• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-01 17:21:33    
Бүгд Найрамдах Малави Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 119000 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2005 оны байдлаар 11 сая 180 мянган. Ихэнх нь Банту хэлний системийн хар арьстан, голдуу Ни-анга үндэстэн, Чичиван үндэстэн, Яо үндэстэн бий. 8000 орчим Европ хүн, 12 мянган Ази хүн байдаг. Албаны хэл нь Англи хэл болон Чичива хэл. Оршин суугчдын 75 хувь нь Христосын шинэ шашин болон Катулик шашин шүтэж, 20 хувь нь Лалын шашин шүтэж, үлдэсэн хэсэг нь балар эртний шашин шүтдэг.

     Нийслэл: Лилонгве, 2003 оны байдлаар 501 мянган хүн амтай.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Бингү Ва Мутарика, 2004 оны 5-р сард сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Үрэгдсэн баатарчуудаа тэмдэглэх өдөр – 3-р сарын 3-ны өдөр. Хөдөлмөрийн баяр – 5-р сарын 7-ны өдөр. Эрх чөлөөний өдөр – 6-р сарын 14-ний өдөр. Үндэсний баяр – 7-р сарын 6-ны өдөр. Эхчүүдийн баяр – 10-р сарын 8-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн зүүн өмнөд хэсгийн далайн гарцагүй эх газрын орон, Мозамбик, Замби, Танзанитай тус тус хөршилж байна. Дөрвөний гурван хувийн газар нутаг нь далайн түвшнээс 1000 – 1500 метр өндөрт байдаг. Халуун бүсийн тал хээрийн цаг агаартай. Бороон хур хангаалттай, цаг агаар урин дулаан. Жилийн дундаж агаарын хэм 20 орчим хэм, сэрүүн хуурай(5 – 8-р сар), халуун(9 – 11-р сар), борооны(12 – 4-р сар)гэж гурван улиралтай. Халуун улиралд хамгийн халуундаа 29 хэм, сэрүүн хуурай улиралдаа хамгийн сэрүүндээ 7 хэм. Жилийн дундаж хур усны хэмжээ 1000 – 1500 мм.

     16-р зуунд Бантуучууд Малави нуурын баруун хойт нутгагт ихээр орж ирсэн бөгөөд Малави болон ойр хавийн нутгаар сууршисэн байна. 1891 онд Англи энэ нутгийг "Английн харьяа төв Африкийн ивээлдээ авсан гаүар" гэж албан ёсоор мэдэгдэв. 1953 онд Англи нь энэ нутгийг хүчээр өмнөд Родосиа(өнөөгийн Жимбабве)болон хойт Родосиатай(өнөөгийн Замби)нийлүүлэн " Төв Африкийн Холбооны Улдс" байгуулав. 1963 онд дотооддоо өөртөө засав. 1964 оны 7-р сарын 6-ны өдөр тусгар тогтнож, улсын нэрээ Малави гэж өөрчлөв. 1966 оны 7-р сарын 6-ны өдөр бүгд найрамдах улс байгуулснаа мэдэгдэв. \М.Цэцэн бэлэтгэв\