Пакистаны дорнод нутгийн районд 1-ний өдөр Пакистаны аюулгүйн хүчний эсрэг амиа золиосолсон дэлбэрэлт болж, 8 хүн алагдаж 40 орчим хүн шархадсан байна. Энэ нь нэг долоо хоногт гарч байгаа Пакистаны цэргийн эсрэг амиа золиосолсон хоёр дахь дэлбэрэлт юм. Мөн өдөр Пакистаны аюулгүйн хүчин баруун нутгийн Сават голын хөндийд 70 гаруй зэвсэгт этгээдийг устгав. Энэ нь Пакистаны аюулгүйн хүчин болон зэвсэгт бүлэглэл хоорондын мөргөлдөөн аажмаар ширүүсч байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.
Пакистаны Дотоод явдлйн яамны хэвлэлийн төлөөлөгч Чима хэлэхдээ, мөн 1-ний өдөр Пакистаны дорнод нутгийн Пунжав мужид агаарын цэргийн нисэгчдыг суулгасан автобус Пакистаны агаарын цэргийн том бааз Саргодхагийн ойролцоо тэсрэх бодис тээсэн мотоциклын дайралтад өгтөж нийт 48 хүн амь үрэгдэж, шархадсан байна. Үүнээс хоёр өдрийн өмнө, Пакистаны цэргийн чухал газар Равалпинди дэх Пакистаны хуурай цэргийн төв байрны орйролцоо амиа золиосолсон дэлбэрэлт болж, 3 цагдааг оролцуулсан 7 хүний аминд хүрч, 14 хүн гэмтсэн байна. Дэлбэрэлт гарах үед Ерөнхийлөгч Мушараф Хуурай цэргийн төв байрт дээд хэмжээний хурал хийж байжээ.
Нэг долоо хоногийн дотор цэргийн эсрэг хоёр удаа амиа золиосолсон дэлбэрэлт болсны учир шалтгааныг энэ оны 7-р сарын эхээр болсон үйл явдлаас үүдсэн байх гэж олон нийт үзэж байна.
Пакистаны засгийн газар 7-р сарын эхээр нийслэл Исламбад дахь "Улаан лалын сүм"-ийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсанд баруун хойд нутгийн хойд Важирстаны аймаг бүлгийн районы зэвсэгт этгээд өнгөрсөн оны 9-р сард Засгийн газартай байгуулсан энхийн хэлэлцээрээ хүчингүй болгохоо мэдэгдсэн бөгөөд Пакистаны цэргийн объектын эсрэг нэн олон дайралт явуулна гэж заналхийлсэн юм. Үүнээс хойш Пакистаны цэргийн анги руу чиглэсэн хүчирхийллийн дайралт тасрахгүй болж, хэдэн зуун хүн амь насаа алдаж, тухайн орон нутгийн аюулгүй байдал хурцадсан байна.
Үүний зэрэгцээ, Пакистаны цэргийн тал баруун нутгийн хууль бус зэвсэгт этгээдэд цохилт өгөх эрч хүчээ тасралтгүй эрчимжүүлсэн байна. 10-р сарын эхээр, Пакистаны аюулгүйн хүчин хойд Важирстан овог аймгийн районы зэвсэгт этгээдийн эсрэг өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа явуулж, 200 гаруй зэвсэгт этгээдийг устгасан. Эх сурвалжаас үзвэл, Энэ нь Пакистаны 2001 онд Америкийн удирдсан терроризмийн эсрэг дайнд оролцсоноос хойш өрнүүлсэн хамгийн ир өргөн хүрээтэй цэрэг дайны ажиллагаа болж, Пакистаны засгийн газрын хэт даврагч хүчин болон хууль бус зэвсэгт хүчинд цохилт өгөх шийдвэр зоргийг харуулжээ. 10-р сарын 4-нд , гэмт хэрэгт цохилт өгч, орон нутгийн дэг журамыг хамгаалахын төлөө Пакистаны цэргийн тал баруун хойд нутгийн Сават районд 2500 аюулгүйн хүчний цэрэг илгээхээ мэдэгдсэн байна. 10-р сарын 31-ний орой, Пакистаны аюулгүйн хүчин нисдэг тэрэг хөдөлгөн зэвсэгт этгээдийн түшиц газрыг цэвэрлэн устгах ажиллагаа авчээ. 11-р сарын 1-ний өглөө, зэвсэгт этгээд уг районы нэг шалган өнгөрүүлэх станцын эсрэг дайралт хийж, хоёр тал гал нээцгээжээ. Пакистаны цэргийн талын мэдээнээс үзвэл, Пакистаны аюулгүйн хүчин энэ хоёр өдрийн байлдаанд 70 гаруй зэвсэгт этгээдийг устгасан юм байна.
Өнөө өдөр ирэх тутам улам ноцтой болж байгаа Пакистаны аюулгүйн байдал нь шашны хэт даврагч хүчний Америкийг дайсагнах байр суурьтай холбоотой байж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Мушарафыг Америкийн терроризмийн эсрэг холбоотон гэж үзсээр ирсэн бөгөөд хоёр долоо хоногийн өмнө эх орондоо буцаж ирсэн Пакистаны экс ерөнхий сайд Буттог ч Америкийн холбоотон үзэж байна. Түүнийг эх орондоо буцан ирсэн мөн өдрийн угтах цуглаанд амиа золиосолсон дэлбэрэлт дайралт болж, наандаж 139 хүний аминд хүрч хэдэн зуун хүн гэмтэж шархдсан байна. Амиа золиосолсон дэлбэрэлт болон цэрэг дайны гал авалцах явдал олон гарч байгаа нь Пакистаны засгийн газарт нэн их дарамт үзүүлж байна. Нөгөө талаар, Мушарафын ерөнхийлөгчөөр улиран сонгогдох эсэхийн эцсийн шийдвэрийг хойшлуулаад 11-р сарын 12-ны өдөр гаргана гэж Пакистаны дээд шүүх 1-ний өдөр мэдэгдсэн байна. Иймээс өдөр ирэх дутам ноцтой болж байгаа аюулгүйн байдал болон шийдвэрлэгдээгүй улс төрийн нөхцөлөөс үүдээд Пакистаны ирээдүйг цаашид ажиглах хэрэгтэй байна. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|