• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-01 16:58:13    
Потацогийн улсын цэцэрлэгт хүрээлэнгийн байгалийн үзэмж

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын нутагт байгалийн үзэсгэлэнтэй сайхан газар олон бий. Баруун өмнөд нутгийн Юүнь нань мужийн Потацогийн улсын цэцэрлэгт хүрээлэнгийн байгалийн үзэмж нь бас маш онцлог байдаг юм.

     Потацо нь Хятадын эх газрын анхны улсын цэцэрлэгт хүрээлэн юм. Энэ нь Юүнь нань мужийн Шанрила сяньд байрладаг. Энэ нь мөн ч гурван мөрний уулзар гэж нэрлэгдсэн дэлхийн байгалийн өвийн нэг хэсэг нь юм. Энэ газрыг хүмүүс Шанрила доторхи Шанрила гэж нэрэлдэг. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 2000 гаруй хавтгай дөрвөлжин км талбайтай. Энд өндөрлөг газрын тунгалаг сайхан нуур бүрд, хөвөө хязгаар нь харагдахгүй нэлгэр их баларлаг ой тайга, өргөн уудам зүлэг дэнж болон тоо томшгүй олон төрлийн амьтан ургамалтай юм.

     Шуду нуур болон Бита далай гэдэг нь бол уг хүрээлэнгийн нийт олонд нээлттэй болгосон хоёр чухал үзэмжит газар юм. Жуулчид Шанрила сяниас автобусаар нэг цаг орчим явж Потацогийн улсын цэцэрлэгт хүрээлэнд хүрнэ. Цэцэрлэгт хүрээлэнд оронгоо зугаалгын автобусанд суугаад хүрэх эхний буудал бол даруй шуду нуур болно. Нуурын хөвөөнөөс нүд өргөн харахад цэлмэг тэнгэр, хөвөн цагаан үүл, зүйлийн өнгөөр солонгорох ой тайга ба түүний нууранд туссан тонгоруу дүрс зэрэгд өөрийн эрхгүй сэтгэл алдаж, гайхан биширдэг. Энд ирлээ гэвэл зургийн дотор орсон л гэсэн үг. Энэ нууранд амьд чулуужмал гэж алдаршсан хагархай элигэтэй загас гэж бий. Ийм загасны өвч бие нь нул шар, элигээ дагаад зураастай. Энэ нуурны дэнж бол хол ойрдоо нэртэй сайн бэлчээр юм.

     Шуду гэдэг нь чулуу адил хатуу хурууд гэсэн утгатай түвд үг болно. Энэ газар нь Түвдүүдийн зуслан болохоор түвд малчид 5—10 саруудад эндээ зусдаг. Энэ газар намаг даац ихтэй болохоор жуулчдад зориулж зам дагуулан банз дэвссэн байдаг. Энэ газрын бэлчээр ус сайн тул сааль их авдаг бөгөөд сүү сааль нь өрөм тос ихтэй. Нуурыг тойрон үзэмж сонирхож дуусаад мөн автобусаараа цэцэрлэгийн хоолны газарт хүрч амтатаныг зооглон, хөлөө амрааж болно. Энэ хоолны газрыг модоор уул түшүүлэн байгуулсан ба өмнүүр нь өндөр уулны цасан хайлшаас бий болсон горох урсаж нэн ч үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Эндэхийн хүмүүс сарлагны мах иддэг бөгөөд бас олон зүйлийн хээрийн мөөг, дэлдүү гэх зэргийн ховор нандин зүйлээр хоол хийдэг юм.