Хятадын Гуан шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Райны Жин ши сянд Жиү жөүсүнь гэдэг тосгон байдаг. Эндэхийн хүмүүс жуан үндэстний гар урлалын бүтээгдэхүүн хатгамал бөмбөглөг оёж хатган орлогоо нэмэгдүүлэн амьдралаа сайжруулсан төдийгүй уран нарийн хатгамал хээтэй энэ бөмбөглөг нь гадаад дотоодод нэртэй бүтээгдэхүүн болжээ.
Жин ши сянь Хятад Вьтнамын хилд байрлаж, энд Жуан үндэстний ард иргэд голлон амьдарч хэдэн мянган жилийн түүхэн хөгжлийн явцад өвөрмөц соёлын онцлогыг бүрэлдүүлжээ. Үүнд Жиү жөүгийн хатгамал бөмбөглөг нь хамгийн онцлогтой гар урлалын бүтээгдэхүүн мөн. Эндэхийн " хатгамал бөмбөглөгийн гудамж"-аар очвол өнгө бүрийн хэ зурагтай хатгамал бөмбөглөгийг барааны тавиур өлгүүр лангуу дүүрэн тавьж, хажууд нь дал гарсан эмээгээс долоо найман настай охид хүртэл хатгамал хатгаж суух харагдана. Бүр эртдээ хатгамал бөмбөглөг нь жуан үндэстний эрэгтэй эмэгтэй залуу хосын хайр дурлалаа илтгэх, сүй тавьсныг гэрчлэх зүйл тул охидын өрөөнд байж ил гаргадаггүй юм.
Хатгамал бөмбөглөг гадаад дотоодод нэртэй гар урлалын бүтээгдэхүүн болсныг тосгоны иргэн Жү Зүшяньд тохиосон нэг үйл явдлаас эхлэн хэлэх хэрэгтэй байна.
Тэрээр хэлхэдээ, 1984 онд бид Гуан шигийн 3-р сарын 3-ны дууны наадамд оролцож, жижиг хамгамал бөмбөглөгийг бүсэндээ зүүж тоглолтын хэрэгсэл болгосон юм. Тоглолтын дараа гадаадын олон зочин бидэнтэй хамт зураг авхуулж, тэдний нэг нь надаас жижиг хамгамал бөмбөглөгийг худалдан авахыг хүсэв. Би ангил хэл мэдэхгүй тул гурван юань гэж гурган хуруу гаргасанд тэр надад 30 ам.доллар өгсөн гэжээ.
Үүнээс хойш Жү Зүшянь хамгамал бөмбөглөгийн наймаа хийх болжээ. Тэр юуны өмнө уламжлалт хатгамал бөмбөглөгт өөрчлөлт хийж, улаан ногоон хундан гурван өнгөд зохицуулан олон зүйлийн хээ зурагтай хатгамал бөмбөглөг урлан хийх болжээ. Худалдаа наймааны эрхлэлт ирэх тутам өргөжиж, түүний дайчлалтаар хамгамал бөмбөглөгийн ажил үйлсийг хөгжүүлсэн байна. Өнөө тэдний захиалга Европ,Америк, зүүн өмнөд Азиас тасрахгүй болжээ.
Энэ жил жар гарч яваа Хуан Саочинь бол "хятадын уран бүсгүй" нэртэй хүн, бас ч Жиү жөүгийн хамгамал бөмбөглөгийн ажил төрлийн дагуулагч хүний нэг юм. Түүний захилга ер тасрахгүй болж, хамгийн олон нэг удаагийн захиалга нь 100 мянган ширхэгт хүрсэн байна.
Тэрээр хэлэхдээ, 2001 оны захиалга хамгийн их, 100 мянган ширхэгт хүрсэн. Захиалга авах үед ийм их тоог биелүүлж чадахгүйгээс би айж байсан. Өдөр бүр унадаг дугуйгаар айл өрх болгоноор очиж яаж урлан хатгахыг зааж явлаа. Бараа нийлүүлэх хугацаа нэг жил, бид 8-н сарын дотор биелүүлсэн гэжээ.
Өнөө Жиү Зөүсүнь тосгонд хатгамлын нийгэмлэг байгуулагдаж, тосгоны хатгамал бөмбөглөгийн аж үйлдвэрлэлийг зохицуулж байна. Өнөө түүхий эд хангах, оёж хатгах, бэлтгэн нийлүүлэх борлуулах зэрэг аж үйлдвэрийн хэлхээ бүрэлдүүлж хатгамал бөмбөгллөгийн брэндтэй болсон байна . Бүх Жиү жөү тосгоны 2000 гаруй хүний 1000 гаруй нь хатгамал бөмбөглөгийн ажил төрөл эрхэлж, жилийн хүн тутамын дундаж орлого нь 2000 гаруй юаньд хүрч байна.
Жиү Зөүсүнь тосгоны хатгамал бөмбөглөгийн брэнд гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж энд хатгамалын үйлдвэр байгуулснаар Жиү Зөүсүнь тосгоны байгаа Жин ши сянд 20 мянга гаруй ажлын байр хангасан байна. Хатгамал бөмбөглөгийн аж үйлдвэрлэл нь уг сяний тариачдад чинээлэгжих замыг нээсэн төдийгүй орон нутгийн үндэстний соёлыг хөгжүүлсэн байна. Жиү Зөүсүнь тосгоны боловсон хүчин Жао Гүэжүнь хэлэхдээ.
Өнөө бид үндэстний цөөнхийн охидын хатгамалын анги эрхэлж, 4-р ангиас хатгамал хатгахыг сургаж байна. Хатгамлыг ная гарсан өндөр настнаас найм естэй охид хүртэл хатгаж, үндэстний соёлоо өсвөрийн үеийнхэндээ уламжлалж эдийн засгаа дайчлан хөгжүүлж байна гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|