Сайн байцгана уу, эрхэм хүндэт веб сайт ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлгийн шинэ ээлжит дугаар та бүхэнд мэнд айлтган золгож байна. Ингээд өнөөдрийн дугаараараа та бүхэнд Хятадын залуу од Гү Жүйжи болон түүний амьдрал уран бүтээлийг танилцуулхаар бэлэн болоод бий. Ингээд юуны өмнө та бүхэндээ түүний дуулсанм "许愿" гэдэг нэгэн сайхан дууг нь хүргэе.
За одоо та бүхэнд Гү Жүйжигийн тлаар товчхон танилцуулъя. Тэрээр 1982 оны 8-р сарын 18-ны өдөр Хятадын Хонгконгд төрсөн. 178cm өндөр, 68kg жинтэй. Поп, R&B стилээр голчлон дуулдаг авъяаслаг дуучин жүжигчин залуу байгаа. Тэрээр хөл бөмбөг, гитар тоглох дуртай,чөлөөт стилээр хувцасладаг. Хятдын дуучдаас дуучин жүжигчин Жан Шуйюү-г хүндэлж биширч явдаг. Барууны дуучдын дуунуудыг мөн сонсох дуртай юм байна. Хувь хүний зан төлөвийн тухайд тэрээр маш шударга шийдэмгий, цаг сайн барьдаг юм байна.Түүний гаднах байдлыг нь дүрсэлвэл маш цог золбоогоор дүүрэн, нүдэнд дулаахан ийм залуу байгаа, та бүхэн маань түүнийг "情深深雨蒙蒙" буюу "Шиврээ бороо шимшрэх сэтгэл" хэмээх цуврал киногоор нь бас сайн мэдэх байхаа. бид урдны нэвтрүүлгүүдээрээ мөн энэ киноны тухай танилцуулж байсан. Тэгэхээр та бүхэндээ дуучин Гү Жүйжигийн дуулсан бас нэгэн сайхан дууг хүргье. Энэ дуу бол түүний "情深深雨蒙蒙" буюу "Шиврээ бороо шимшрэх сэтгэл" хэмээх цуврал киноных нь "好想好想" боюу "Санаж байна" хэмээх дуу байнаа.
Дуучин Гү Жүйжигийн бага нас нь ямар нэгэн зовлон бэрхшээлгүй, аав ээжийнхээ хайр энхрийлэлд умбаж өссөн, тийм ч учраас тэрээр нилээн том болсоныхоо дараа буюу дуу урлагийн тавцанд гарсан тэр үедээ л амьдралын олон өнгө,шударга бус байдал, хүнд бэрхийг ухаарч том хүн болсон хэмээн ярьдаг байна. Учир нь тэрээр ерээд оны үед телевизийн хөтлөгч, жүжигчин бэлтгэх дамжаанд суралцсан байна, Энэ үед маш их өрсөлдөөнтэй байсан хэдий ч өөрөө маш их хичээн суралцаж тэрхүү телевиздээ ажилахаар үлдэж чадсан байна.Гэсэн хэдий ч өөрийн хүсч байсан өндөрлөгтөө хүрхэд нилээн хэцүү байсан байна. Яг энэ үед буюу 1991 онд түүнд нэгэн азтай явдал тохиосон нь Хонгконгийн телевизийн "娱乐新闻眼" хэмээх нэгэн нэвтрүүлгийг хөтлөх болсон явдал юм.Энэхүү нэвтрүүлгийг хөтлөх болсон цагаас эхлэн түүнд ар араасаа кино, зар сурталчилгаанд тоглох урилгууд ирж, өөрийгөө бүрэн нээх боломжтой болсон байна. За тэгэхлээр Одоо та бүхэндээ дуучин Гү Жүйжигийн дуулсан нэгэн сайхан дууг хүргье. Энэ дуу бол дуучины маань "moments" цомогт нь багтсан "自我安慰" боюу "Өөрийгөө тайтхаруулсан нь" хэмээх сайхан дуу байна.
Хятдын дуучид нь бүгд кинонд тоглодог гэж бид бараг нэвтрүүлэг болгоноороо ярьдаг байгаа, харин дуучид жүжигчид нэвтрүүлгийн хөтлөгч байх нь тийм ч түгээмэл зүйл биш юм, дуучин Гү Жүйжигийн хувьд Хонгконгийн телевизийн маш олон нэвтрүүлгүүдийг амжилттай хөтөлдөг ба түүний нэвтрүүлгүүд нь үзэгчидийнхээ тоогоор өндөр байранд ордог байна. Мөн тэрээр 1996 онд болсон Атлантын Олимпийн гол нэвтрүүлгүүдийг хөтөлж байсан байна. Тэгэхээр хэр их авъяаслаг хөтлөгч вэ гэдэг нь ойлгомжтой байгаа байхаа.Тэрээр маш сайхан залуу учраас нэвтрүүлгийн үзэгчид нь голдуу фен бүсгүйчүүд нь байдаг байна.Дуучин маань одоогоор ганц бие, гэрлээгүй юм байна.Тэрээр нэгэн удаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа би их завгүй байдаг учраас найз бүсгүйтэй болвол түүндээ зав гаргаж чадахгүй гомдоох байх хэмээн айдаг гэж ярьсан байна. Одоо та бүхэндээ дуучныхаа бас нэгэн сайхан дууг хүргье. Энэхүү дуу бол дуучины маань "moments" хэмээх цомогт нь багтсан "钱钱钱钱" боюу "Мөнгө" хэмээх дуу байна.
Дуучин Гү Жүйжи нь одоог хүртэл 30 орчим ширхэг хөгжмийн цомог гаргаад байгаа. Энэ бол тийм бага тоо биш, цомгууд нь мөн л борлуулалтынхаа хэмжээгээр маш өндөр байранд ордог байгаа, түүний тоглосон кинонуудын тухайд мөн л нилээн урт жагсаалт гарах нь ойлгомжтой, Товчхондоо бол тэрээр Хятдын кино урлагийн болоод дуу хөгжмийн тавцанд хамгийн хиймортой азтай, одтой яваа дуучдын жагсаалтад яахын аргагүй багтах ийм уран бүтээлч байгаа. Гэсэн хэдий ч дуучин маань өөрөө маш даруухан энгийн зан төрхтэй, өөрийнхөө амжилтанд хүрсэн нь бусад хүмүүс, найз нөхдйинхөө болоод аав ээжийнхээ тус дэмээр өдий зэрэгт хүрсэн гэж бодож явдаг бөгөөд эдгээр хүмүүсийн тусыг хэзээ ч мартахгүй гэж бодож явдаг юм байна. Ингээд одоо та бүхэндээ дуучин жүжигчин Гү Жүйжигийн нэгэн сайхан дууг хүргье. Энэ дуу бол түүний "human 我生" хэмээх цомогт нь багтсан "花洒" хэмээх дуу байна. /Хүчит редакторлон бэлтгэв/
|