Гуч шахам жилийн өөрчлөлт хийж, нээлтэй байлгах бодлого хэрэгжүүлснээр Хятад улс өнөө дэлхийн худалдааны том гүрнүүдийн эхний гуравт багтсан байна. Хятад улсын гадаад худалдааны түргэн хөгжилд зарим орон сэтгэл түгшиж байгаатай холбогдуулан Хятадаас Дэлхийн Худалдааны Байгууллагад суугаа төлөөлөгч, элчин сайд Сүнь Зэньюй 10-р сарын 30-ны өдөр "Бүх дэлхийн худалдаанд Хятад улсын гүйцэтгэж байгаа үүрэг" гэсэн эрдэм шинжилгээний бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс худалдааны том гүрэн болсон нь даян дэлхийд нэн олон боломж нээх болно гэжээ.
Элчин сайд Сүнь Зэньюй юуны өмнө хуралд оролцогсдод Хятадын гадаад худалдааны түүх тэрчлэн сүүлийн 30 шахам жилийн өөрчлөлт хийж нээттэй бодлого хэрэгжүүлж ирсэн үйл явц, түүний үр дүнг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, Хятад улс худалдааны том гүрэн байсан түүхтэй. Гэхдээ ойрын жилүүдэд Хятадын гадаад худалдааны импорт экспортын хурд хүүмүүсийг гайхуулам түргэн өссөн гэжээ. Тэр хэлэхдээ,
2001 онд, Хятадын импортын худалдааны хэмжээ 243 тэрбум ам.доллар байсан бол 2006 онд, импортын худалдааны хэмжээ 791 тэрбум ам.долларт хүрлээ. 2001--- 2006 оны хооронд, Хятад улсын хөгжиж байгаа бусад орнуудаас оруулсан импортын худалдааны хэмжээ жил бүр дунджаар 65 хувиар өссөн байна. Өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлтөнд Хятадын оруулсан хувь нэмэр 25 хувьд хүрсэн гэжээ.
Хятад улс тогтвортой хөгжлийг биелүүлж чадах эсэх тухай гадаадынхны сонирхож байгаа асуултад элчин сайд Сүнь Зэньюй: "Хятадын засгийн газар өнөө хөгжлийн алс хэтийн маш тодорхой төлөвлөгөөг боловсруулан тогтоосон. Хятад улс дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтийг хөгжлийг хэмжих цорын ганц үзүүлэлт болгохоо больсон" гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Тун саяхан хуралдсан ХКН-ын 17-р их хурал дээр Хятад улсын дарга Хү Жиньтао эвсэг зохицангуй нийгэм байгуулах, ард иргэдийн амьжиргааны түвшнийг тэргүүн байранд тавих, байгааль орчны бохирдлыг багасган, орчин ахуйг сайжруулах, эрчим хүч ашиглах үр ашгийг дээшлүүлэх зэрэг зорилт дэвшүүлсэн. Эдгээр зорилтууд нь Хятадын ирээдүйн хөгжлийн чиглэлийг удирдан хөтлөх болно гэжээ.
Хятад улс дэлхийн худалдаа тэрчлэн ДХБ-д ямар үүрэг гүйцэтгэвэл зохих тухай ярих үед тэрээр хэлэхдээ, ДХБ-д нэгдэн орсон 6 жилийн турш, Хятад улс төрөл бүрийн дүрэм тогтоолыг чанга журамлан сахиж, хариуцлагтай том гүрний нэр төрөө харуулсан гэжээ. Цааш нь: "Хятад улс хөгжиж байгаа орны хувьд, хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхолыг хэлбэрэлтгүй дэмжих болно" гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятад улс хөгжиж байгаа орнуудтай нягт хамтран ажиллах болно.Учир нь Хятад улс бусад хөгжиж байгаа орнуудтай адил ашиг сонирхолтой, адил үзэл баримтлалтай юм. Хятад улс хөгжиж байгаа орнуудын зүй ёсны шаардлагыг шийдвэртэй дэмжинэ. Ялангуяа хөгжлөөр нэн тааруухан орнуудын ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ.
Мөн: "Хятад улс бишгүй олон улс орон болон бүс нутгийн байгууллагуудтай бүс нутгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан, буурай хөгжилтэй орнуудын бүтээгдэхүүнд зах зээлээ нээж, боомтын татвараас чөлөөлж, эдгээр орнуудын хөгжилд дэмжлэг туслалцаа олгоно" гэж Сүнь Зэньюй тэмдэглэлээ. \Г. Сайн-Өлзий орчуулж,Урангоо хянав.\
|