• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-01 15:37:39    
Хятад болон АСЕАН-ны эдийн засаг худалдааны 4-р чуулга уулзалт амжилттэй өндөрлөлөө [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятад болон АСЕАН-ны 4-р яармаг, худалдаа хөрөнгө оруулалтын дээд хэмжээний хурал 10-р сарын 31-нд Хятадын баруун өмнөд нутгийн Нань нин хотод өндөрлөлөө. Хятад болон АСЕАН-ны орнуудын хамтын чармайлтаар энэ удаагийн яармаг, худалдааны дээд хэмжээний хурал амжилттэй болж, төлөвлөсөн үр дүндээ хүрсэн байна. Хятад-АСЕАН-ны яармаг худалдааны зохион байгуулах хорооны орлогч дарга бөгөөд нарийн бичгийн дарга, Гуан шигийн жуан үндэстний өөртөө засах районы орлогч дарга Ли Жинь зао хэлэхдээ, "Худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний хурал амжилттай болов" гэжээ.

     Энэ удаагийн яармаг болон худалдаа хөрөнгө оруулалтын дээд хэмжээний хурал нь эдийн засаг худалдааны үр дүн, үзэсгэлэн эрхэлсэн түвшин, үзүүлсэн нөлөө тусгал зэргээрээ өмнөх гурван эдийн засаг чуулга уулзалтаас илүү өгөөжтэй байж, Хятад болон АСЕАН-ны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүллээ" гэжээ.

     Худалдаа хөрөнгө оруулалтын дээд хэмжээний хурал дээр олон орны засгийн газар болон засгийн газрын салбар хоорондын чуулга уулзалтууд зохиож, өргөн хэмжээнд нийтлэг ойлголтод хүрч, хамтын ажиллагааны үр дүн маш ил тод байна. Хятад болон АСЕАН-ны орнуудын адил бус салбарын сайдын хэмжээний албан тушаалтнууд Хятад-АСЕАН-ны боомт, ойн аж ахуй, чанарын шалгалт, ядуурлыг бууруулах зэрэг салбарын хуралд оролцож, Хятад-АСЕАН-ны боомтын хамтын ажиллагааг эрчимжүүлэх "Нань нингийн нийтлэг ойлголт", чанарын шалгалтын хамтын ажиллагааны "Нань нингийн хамтарсан тунхаг", ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны "Нань нингийн санаачлага"-ыг нийтлүүлж, улс орнуудын сайд нар адил бус салбарт өргөн хэмжээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна.

     Энэ удаагийн Хятад, АСЕАН-ны яармаг худалдаа нь хүрээ хэмжээний талаар цаашид өрөгжинө. Энэ яармагт 1900 гаруй аж ахуйн нэгж, 8300 шахам бизнесмен, 35 мянган ажил мэргэжлийн хүмүүс оролцжээ. Энэ нь өмнөх чуулга уулзалтуудаас ихээхэн нэмэгдсэнийг харуулж байна.

     10-р сарын 31-ний өдрийн 16 цагийн байдлаар яармагийн худалдаа тохиролцсон нийт хэмжээ 1 тэрбум 420 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 12%-аар нэмэгджээ. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны 182 гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт нь 6 тэрбум 154 сая ам.долларт хүрч, өмнөхөөс 5.3%-аар өсөн нэмэгджээ.

     Энэ удаагийн өргөн их цуглаан ажилттай болсныг олон орны төлөөлөгчид гүйцэд нотолж байна. Кампучын худалдааны сайд Чам Парасих манай сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ:

     Энэ удаагийн яармаг худалдаа нь урьд урьдынхаас илүү сайн зохион байгуулагджээ. Аж ахуйн нэгж, ялангуяа АСЕАН-ны олон аж ахуйн нэгж оролцсон байна.Хятад, Кампуч хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв сайхан байгаа. Яармаг худалдаа нь гүүр адил Хятад, Кампуч хоёр орны ард түмнийг холбож, нэн олон хүнд Кампучыг ойлгон таниулж, нэн олон бараа Кампучд орох боломжийг хангалаа гэжээ.

     АСЕАН-ны нарин бичгийн дарга нарын газрын орлогч дарга Николас Даммен хэлэхдээ, энэ жил бол Хятад-АСЕАН-ны яармаг худалдаа зохион байгуулагдсан 4-дэх жил болно. Яармаг худалдааны цар хүрээ, нөлөө тусгал өсөн нэмэгдэж, татах хүч нь улам хүчтэй болж байна. Хамгийн чухал нь энэ удаагийн яармаг худалдаа нь Хятад болон АСЕАН-ны ард түмэн хоорондын хэлхээ холбоо, ойлголцлыг нэмэгдүүллээ гэжээ. \Уртнасан орчуулж, Баясгалан хянав.\