Японы одоогийн хэрэгжүүлж байгаа "Терроризмийн эсрэг онц байдлын арга хэмжээний хууль" нь 11-р сарын 1-ний өдөр хүчингүй болно. Ясоу Фүкүдагийн засгийн газрын дэвшүүлсэн "Терроризмийн эсрэг онц байдлын шинэ арга хэмжээний хууль"-ийг парламент батлах нь бас хол байсаар. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, 11-р сарын 2-ны тэг цагаас Энэтхэгийн далайд үүрэг гүйцэтгэж байгаа өөрийгөө хамгаалах ангийг татан авчрах зарлиг гаргахаар Японы батлан хамгаалахын сайд Шигерү Ишиба шийдсэн юм байна. Япон Энэтхэгийн далайд үүрэг гүйцэтгэж байгаа холбоотны хүчинд шатхуун хангахаа зогсоох нь Япон Америкийн харилцаанд зайлшгүй нөлөөлж, Ясоу Фүкүдагийн засгийн газар дипломат дарамтад учирах болно, мухардмал байдлаас гарахын төлөө эрх баригч Либераль ардчилсан нам сөрөг намынханд буулт хийж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
2001 оны 10-р сард Японы парламент хоёр жилийн хүчинтэй "Терроризмийн эсрэг онц байдлын арга хэмжээний хууль" батлаж, Америк, Англи зэрэг орны Афганистаны Талибаны эсрэг цэргийн үйл ажиллагаа авахад дэмжих эрхийг Засгийн газартаа олгожээ. Японы Засгийн газар 2001 оны 12-р сард уг хуулийн дагуу, гадаадад өөрийгөө хамгаалах анхны ангийг илгээж, Энэтхэгийн далайд үйл ажиллагаа явуулж байгаа. Олон үндэстний тэнгисийн цэргийн флотод, гол нь Америкийн хөлөг онгоцонд шатхуун, арын үйлчилгээний баталгааг хангасан юм. Уг хуулийн төслийг дараалан гурван удаа сунгасан бөгөөд энэ оны 11-р сарын 1-ний өдөр хүчинтэй хугацаа нь дууссна. Энэ жил Дээд танхимын сонгуульд Японы Либераль ардчилсан нам ялагдалд учирснаар Дээд танхимд олонхийн суудал эзэлсэн хамгийн том сөрөг нам Ардчилсан нам "Терроризмийн эсрэг онц байдлын арга хэмжээний хууль"-ийг сунгахыг эсэргүүцэж, Өөрийгөө хамгаалах ангийг татан авчрахыг шаардсан байна. Үүний дараагаар Ясоу Фүкүдагийн засгийн газар терроризмийн эсрэг онц байдлын арга хэмжээний шинэ хуулийн төсөл дэвшүүлж, өөрийгөө хамгаалах ангийн үйл ажиллагаанд олон хязгаар тогтоосон боловч Ардчилсан намын эсэргүүцэлтэй учирсаар ирсэн тул, богино хугацаанд парламентаар батлагдах боломжгүй болжээ. Иймээс одоогийн хэрэгжүүлж байгаа терроризмийн эсрэг онц байдлын арга хэмжээний хуулийн хүчин төгөлдөр хугацаа дууссаны дараа Энэтхэгийн далайд үүрэг гүйцэтгэж байгаа өөрийгөө хамгаалах ангийн шатхуун хангах үйл ажиллагаа хуулийн үндэслэлүгүй болж, Япондоо буцаж ирэх л хэрэгтэй юм.
Гадаадад нефть шатхуун хангах талын хөшүүн байдал нь Японы дотоодын улс төрийн байдал хямралд орсныг харуулж байна. Японы улс төрийн өнөө "Хоёр тийш хагарсан" байдалтай болж, Парламентын Доод танхимд эрх баригч Либераль ардчилсан нам болон Цэвэр бодлоготны нам олонх болж, харин дээд танхимыг сөрөг Ардчилсан нам эзэн мэдэж байна. Ардчилсан нам нь Доод танхимын сонгуулийг уридчлан хийхийг шаардсан байна. Японы хуулийн дагуу, доод танхим нь эцсийн шийд гаргах эрхтэй боловч Дээд танхим нь хуулийн төсөл хянан хэлэлцэх явцад саад учруулбал Засгийн газрын холбогдох бодлого хэрэгжүүлэхэд их нөлөө үзүүлэх болно гэж шинжээчид үзэж байна.
Ясоу Фүкүда өнөө сөрөг намтай зөвшилцөх байр суурь баримталж, Доод танхимын олонхийн тоогоор холбогдох хуулийн төслийг батлахаас зайлс хийж байна.
Япон улс Энэтхэгийн далайд нефть шатхуун хангах үйл ажиллагааг тасалдуулах нь Япон Америкийн харилцаанд нөлөөлөх нь зайлшгүй юм. Гэлээ ч энэ нь төдий их биш ээ. Японы ерөнхий сайд Ясоу Фүкүда 11-р сард Америкт айлчилна. Ерөнхйи сайдын тушаалд орсны дараах анхны айлчлалын хувьд, Япон Америкийн холбоотны харилцаа нь Японы гадаад бодлогын үндэс суурь болох байр суурийг харуулахыг Ясоу Фүкүда хүсэж, энэ айлчиллаар нефть шатхуун хангах ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө Японы Засгийн газрын гаргасан хүчин чармайлтыг Америкийн талд танилцуулж, Америкийн талын дэмжилгийг олохыг хүсэж байна гэж шинжээчид үзлээ.
Ясоу Фүкүдагийн урилгаар Либераль ардчилсан нам болон Ардчилсан нам 11-р сарын 2-ны өдөр тэргүүн нарын 2-р хэлэлцээ хийхээр шийдсэн байна. Терроризмийн эсрэг шинэ хуулийн төслийг Ардчилсан намаар дэмжүүлэхийн төлөө Ясоу Фүкүда Ардчилсан намын шаардалгын дагуу урьдчилсан сонгууль хийхийг бодож байна. Энэ удаагийн хэлэлцээ нь хөшүүн байдлаас гарч, шинэ ахицтай болж чадах эсэхийг цаашид ажиглан харах хэрэгтэй байна гэж Японы хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл тэмдэглэж байна. \Гэрэлт орчуулж, Урангоо хянав.\
|