• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-30 18:54:32    
Зүүн хойт Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа гүнзгийрч байна

Хятадын Олон Улсын Радио

      Зүүн хойт Азийн хөрөнгө оруулалт худалдааны 3-р яармаг 9-р сарын эхээр Хятадын Жилин мужийн төв Чан цүнь хотноо өндөрлөлөө. Яармагийн 4 хоногт төлөөлөгчид "зүүн хойт Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулах" болон "Хятадын зүүн хойт нутгийн аж үйлдвэрийн хуучин баазыг сэргээн хөгжүүлье" зэрэг сэдвээр хайн хэлэлцсэн байна. Зүүн хойт Азийн бүс нутгийн 6 орон Зүүн хойт Азийн хөрөнгө оруулалт худалдааны яармагийн тавцанг ашиглан, Зүүн хойт Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид гүнзийрүүлэн хөгжүүлэх болно гэж тэд түгээмэл үзэж байна.

     Зүн хойт Азийн бүс нутагт Хятадын Ляонин, Жилин, Хэйлүнжйн 3 муж болон Өвөр монголын зүүн хэсэг, Оросын алс дорнот бүс нутаг, Солонгосын хойг, Япон, Монгол улс хамрагдаж байна. Тус бүс нутаг 17 сая хавтгай дөрвөлжин километр талбайтай. Хятадын ерөнхий сайдын орлогч Зэн Пэйянь яармаг дээр хэлэхдээ: Зүүн хойт Азийн улс орнууд газар зүйн талаар хөршилж, эх хуурай, далай тэнгисээр залгалдаж, ард түмэн нь түүхэн урт хугацаанд найрсаг хэлхээ холбоотой байж ирсэн юм. Даяршлалын эдийн засаг, бүс нутгийн интеграцлалын хэмжээ гүнзгийрэх явцад, зүүн хойт Азийн улс орнууд эдийн засгийн хамтын ажиллагагааг эрчимжүүлэхийг хүсэн эрмэлзэж байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ: зүүн хойт Азийн орнуудын эдийн засаг харилцан нөхвөрлөх талаар хүчтэй, эдийн засгийн хүчин чадал ихтэй, нөөц баялаг, хөдөлмөр хүч элбэгтэй, тэргүүний үйлдэрийн техник болон удирдах арга туршлагатай. Иймээс бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх аятай үндэс сууртай байгаа юм гэжээ.

     Зүүн хойт Азийн хамтын ажиллагааны аятай сайн тавцанг НҮБ-ын хөгжлийн программын газрын албан тушаалтан хатагтай Наталия. Яцестова өндрөөр үнэлжээ. Тэрээр хэлэхдээ: зүүн хойт Азийн бүс нутгийн хөрөнгө оруулалт худалдааны яармаг нь Яармагт оролцсон улс орнуудын аж ахуйн нэгжүүдэд аятай сайхан тавцан хангасан байна. Яамагт оролцсон бизнесменүүд бүтээгдэхүүнээн дэлгэн харуулж, хамтын ажиллагаа тогтоож, гэрээ хэлэлцээр тохиролцож болно. Яармаг нь зүүн хойт Азийн бүс нутгийн эдийн засгийн эв найрамдуу хөгжил цэцэглэлийг ахиулах нь дамжиггүй юм гэжээ.

     Яармагт оролцсон Монгол улсын барилгын материалын бизнесмен Отгон.Баатар хэлэхдээ: би Хятадын зүүн ойт нутгийн аж ахуйн нэгжтэй худалдааны талаар хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: Хятадын засгийн газраас зүүн хойт бүс нутгаа хөгжүүлэх талаар шинэ хөнгөлөлттэй бодолгууд дэвшүүлснийг би ойлголоо. Энэ нь бидэнд маш сайн боломж дохиол болно. Зөвхөн барилгын салбар төдий биш импорт экспорт худалдаа зэрэг салбарт Хятадын талын хамтран ажиллалах түнштэй байхыг хүсэж байна гэжээ.