Ази Европын анхны хурлын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн сайдын хэмжээний анхны бага хурал Бээжинд болж байна. Хятадын ерөнхий сайдын орлогч хатагтай Ү И хуралд оролцож хэлсэн үгэндээ: "Хятад улс Ази Европын хурлын гишүүд хоорондын эдийн засаг худалдааны хэлхээ холбоог үргэлжлүүлэн эрчимжүүлж, Ази Европын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа хөгжлийг идэвхтэй хөгжүүлнэ" гэж онцоллоо.
Ази Европын дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн сайдын хэмжээний бага хурал зохион байгуулахыг Хятадын ерөнхий сайд Вэнь Жя бао өнгөрсөн онд болсон Ази Европын тэргүүн нарын 6-р хурлын үеэр санаачилсан юм. Анхны хуралдаанд Ази Европын хурлын 45 гишүүний төлөөлөгч оролцож байна. 30-нд эхэлсэн 2 хоног үргэлжлэх энэхүү хуралд "Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн бие дааж шинийг санаачлах чадавхийг нэмэгдүүлэх", "Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний системийг боловсронгуй болгох", "Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа хөгжил" зэрэг асуудлуудыг авч хэлэлцжээ.
Хятадын ерөнхий сайдын орлогч хатагтай Ү И Ази Европын анхны хурлын дунд жижиг аж ахуйн нэгжүүдийн сайдын хэмжээний бага хуралд орлцоод хэлэхдээ, Ази Европын хурлын гишүүдийн дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн дэлхийн нийт хэмжээний тал хувиас давж, хүн ам болон худалдааны хэмжээ бүр дэлхийн 60 хувийг эзэлж байна. Ази Европын районы жижиг дунд аж ахуйн нэгжүүд техник мэргэжил, хөдөлмөрлөх хүч, зах зээл зэрэг талаараа маш их харилцан нөхөх чанартай бөгөөд хамтын ажиллагааны нөөц их, хөгжлийн хэтийн төлөв саруул уудам байна. Энэ удаагийн хурлыг "Ирээдүйд шинийг үүдэхээр гол болгож, хамтын ажиллагаагаар хөгжлөө ахиульяа" уриан дор зохион байгуулсан нь шинэ эрин зууны жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн чиг хандлагыг тусгаж, Ази Европын хурлын гишүүдийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх гэсэн нийтийн хүсэл шаардлагыг харуулсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Энэ нь Ази Европын хурлын гишүүдийн дунд жижиг аж ахуйн нэгжүүд хоорондын эдийн засаг худалдааны харилцаа холбоо болон хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд ашигтай, мөн гишүүдийн эдийн засгийн хөгжил болон нийгмийн тогтвортой байдлаа дээшлүүлэхэд ашигтай байж, гишүүд хоорондын хөгжлийн зөрүүг багасгаж, бат бэх энх тайван тогтоож, хамтаар цэцэглэн хөгжсөн эв найрамдалтай дэлхий ертөнцийг цогцлон байгуулахад ашигтай юм" гэжээ.
Сүүлийн жилүүдэд Ази Европын хурлын гишүүдийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн хөгжилд гүйцэтгэж байгаа үүрэг хариуцлага тасралтгүй эрчимжиж байна.
Ү И хэлэхдээ, "Хятад улсад жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь мөн л эдийн засаг нийгмийн хөгжлийн чухал хөдөлгөх хүчин болж байна. Бүртгэлээс үзэхэд, 2006 оны эцсийн байдлаар, Хятад улсад 4200 гаруй жижиг дунд аж ахуйн нэгж ажиллаж байна. Энэ нь бүх улсын нийт аж ахуй нэгжийн 99.8 хувийг эзэлсэн байна гэсэн үг. Хятадын засгийн газар дунд жижиг аж ахуйн нэгжийн хөгжлийг маш их чухалд үзэж, түүнийг дэмжих олон бодлого арга хэмжээг авч ирсэн юм. Үүнээс гадна Хятад улс бас Ази Европын хурлын бусад гишүүдийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдтэй хийж байгаа хамтын ажиллагаагаа идэвхтэй нэмэгдүүлсэн юм. Жишээлбэл Хятадын орон нутгийн их олон засгийн газар нь тусгайлан Ази Европын хурлын гишүүдтэй хамтаар жижиг дунд аж ахуйн нэгжийн хүрээлэнгүүд байгуулсан. Хятад улс бас жил болгон Гуан жөүд зохион байгуулж байгаа Хятадын олон улсын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн яармагийн хугацаанд тусгайлан Ази Европын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбооны төв гаргаж, гишүүдийн ийм аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоо байгуулах, худалдаа наймаа хийх, үзүүлж харуулах, хамтын ажиллагаа тогтоох зэргийг эрчимжүүлж байгаа юм" гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|