10-р удаагийн зуны олимпийн наадам 1932 оны 7-р сарын 30-наас 8-р сарын 14-ний өдрүүдэд Америкийн Лос – Анжелост болсон юм. Энэ удаагийн наадам дээр Хятад улс анх удаагаа тамирчин илгээж оролцсон учраас хятадчуудын сэтгэлд гүн хоногшчээ.
Хятадын өмнөөс энэ наадамд оролцсон нь Зүүн хойдын их сургуулийн оюутан Лю Чанчун болно. Түүнтэй хамт багийн тэргүүнээр нэг хүн явсан болохоор анх удаагаа олимпийн тэмцээнд оролцсон Хятадын тамирчин нь Лю Чан Чуны ганц хүн юм. Олимпийн талбайд Лю Чанчун ганцаараа далбаа бариж ороход, 450 сая хүнээс нэг төлөөлөгч илгээж оролцуулсан байна гэж тайлбарлагч хэлж байлаа.
Лю Чанчун эрэгтэйн хөнгөн атлетикийн 100 метр болон 200 метрийн тэмцээнд нэрээ бүртгүүлсэн байна. Тэрээр 100 метрийн урьдчилсан тэмцээнд 4-р байранд, 200 метрийн урьдчилсан тэмцээнд 6-р байранд орсноор шувтаргааны тэмцээний эрхийг олж чадаагүй. Хэрэг дээрээ, тухайн үед Лю Чанчун нь алс дорнодын биеийн тамирын наадамд хамгийн хүчтэй тамирчны нэг байсан юм. Учир иймээс 100 метрийн урьдчилсан тэмцээн болон 200 метрийн урьдчилсан тэмцээнд эхний хагаст тэрээр бүр тэргүүлэх байранд байснаа аян замын ядралаас болж, бусад тамирчинд хожигдон, эцсийн бүлэгт шувтаргааны тэимцээний эрхийг олж чадаагүй юм.
Лю Чанчуны байдал нь тухайн нутгийн үзэгчдэд гүнзгий суугдал өгчээ. Мөн тэр үе тэмцээнийг сонирхож байсан Хятадчууд, Хятадын харьяат өөрийн эрхгүй нулимс асхруулсан байна. Юу гэсэн ч Лю Чанчуны ганцаараа тэмцээнд оролцсон нь Хятадын иргэдийн олимпийн наадамд оролцох салхийг хагалсан явдал байж, Хятадын биеийн тамирын салбарынхан цаашлаад Азийн биеийн тамирын салбарт гүнзгий нөлөөлсөн юм.
Лос-Анжелосын нээлтийн ёслолоос хаалтын ёслол хүртэл бүх тэмцээнийг 16 хоногт багтаан хийсэн байна. Энэ наадам нь шуурхай бөгөөд хөгжөөнтөй явагдснаар, энэ наадмаас эхэлж олимпийг зохион явуулах хугацааг 16 хоногийн дотор тогтоон барихаар Олон улсын олимпийн хороо шийдсэн юм.
Мөн Лос-Анжелост болсон 10-р зуны олимпоос шинэ тогтоол батлаж, тэмцээний төрөл дуусах бүр тамирчны шагналыг тэр даруйд нь гардуулах болсон байна. Өнгөрсөнд бол олимпийн наадам дууссаны дараа нэгдэлтэй шагнал гардуулдаг байжээ.
|