
Элчин сайд Г. Батсүх хүлээн авалт дээр үг хэлж байгаа нь
МУ, БНХАУ-ын хоооронд дипломат харилцаа тогтоосны 58 жилийн ойг тохиолдуулан, МУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Галсангийн Батсүх 10-р сарын 26-ны орой Бээжин хотноо Элчин сайдын яамны байранд хүлээн авалт хийж, МУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 58 жилийн ойг тэмдэглэжээ.

Зочид хүлээн авалт дээр байгаа нь
Элчмн сайд Батсүх хүлээн авалт дээр үг хэлж, МУ, БНХАУ хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших 58 жилийн хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өрнүүн хөгжиж ирснийг өндөөр үнэлж байгаагаа тэмдэглээд, Хятад улстай харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд МУ-ын тал бэлэн байгааг онцлов.
Хятадын ГХЯ болон холбогдох байгууллага нэгжүүд, хэвлэл мэдээллийнхэн 100 шахам хүн хүлээн авлалтад оролцжээ. \О.Дарамбазар мэдээлэв\
|