Су Жоу хот бол Жянсу мужид байдаг Хятадын эртний түүхийн нэрт хот юм. 2005 оны 1-р сард Янь Ли гэдэг хүн тус хотын даргаар сонгогдсон юм. Янь Ли хотын иргэдтэй хамтаар нийтийн авто машинд сууж явдаг байжээ. өөрсөдтэй нь ойрхон эгэл даруу энэ хотын даргаа Су Жоу хотынхон маш их хүндэлдэг байлаа. Тэрээр үй түмэн хотын адргуудтай адилаар амралт багатай дандаа л ажлыг хойноос хөөцөлдөж явдаг хүн юм. Түүний бодолд үргэлж уяатай байдаг зүйл гэвэл Су Жоу хотыг хэрхэн нэн сайн хөгжүүлж, хүмүүсийг нэн баян чинээлэг, тохилог орчинд амьдруулах явдал байлаа. Манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө тэрээр өрийн бодол саналаа ярилаа.
Су Жоу хотын иргэдийн хувьд энэ хотын тухай өөр өөрийн дур сонирхол, хүсэл шаардлагатай байдаг байжээ. Настай хүмүүс бол тус хотын өнгөрсний барилгын хэв намба өнгө төрхөнд их дуртай байж, залуучууд болхоор арай жаахан орчин үеийн уур амьсгалтай байх нь тэднэрт таалагддаг байлаа. Тийм болхоор Су Жоу хотын хуучин шинэ хоёр хот дүүргийг хэрхэн тохижуулах нь үнэхээр маш чухал асуудал байв. Хуучин хотыг уламжлалт төрхийг хадгалан үлдээхдээ дэд бүтэцийг нь шинэчлэх асуудлыг яаралтай зохицуулах хэрэгтэй байдаг.
Су Жоу хотыг орчин үеийн хөгжилтэй болгоход бас нэгэн чухал асуудал бол боловсон хүчний асуудал байлаа. Янз бүрийн өндөр ур чадвартай мэрэгжлийн боловсон хүчин ихээхэн шаардлагатай байдаг. Зарим албан ёсоор шилжиж ирэх боломжгүй мэрэгжлийн боловсон хүчнийг Су Жоу хотын иргэдтэй адилхан амьдруулах, тэдэнд ажил амьдралыг таатай орчин бүрдүүлж өгөх зэрэг асуудал ч бий гэж Су Жоу хотын дарга Янь Ли хэлж байна.
Су Жоу хот өнөө эдийн засгийн хөгжлийн ерөнхий хүчин чадлаараа Хятадын олон том дунд хотуудын өмнө нь явж байна. Гэтэл байгаль орчиныг хамгаалах, эрчим хүч хэмнэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрүүлийн мэндийн түвшний дээшлүүлэх гээд Янь Ли даргын бодох зохицуулах зүйл их бий. Тэрээр ард түмний аз жаргалын тулд өөрийгөө зориулж яваа хүн болох нь тодорхой байгаа билээ. Су Жоу хот ч түүний удирдсан засгийн газрын дагууллагаар нэн сайхан ирээдүйд хүрнэ гэдэгт би бүрэн итгэж байна гэж Янь Лигийн сэтгэлийн үг байлаа.
|