• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-02 16:19:26    
Хятадын ерөнхий сайд Вэнь Жяа баогийн Ази Европын дөрвөн оронд хийх айлчлал эхэллээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жяа бао 2-ны өдөр Бээжингээс Узбайкстанд хүрэлцэн очсоноор түүний Ази Европын дөрвөн оронд хийх айлчлал эхэлж байна. Ерөнхий сайд Вэнь Жя бао 5 хоногийн айлчлалаараа Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнуудын ерөнхий сайд нарын зөвлөлийн 6-р хуралд оролцож, Узбекстан, Туркменстан, Белорус, Орос 4 оронд албан ёсоор айчилж, Оросын ерөнхий сайдтай хоёр орны ерөнхий сайд нарын арван хоёр дахь тогтмол уулзалтыг хийж, мөн Оросод зохиогдсон "Хятадын жил"-ийн арга хэмжээний хаалтын ёслолд оролцоно. Хятадын ГХЯ-ны дээд албан тушаалтан саяхан Хятадын ба гадаадын сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ: "Ерөнхий сайд Вэнь Жяа баогийн энэ удаагийн айлчлал нь Хятад улс болон уг дөрвөн орны улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайвны тогтвортой байдлыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж онцолжээ.

     Узбекстаны нийслэл Ташкент бол ерөнхий сайд Вэнь Жяа баогийн энэ удаагийн айлчлалын эхний өртөө юм. Тэрээр Ташкентад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гишүүн орнуудын ерөнхий сайдын зөвлөлийн 6-р хуралд оролцоно. Нэг жилийн турш ШХАБ эрчимтэй хөгжиж, гишүүн орнууд нь энэ оны 8-р сард Бишкектэд дээд хэмжээний хурал хуралдуулж, "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ" байгуулж, үүний дараа нь уг байгууллагын түүхэнд цар хэмжээгээрээ хамгийн том нь болох терроризмын эсрэг нэгдсэн цэргийн сургууль хийж, ШХАБ-ын хууль хэрэгжилт аюулгүйн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан юм. Үүний зэргээр уг байгууллагын гишүүн орнуудын гэгээрэл боловсрол, соёл, байгаль орчны хамгаалалт зэрэг салбарын хамтын ажиллагаа баялаг ололт амжилттай болсон байна.

     Хятадын ГХЯ-ны сайдын туслах Ли Хүй танилцуулж хэлэхдээ, ийм аятай байдалд ерөнхий сайд нарын хурал хуралдах нь Бишкектийн дээд хэмжээний хурлын тохиролцоог хэрэгжүүлж, гишүүн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, \\ "Ерөнхий сайд нарын энэ удаагийн хурлын үеэр Вэн Жя бао бусад орны ерөнхий сайд нарын хамтаар 2006 онд Душанбед болсон ерөнхий сайд нарын хурлаас хойших ШХАБ-ын эдийн засаг худалдаа болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд гаргасан ололт амжилтыг бүх талаар нэгтгэн дүгнэж, Бишкекийн дээд хэмжээний хурлаар байгуулсан "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ" болон олон орны төрийн тэргүүн нарын тохиролцоо нийтлэг ойлголтуудыг хэрхэн хэрэгжүүлэх зэргийг голлон судалж, ШХАБ-ын эдийн засаг, хүмүүнлэгийн дараагийн шатны ажил үүрэг, чиг хандлагын талаар бодитой хөтөлбөр гаргаж, байршуулалт хийх болно" гэжээ.

     Тогтсон ёсоор ШХАБ-ын 6 гишүүн орны ерөнхий сайд уг хуралд оролцох болно. Үүнээс гадна хурлаас бас Монгол, Пакистан, Иран, Энэтхэг 4 ажиглагч орны ерөнхий сайд болон Афганистан, Туркменстаны төлөөлөгчийг урьсан юм байна.

     Ерөнхий сайд Вэнь Жяа баогийн Узбекстан, Туркменстанд айлчлах тухай ярих үед Ли Хүй хэлэхдээ, Хятадын ерөнхий сайд 13 жилийн өмнө уг хоёр оронд айлчилж байсан. Ерөнхий сайд Вэнь Жяа баогийн энэ айлчлал нь Хятад улсын уг хоёр оронтой дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойгоор тохиож байгаа тул энэ нь онцгой ач холбогдолтой юм гэжээ.

      Ли Хүй хэлэхдээ, "Узбекстан, Туркменстан хоёр орон бол төв Азийн чухал улс орон, мөн Хятадын найрсаг хөршүүд. Дипломат харилцаа тогтоосон 15 жилийн турш Хятад Узбекстан, Хятад Туркменстаны хоёр талын харилцаа урагштай хөгжиж, олон салбарт их үр дүнтэй хамтран ажилласан юм" гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/