин жилийн турш ийм солилцоо нь ч нэн ч олширч, дуу бүжгийн чуулганы тоглолтоос гадна кино телевизид хүртэл өргөжсөн юм.

     Өнгөрсөн зууны наяад онд Японоос оруулсан " цусны сэжиг" гэсэн телевизийн олон ангит кино нь Хятадын үзэгчдийн дунд халуун тусгал гаргаж, Хятадын нэгэн үеийн хүмүүсийн Японы киноонд авч байсан үзэлтийг өөрчилсөн байна. Тэхэд БНСУ-ын телевизийн олон ангит кино нь сүүлийн жилүүдэд Хятадын дэлгэцэнд үлэмж олноор гарч, хуучны хувцас засалтай " Да Жан Геум" гэсэн телевизийн олон ангит кино нь хамаг олон үзэгчид сонирхсон амжилт тогтоосон байна. Хятад БНСУ, Хятад Японы хамтран зураг авч үйлдсэн " Бээжин, миний хайр", " шөнийн Шанхай" зэрэг телевизийн олон ангит киног Хятадын төв телевиз болон олон газрын кино театарт дэлгэцэнд гарсан төдийгүй мөн БНСУ болон Японы захад орсон байна. Телевизийн олон ангит киноог хамтран үйлдэх талаар уул нь Хятад улс хөрөнгө мөнгө гарган, гаднынхан жүжигчин оролцуулж байсанаа одоо хоёр талаараа хамтаар хөрөнгө мөнгө оруулан, хамтаар зураг авч үйлдэж, тараах болон хөгжсөн байна. Хятадын Шанхайн Вэнь Гуан хэвлэлийн нэгтгэлийн найруулагч ноён Тэн Жюнь жегийн үзэж байгаагаар, санаачлагаасаа хамтран ажиллавал, нэн олон аз тохиол олж, хамаг эцэст хамтын хөгжилд тус дөхөм үзүүлж чадах юм байна. Тэрээр хэлэхдээ:

     Япон болон БНСУ өнөө бидэнтэй хамтран ажиллах талаар ярьж байна. Тэд урьдаар Хятадын телевизийн олон ангит киноог оруулна, зах зээл нь улам өргөн болж байгаа болохоор, бидэнтэй хамтаар телевизийн олон ангит кино үйлдэх санаатай байна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/