Энэ оны 9-р сараас эхэлсэн хичээлийн шинэ жилээс Хятадын Боловсролын яамны хария Бээижнгийн Багшийн их сургууль зэрэг 6 их дээд сургууль багшийн сургуулийн оюутан сурагчдыг сургалтын зардлаас чөлөөлөх бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ бодлогын дагуу эдгээр их дээд сургуулийн багшийн мэргэжлийн оюутан сурагчид их сургуульд сурч байгаа хугацаандаа сургалтын зардал, дотуур байрын төрбөр зэргээс чөлөөлөгдөх бөгөөд амьдралын нөхвөр олгомж хүртэх юм байна. Энэ арга хэмжээ нь амьдралын бэрхэшээлтэй оюутан сурагчдын хичээл номоо саадгүй уншихад туслах төдийгүй хөдөө нутгийн багш дутуу байдлыг өөрчлөхөд ч тустай юм.
Шинэ Хятады улс байгуулагдсаны дараа Хятад улс багшийн сургуулийн оюутан сурагчдад хөнгөлөлттэй харгалзлал үзүүлж, сургалтын зардал зэрээс чөлөөлсөөр ирсэн билээ. Гэвч 1997 оноос хойш боловсрол хүртэгчид боловсролын зардлыл хуваалцан даах болон багшийн сургуулиуд шилжилтийн замд орсон зэрэг нөхцөл байдлаас болж, багшийн сургуулиуд аажмаар сургалтын зардал хураах замд орсон юм. Ээн оны эхээр Хятдын Ерөнхий сайд Вэнь Жябао АТИХ-ын ээлжит чуулган дээр засгийн газрын ажлын тйалан хийхдээ, боловсролын хөгжил болон боловсролын шударга байдлын төлөө багшийн боловсролын өөрчлөлт хөгжлийг эрчимжүүлж, нэн олон шилдэг хүүхдийг багшийн сургуульд татан оруулахын төлөө, Боловсролын яамны хария багшийн их дээд сургуулийн оюутан сурагчдыг сургалтын зардлаас чөлөөлж, зохицонгуй дүрэм тогтооно гэж илэрхийлсэн билээ. Ингээд багшийн сургуулийн оюутан сурагчдыг сургалтын зардлаас чөлөөлөх бодлого дахин хэрэгжиж эхэлсэн байна.
Жү Миньзань бол Хятадын баруун өмнөд нутгийн Гуаншийгийн Гүйлинь хотын туршилтын дунд сургуулийн өндөр зэргийн дунд сургуулийг төгссөн сурагч юм, энэ оны 6-р сард болсон Хятадын хэмжээний ерөнхий боловсролын их дээд сургуулийн оюутан элсүүлэх шалгалтад тэрээр 617 оноогийн дүнгээр Бээжингийн Багшийн их сургуулийн Түүхийн салбарт орж, багшийн сургуулийн оюутан болжээ.
Жү Миньзан, сайн байна уу, багшаа, би сургуульд орсон бичгээ авхаар ирлээ.
Багш, за, энэ байна, баяр хүргье.
Багшийн сургуулийн оюутан сурагчдыг сургалтын зардлаас чөлөөлөх бодлого энэ оны нэмрын улирлын хичээлийн шинэ жилээс эхлэн хэрэгжсэн юм. Энэ бодлогын дагуу, багшийн сургуулийн оюутнуудын дөрвөн жил сурах хугацаан дахь сургалтын зардал, байрын зардал, амьдралын нөхвөр зэргийг улсын санхүүгаас хангах болно. Үүний хариуд энэ бодлогын үр өгөөжийг хүртэх оюутнууд сургуульд орхоосоо өмнө сургууль болон орон нутгийн мужийн шатны боловсролын засаг захиргааны салбартай гэрээ хэлэлцээр байгуулж, сургууль төгссөний дараа дунд бага сургуульд 10 жилээс доошгүй хугацаанд багшилах амлалт хийх болно. Хэрэв хот суурины сургуульд ажиллах юм бол урьдаар хөдөө тосгоны сургуульд хоёр жил багшилах үүрэгтэй юм байна.
Шилдэг багш болох бол Жү Минвзаний мөрөөдөл бөгөөд багшийн сургуульд орсон явдал нь түүний гэр бүлийн дарамтыг маш ихээр хөнгрүүлсэн учраас тэрээр энэ бодлогыг маш сайшаан дэмжиж байлаа. Тэрээр хэлэхдээ,
Хятадын хамгийн сайн багшийн сургуульд орж, хамгийн сайн багш болно гэж би бодож явдаг байсан. Би өөрөө хөдөө тосгонд төрж өсөөн, хөдөөгийн хүүхэд эрдэм ном сурья гэж маш их хүсэн мөрөөддөгийг би мэднэ. Багшийн их сургуулиа төгссөний дараа тэд нарт багшилж, өөрийн сурсан мэдснээ тэд нарт сургаж, тэд нарын хувь заяаг өөрчилж, орон нутгийнхаа эдийн засгийн дүр төрхийг өөрчлөхийг би хүсч байна гэжээ.
Багшийн сургуулийн оюутан сурагчдыг сургалтын зардлаас чөлөөлөх бодлогыг эхлэн хэрэгжүүлсэн 6 багшийн их сургууль бол Бээжингийн багшийн их сургууль, Хуадүнгийн багшийн их сургууль, Зүүн хойдын багшийн их сургууль, Хуажүнгийн багшийн их сургууль, Шаньшигийн багшийн их сургууль, Баруун өмнөдийн багшийн их сургууль юм байна. Энэ 6 их сургууль нь энэ жил нийт 10 мянган оюутан авсан бөгөөд түүний дотрохь ихэнх нь Хятадын хөгжлөөр тааруу баруун бүсийн нутгийн хүүхэд юм байна. Тэд нар хүн бүхэн жилд 10 мянган юаний тэтгэлэг авах болно.
Бээжингийн багшийн их сургуулийн оюутнуудын дотор хөдөөгийн хүүхэд илт олширч, оюутнуудын нийт тооны дотор хөдөөгийн хүүхэд уул нь 26 хувь эзэлдэг байсан бол одоо 52 хувь болсон юм байна. Бээжингийн багшийн их сургуулийн оюутан элсүүлэх албын дарга Тү Чинюнь хэлэхдээ, сургалтын зардлаас чөлөөлсөн хүүхдийн хичээл ном их сайн, хамгийн гол нь тэд нар багшийн аижлд дуртай гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Оюутан сурагчдын хичээл номоос авч хэлбэл энэ бодлого нь шилдэг хүүхдийг багшийн сургуульд оруулах гэсэн улсын бодлоготой нийцэж байна. Оюутан сурагчдын шалгалтын дүнгээс авч үзвэл өнгөрснөөс дутах юм байхгүй, иймэс орж ирсэн хүүхдүүд бол маш шилдэг хүүхэд байна. Нөгөө талаар шилдэг гэж байгаа нь эдгээр хүүхэд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, өөрийн орон нутгийн боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах шийдвэр зоригтой, энэ бол мөн тэд нарын онцлог болно гэжээ.
Хятадын засгийн газрын энэ бодлогын дагуу багшийн сургуулиуд нь шилдэг багшаа сонгож, сургалтын зардлаас чөлөөлөгдсөн оюутнуудад хичээл оруулах хэрэгтэй юм. Энэ талаар Бээжингийн багшийн их сургууль бүрэн гүйцэд бэлэтгэл хийж, шилдэг багш нараа тохируулсан байна. Бээжингийн багшийн их сургуулийн орлогч Захирал Хань Жэньшэн хэлэхдээ,
Онол болон практикийг уялдуулах хэргтэй, өөрөөр хэлбэл, мэргэжлийн хичээлээс гадна боловсрол зүй, сэтгэл зүй, сургалтын арга зэргийг бид нар дадлага хийлгэх аргаар сургаж байна. Ингэж хийх нь нэн илүү үр дүнтэй байна. Бид Өвөр Монгол, Шаньши зэрэг муж районд дадлага хийх баазууд байгуулах гэж байна гэжээ.
Саяхан Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Зүүн хойдын багшийн их сургуульд очиж, сургуульд дөнгөж ороод байсан сургалтын зардлаас чөлөөлөгдсөн оюутнуудыг эргэн үзэж, хичээл номдоо шамдаж, эрдэм номтой ардын багш болорой гэж тэд нарт хүссэн байна.
|