• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-02 17:20:25    
Орчуулагч, яруу найрагч Шү Цай

Хятадын Олон Улсын Радио

      Саяхан Францын 83 тай яруу найрагч, найраглалын зохиолч Ивес.Бонефоу 2007 оны Европын уран зохиолын чухал шагнал болох Франц Кафкагын шагнал авсан байна. Энэ мэдээг сонсоод 42-тай Шү Цай маш баярлав. Учир нь олон жилийн өмнө тэрээр Ивес.Бонефуг Хятадын уншигчдад танилцуулсан байжээ. Шү Цайгын яруу найрагч болон орчуулагч хүн болсны хувьд гярхай нүдтэй байсан гэснийг энэ нь харуулсан байна.

      Бээжин хотын төв дэх нуурын хөвөөний нэг том давхар байшинд Шү Цай амьдарч байна. Түүний бичгийн ширээн дээр, орчин үеийн Францын чухал чухал уран зохиолын сэтгүүлүүд дүүрэн тавьж, Францын уран зохиолтой түүнийг холбон бодохгүй байхын аргагүй болгосон байна.

      Шү Цай Хятадын гадаадын уран зохиолын судалгааны хүрээлэнгийн ахлах ажилтан, тусгай эрдэмтэн болохоосоо өмнө тэрээр Хятадаас Африкийн оронд суугаа дипломат ажилтан байсан юм. Тэрээр бас бизнес компанийн гол удирдах ажил хийж байсан бөгөөд яруу найрагт дур сонирхолтой байсаны уламаар нам сэлүүн бичгийн өрөөндөө сууж, ном бичиг орчуулан, өгүүлэл бичин, яруу найраг оролдож байдаг нь түүний дээр үеийн сонирхол юм.

      Би дунд сургуульд сурч байхдаа орчин үеийн яруу найрагт сонирхол төрж, хуучны маягийн яруу найраг дууриан бичиж байсан. Сүүлээр нь Бээжинд ирж их сургуульд суралцаад жинхэнэ эргэлттэй болсон. Би хамт нөхөдтөйгөө уран зохиолын хоршоо туршин байгуулж, хоршоондоо сэтгүүлтэй, манай хоршоог Тайс гэж нэрлэж байлаа. Англи хэлний TEST гэсэн үгтэй утга нэгтэй. Их сургуулийн 4-р ангид сурч байхад сургуульд маань утга зохиолын халуун өрнөлт гарч, би ч яруу найргыг нарийн нямбай бичиж эхэлсэн юм гэжээ.

      Шү Цайгын бага нас нь аз бус байсан, ээж нь түүнийг 4 ч хүрээгүй байхад нас барж, хоёр жилийн дараа түшиг болж байсан нагац эмээ нь ч нас барсан байна. Марташгүй эдгээр аз бус явдалууд нь Шү Цайгын өсөн буйжихад гүн нөлөө болсон байлаа. 1983 онд Шү Цай өмнөд нутгийн Фүжянаас Бээжингийн гадаад хэлний дээд сургуулийн франц хэлний пакультетэд шалгуулан оров. Тэр үе нь яг Хятадын өөрчлөлт нээлтийн эхний үе байсан бөгөөд соёлын төв болсон Бээжин хотод өөрчлөлтийн салхи уран зохиол зохион бүтээх салбарын үлэмж олон шилдэг чадвартан болон уран бүтээлийг амилуулж, сургуулийн хашааны хөгжилтэй яруу найраг нь тухайн үе хүмүүсийн анхаарлыг хамгаас татсан уран зохиолын үзэгдэл болж байсан юм. Шү Цай мөн энэ үеэс өөрийн зохиол бүтээлээ албан ёсоор нийтэлсэн юм.

      1986 оны үед цөөн хэдэн яруу найраг нийтлүүлж байсан, 1987 онд Бээжингийн Багшийн ихх сургууль нь бүх Хятадын уран зохиолын хоршоо болон яруу найргын хоршоонд " Хятадын орчин үеийн сургуулийн хүрээний яруу найрагчдын уран бүтээлийн түүвэр" редакторлон өгөхдөө, миний бичсэн " хоёр шувуу" гэсэн яруу найргыг сонгон оруулсан байн. Би энэ бүтээлээ маш боловсронгуй бүтээл гэж боддог юм гэжээ.

      Их сургуулиа төгсөөд Шү Цай Хятадын гадаад эдийн засаг худалдааны яаманд орж ажилласан байна. Их сургуульд франц хэл сурсан болохоор, 1990 онд Хятадаас Сенегалд суугаа элчин сайдын яамны албан тушаалтанаар томилогдон ажилласан байна. Дипломат албаны энэ хэсэг ажлын явц нь түүний хойшдын амьдрал болон зохион бичих ажилд маш гүн нөлөө болсонг юм.

      Та Африкт хүрч үзээгүй бол Африкийг маш хоцрогдонгуй гэж бодох байх, гэхдээ би тэнд хүрч хэсэг хугацаа амьдарсан учир Африк нь маш их хэмжээнд унаган боровжуун хэвээр байж, хүн төрөлхтөнд тууштай өөрчлөгдөөгүй, журамжаагүй мөртөө хүний хүчээр зохиомол янз ороогүй эх байгаль оршиж байгааг би бие сэтгээлээрээ ухаарсан. Би баруун Африкт хүрсэн, соёлын талаар энэ нутагт маш хөгжилтэй тальай, сүүлээр нь би нэг мэдсэн чинь энэ хөгжилт зүйл нь миний цус маханд шингэсэн шиг болсон байв. Үүнээс болж миний санаа сэтгэлийн талд маш идэвхтэй зүйл болон хувирч, тэр нь бодит байдлын шалгалтыг даах чадал ихтэй, бидэнд тулгарсан бэрхшээлийг уусгаж, заримдаа түүнийг баярт зүйл болгож ч чаддаг болсон юм. Африкчуудын баясгалант төрөлх зан нь намайг нөлөөлсөн юм гэж Шү Цай бидэнд ярьлаа.

      Африкт 4 жил ажиллаад 1994 онд эх орондоо буцан ирж, " ганцаараа" гэсэн яруу найргын түүвэр нийтэлсэн банйа. Энэ яруу найргын түүвэрт нь түүний арван жил шахам хугацаанд бичсэн 150 орчим шүлэг орсон байна.

      Яруу найрагч болсоны хувьд Шү Цай өөрийн сэтгэлийн хөдөлгөөн бүхнээ маш анхаардаг юм байна. Тэрээр хэлэхдээ:

     " Би өөрийн яруу найрагтаа амь насанд халуун хайртай байдаг сэтгэлгээ илтгэхийг чармайсаар ирсэн, энэ хэлбэр бол даруй сэтгэлд анхаарал хандуулсан явдал юм. Яруу найраг нь үг хэлний талаар онцгой шаардлага тавьдаг болохоор, миний амьдралд учирсан бүх материалыг шийдвэрлэж чаддаг юм. Би ер нь уяруу найрагт бахтай сонирхолтой мөртөө одоо ч хайр бахтай байсаар байна гэжээ.

      Сэтгэл шуудан яруу найраг зохион бүтээхийн төлөө Шү Цай 2000 онд орлого ихтэй компанийн дээд удирдагчын тушаалаасаа огцорч, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн гадаадын уран зохиолын институтад шилжин ажиллаж, яруу найраг бичхийн дагуу орчуулгын ажил хийж байна. /Пэрлаймаа орчуулав/