• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-31 17:32:36    
Цай уухад ч мэдлэг хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио

      Мэргэжилтнүүдийн сануулж байгаагаас үзэхэд бид цайг өөртөө тохируулж уух нь эрүүл мэндэд тустай ажээ.

     Нэг: Ногоон цайны төрөл хамаарагдах Лүн жин,Мао фэн, Би лүө чүн, Мао жянь цайнууд нь амтлаг атлаа гашуувтар, сэрүүн чанартай тул халуун бууруулах, хор тайлах, шээс хөөхөд тустай болохоор халуунтай хүн аахад хамгийн тохиромжтой.

     Хоёр: Улаан, хар цай нь зөөлөн чанартай, түйтнийг хөөх, ходоод гэдсийг бүлээсгэх үйлчилгээтэй туд хүйтэн хөлс цутгадаг хүмүүс хэрэглэхэд нэн тустай.

     Гурав: Хөх, цагаан, шар цай зэрэг нь түвшин чанартай, мсайхан амттай, халууныг хөөх, халуун хүйтнийг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг болохоор сэтгэл тайван хүмүүс уухад тохиромжтой ажээ.

     Одоо цайг цаг улиралд яаж зохицуулж хэрэглэх талаар зөвлөлгөө өгье.

     Цайны төрөл зүйл харилцан адилгүй тул тэдгээрийн чадавхи нь ч адилгүй байдаг. Иймээс эргэх дөрвөн улиралд тохируулан төрөл бүрийн цайг хэрэглэхийг мэргэжилтнүүд санал болгож байна. Хаврын улиралд шар цай, зун бол ногоон цай, намар цагт хөх, цагаан болон шахмал цайг харин өвөл болохоор улаан бас хар цай уурыг эрхэмлэрэй.

      Цайг хэмжээтэй хэрэглэх нь тустай.

      Анагаах ухааны талаас үзвэл, хүний биед өдөрт 1500-2000 мл буюу 8-10 грамм ус шаардагддаг гэнэ. Ер нь 150-200 мл усанд 5 грамм цай үйвэл өтгөн шингэн нь тохирдог бөгөөд уухад ч амттай байдгийг мэргэжтнүүд сануулж байна.

     Мэргэжилтнүүдийн танилцуулсан эрүүл мэндэд тустай цайнууд:

     Нэг: Цагаан гаатай цай. Ногоон цайн дээр нэг хэрчим сонгины цагаан, хоёр хэрчим цагаан гаа хийгээд буцалсан усанд хандалж ууна. Ийм цай нь сэрүүдэхээс болсон ханиадыг эмчлэх болон жиндэхээс сэргийлэхэд тун их үр нөлөө үзүүлдэг байна.

     Хоёр: Уушгинд тустай цай. Тураг сараана, цагаан дэнлүү, ногоон цай болон бага хэмжээний мөсөн чихрийг шаазан тогоотой усанд зөөлөн галаар буцалган ууж болно. Ийм цай нь уушиг зөөллөх, ханиахыг зогсоох, хатахаас сэргийлдэг юм.

     Гурав: Хар дангүнтэй цай: Буцалсан усыг 9 грамм хар дангүн болон зохих хэмжээний ногоон цайтай аягандаа хийгээд таглаж, хэсэг хугацааны дараа уухаад толгой өвдөхийг зогсоодог үйлчилгээтэй.

     Дөвөр: Даралт бууруулдаг удвал цэцэгтэй цай.

      Жюе мин зи буюу САSSIA TORA гэдэг навчийг ногоон цай болон цагаан удвалтай хамт буцалсан усанд хандалж уух сайн.

     Өтгөн цай уухад тохиромжгүй хүмүүст өгөх сануулга.

     Мэдрэлийн ядаргааны улмаас нойр алдагсад, уушигны сүрьеэ, цус багадах, даралт ихсэх, зүрхний хэмнэл алдагдсан, бөөрний өвчний улмаас шээс чавдаглах, мөн ходоодны шархлаатай, өтгөн хатах зэрэг өвчинд нэрвэгдсэн хүмүүс өтгөн цай уухгүй байхыг мэргэжилтнүүд санал болгож байна.