Шанхайн хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын зөвлөлийн 6-р хурал 11-р сарын 2-ын өдөр Узбекстаны нийслэл Ташкентад болоо. Хятадын Ерөнхий сайд Вэь Жябао уг хурал дээр, уг байгууллгын гишүүн орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхтэй холбогдуулан бодитой санал дэвшүүлсэн байна.
Ерөнхий сайд нарын зөвлөлийн энэ хурал нь Шанхайн Хамтын Ажилагааны Байгууллага хөгжлийн шинэ шатандаа орсон үед болж байгаа юм. жил гаруйн хугацаанд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекстанаар бүрдсэн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага эрчтэй хөгжиж, энэ оны 8-р сард шигүүн орнууд Бишкект дээд уулзалт хийсэн бөгөөд "Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын гишүүн орнуудын урд хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурсан юм. Түүний дараа, уг байгууллага нь бас террорикмийн эсрэг хамгийн их цар хэмжээний нэгдсэн цэргийн сургууль хийсэн байна.
Үүний зэрэгцээ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд боловсрол, соёл, байгаль орчны хамгаалалт зэрэг салбарт хамтран ажиллаж баялаг үр дүнд хүрсэн юм.
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао уг хурал өндөрлөсний дараа, сэтгүүлчидтэй уулзахдаа, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал болон хөгжлийг ахиулах талаар Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын гаргасан үүргийг өндрөөр үнэлсэн байна. тэрээр хэлэхдээ: "Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдаад 6 жил болж байна. Энэ 6 жилд бид зөвхөн гишүүн орнуудад л харилцаа, хамтын ажиллагааны нөхцөл боломж хангасан төдий биш, уг бүс нутгийн энх тайван, аюулгүй тогтвортой байдал болон хөгжлийг дорвитой ахиулсан юм" гэлээ.
Ерөнхий сайд нарын зөвлөлийн энэ хурлын болон уг байгууллагын дараачийн шатны гол үүрэг бол гэрээ болон дээд уулзалтын нийтлэг ойлголтыгг бүх талаар хэрэгжүүлэх нухацтай арга хэмжээ авч, тус бүс нутгийн ард иргэдэд аз жаргал эдлүүлэх явдал юм гэж Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглээд, үүнтэй холбогдуулан өмнө тохиролцсон нийтлэг ойлголт болон баримт бичгүүдээ түргэхэн хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад санал болголоо. Тэрээр хэлэхдээ: "Эдгээр хэлэлцээрүүдийг нухацтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа гишүүн орнууд хоорондын худалдааны хамтын ажиллагааг дорвитой ахиулах хэрэгтэй байна" гэжээ.
Эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааны түвшнг сайжруулах гэсэн бол уг бүс нутгийн олон орны тулгамдсан шаардлага болох бөгөөд мөн ч бүс нутгийг урд удаан амар амгалан байлгах үр ашигтай арга зам болно гэж Вэнь Жябао тэмдэглэжээ.
"Өнөө, бид эрчим хүч, зам харилцаа, мэдээлэл зэрэг чухал чухал салбарт баялаг үр дүнтэй хамтран ажиллаж байна. Бид бас бодит байдлын дагуу, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалалт зэрэг шинэлэг салбарт хамтран ажиллаж, ялангуяа шинэ техникийн салбарт хамтран ажиллах хэрэгтэй байна" гэж Вэнь Жябао хэлсэн байна.
Үүнээс гадна, эрүүл мэндийн асуудлаар ирэх жилийн хавар өндөр хэмжээний хурал хуралдуулах, ирэх жилд Эрүүл мэндийн сайд нарын анхны бага хурал хуралдуулахыг Хятадын Ерөнхий сайд бас гишүүн орнуудад санал болгосон байлаа.
Хөрөнгө оруулалтын талаарх эрч хүчээ нэмж, холбогдох хамтын ажиллагааны төслийг дэмжихтэй хобогдуулан, Ерөнхий сайд Вэнь Жябао Хятад улс энэ талаар арга хэмжээ авна гэлээ. Тэрээр хэлэхдээ: "Банк санхүүгийн итгэмжийн зээл хангах хэлбэрээр хоёр талт болон олон талт хамтын ажиллагаа, үлгэр жишээ төслийг дэмжинэ гэж Хятад улс уг хурал дээр илэрхийлсэн" гэлээ.
Ерөнхий сайд нарын зөвлөлийн энэ хурлын дараа гишүүн орнуудын Ерөнхий сайд нар "Гаалийн салбар дахь хамтын ажиллагаа болон харилцан туслах тухай хэлэлцээр"-т гарын үсэг зуржээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|