Одоогийн хүмүүсийн идэх уух нь ихсээд хөдөлгөөн нь багасахын хирээр гэдэс ходоодонд нь "Хог" их овоорч байна. Энэ хогнуудыг цаг тухайд нь арилгаж хаяхгүй юм бол хүний биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх болно. Одоо та бүхэндээ гэдэс ходоодны хорыг тайлдаг хэдэн зүйлийн хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулья.
Нэг. Далайн байцаа: Далайн байцаа нь цацраг бодисыг задруулахад тусгай үүрэг гүйцэтгэдэг юм байна. Далайн байцаанд байгаа цавуулаг эд нь хүний биеийн доторх цацраг бодисыг биеийн гадна гаргаж, цацраг бодисын улмаас бий болох өвчин эмгэгийг багасгадаг байна.
Хоёр. Ногоон буурцаг нохойн хошуу лууны нүдтэй шөл: Ногоон буурцаг нь биеийн доторх хортой бодисыг гадагшлуулж, бие махбодийн бодисын солилцоо хэвийн байхад тус дөхөм үзүүлдэг боловч ногоон буурцаг нь сэрүүн чанартай болохоор бие сультай хөгшин хүмүүст тохиромжгүй. Хэрэв бага хэмжээний нохойн хошуу, лууны нүдийн хамт шөл юм уу шингэн будаа хийж хэрэглэвэл чалх сайжруулж, хорыг тайлах үүрэг гүйцэтгэдэг болохоор бие муутай хөгшин хүмүүст ашигтай.
Гурав. Цай уух: Цай уух нь амны хөндийн муухай үнэрийг арилгаж, никотины хорыг тайлах үйлдэлтэй, өтгөн цай нь хорт бодис биед шингэхээс сэргийлдэг бөгөөд түүнийг гадагшлуулдаг. Ялангуяа ногоон цайнд үлэмж хэмжээний амин дэм С агуулагдаж байдаг нь өмөн үүгээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна. Үүнээс гадна, өдөр бүр цай уух нь гэдэс ходоодны чадавхыг зохицуулж, холестеринг бууруулах үйлдэлтэй тул настан буурлуудад тун ашигтай юм. Цайнд чанасан өндөг нь хурц биш шандууруулдаггүй тул бас ч өтгөс хүмүүст ашигтай хүнсний бүтээгдэхүүн юм.
Дөрөв. Гахайн цустай мөөгтэй шөл: Гахайн цусанд байдаг уураг нь хүний ходоодны шингэн болон шингээх шингэнтэй нийлэхэд энзим нь задраад хорыг тайлж, гэдэс ходоодыг зохицуулах үйлдэлтэй нэг зүйлийн бодис бий болгодог байна. Энэ нь гэдсэнд орсон хумхийн тоос болон хортой төмөрлөгийн бичил элементтэй химийн урвал үүсгэж, хүний биед амархан шингэдэггүй бодис болж хувираад биеийн гадна ялгаран гардаг байна.
Тав. Модны хар мөөг хийгээд мөөг: Бактерийн төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь бохир зүйлийг арилгах болон өмөн үүгээс сэргийлэхэд тун сайн үүрэг гүйцэтгэж, цусны хорт эдийг арилгаж чаддаг, ялангуяа модны хар мөөг нь цавуулаг бодисондоо бохир зүйлийг татах мундаг хүчинтэй тул уушигны хялгасан судасны бохир, шингээх системийн ширхэглэг зүйл, гэдэсний хаягдал бодисийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна.\Л.Буянтогтох орчуулав\
|