• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-31 15:47:34    
ХОУР радио сонсогч болон сүлжээ ашиглагчийнхаа дунд "Бээжин 2008 Олимп дээр уулзцагая" мэдлэгийн уралдаан зохион явуулж эхэллээ

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм анд нөхөд өө. 29-р хугацааны зуны олимпыг 2008 оны 8-р сарын 8-ны өдөр Бээжин хотод зохион явуулах гэж байна. Гадаадын нэн олон сонсогчдод 2008 оны олимпын талаар ойлгуулан таниулаж, олимпын үзэл санааг мандуулахын төлөө, ХОУР нь 2007 оны 10-р сарын 25-ны өдрөөс 2008 оны 4-р сарын 25-ны өдрийг дуустал радио сонсогч болон сүлжээ ашиглагчдынхаа дунд 38 төрлийн гадаад хэл, Хятад хэлний төв аялага болон орон нутгийн 4 аялагаар "Бээжин 2008 Олимп дээр уулзцагая" мэдлэгийн асуулт хариултын уралдаан зохион явуулж эхэллээ. Уг мэдлэгийн уралдаанд холбогдсон "Бээжингийн олимпын бэлтгэл ажил урагштай явагдаж байна" , "Бээжингийн олимпын наадмын уриа болон билэг тэмдэг" , "Бээжингийн олимпын тэмцээний ордон талбай" , "Бээжингинй олимпын туслалцаа үзүүлэгч хотууд" зэрэг 4 цуврал мэдээлэлтэй. ХОУР нь энэ 2007 оны 10-р сарын 25-ны өдрөөс эхлэн радио долгион болон сүлжээний нэвтрүүлэг буюу онлайнаар мэдлэгийн асуулт хариултын уралдааны зар болон холбогдох 4 цуврал мэдээллийг нэвтрүүлэх бөгөөд бид таныг энэ уралдаанд оролцохыг урьж байна.

     Манай радиогийн урьд урьдын явуулж байсан асуулт хариултын уралдаантай адилаар бид цуврал мэдээлэл бүрийн ард нь уралдаанд холбогдсон хоёр асуулт тавьж, радио сонсогч сүлжээ хэрэглэгчдээр хариулуулах болно. "Бээжин 2008 Олимп дээр уулзцагая" мэдлэгийн асуулт хариултын уралдаан нь өнөөдрөөс 2008 оны 4-р сарын 25-ны өдрийг дуустал үргэлжлэх болно. Бид хариултаа ирүүлсэн сонсогчдын дотроос 1,2,3-р байранд тус тус шалгаруулж, үнэмлэх болон дурсгалын зүйл олгох болно. 1-р байранд шалгарсан адил бус улс орны сонсогчдын дотороос бид тусгай байранд 8 сонсогчийг шалгаруулах бгөөд уг уралдаан дууссаны дараа тэднийг 2008 оны 6-р сард Бээжинд урьж авчран 10 хоног жуулчлуулж, шагналын цом болон үнэмлэх гардуулах болно. Тухайн үед тэднийг олимпын тэмцээний ордон талбайтай танилцуулж,тэднийг Хятадын нэрт тамирчидтай уулзуулах зэрэг арга хэмжээ зохион, тэднийг Бээжингийн олимптай танилцуулах болно. Уралдаанд оролцож хариултаа ирүүлсэн сонсогч болгонд уралдаанд оролцосн дурсгалын карт өгч хадгалуулах болно.

     Энэ уралдаанд амжилттай оролцохыг Монгол хэлний редакцийн хамт олон танд чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна. /Азын тэнгэр тань ивээх болтугай/