Чүн чин бол Хятадын хамгийн залуу шууд харьая хот мөн. Тэр нь уулан дунд оршдог болохоор уулан хот гэж ч нэрлэдэг. " Чүн чингийн зулзана" гэдэг дуунд Чүн чин эрчүүл шудрага гүндүүгүй, хүүхнүүд гоё үзэсгэлэн, шулуун цагаавар, халуун гашуун чинжүүтэй зууш ногоонд дуртай гэж Чүн чинчүүдийн цагаавар шулуун зан үйлийг нь дүрсэлсэн байна.
Чүн чингийн газар зүйн байрлал нь хотгор газар бөгөөд Хөх мөрний хөвөөнд байрладаг болохоор уур амьсгал нойтон чийглэг, бөгчим халуун, үүл манан ихтэй юм. Хүйтэн чийгээс сэргийлэхийн тулд Чүн чинчүүд томчуудаас хүүхэд багачууд хүртэл халуун тогоо, халуун зууш ногоо хэрэглэх заншилтай болжээ.
Чүн чингийн хотын төв, хол дүүрэгт ч гэсэн халуун тогооны гуанз газар болгонд харагдана. Зарим газар нь бүх гудамжаараа халуун тогооны гуанз эрхэлж хөл хөгжөөн ихтэй байдаг. Өнгөрсөн оны жилийн сүүлчийн бүртгэлээс үзвэл, Чүн чинд гуанз ресторан 80 мянга гаруйд хүрч , үүний 50 мянга гаруй нь халуун тогооны гуанз байж, бүх хотын гуанз рестораны 60 хувь гаруйг эзэлж байгаа юм байна.
Тэгвэл Чүн чинчүүд халуун тогоо, халуун зууш ногоог яаж хэрэглэдэг вэ гэвэл, буцалж байгаа тогоотой шөлөнд улаан чинжүүг улайтал хийж, дээр нь бас хуа жао, перец зэрэг гашуун амт оруулагчаар амт оруулж, хүнсний ногоо, буурцаг, мөөг, загас зэрэг хэдэн арван зүйлийн хүнсний зүйлийг чанаж хэрэглэдэг.
Чүн чинчүүд халуун тогоо, халуун зууш ногоонд ийм их дур сонирхолтой байдаг нь орон нутгийн нойтон чийглэг, үүл манантай, бүрхэг бөгчим халуун уур амьсгалаас болж халуун шөлтэй халуун чинжүүтэй хоол хэрэглэн, халууныг халуунаар хөөж биеийг хөлрүүлэн тайвшруулдгаас болсон юм. Нэг ёсондоо нойтон чийгээс сэргийлэх шаардлагаас болдог ажээ. Халуун тогоо, халуун зууш ногоо хэрэглэдгээс хүн ард нь ч халуун зочинсог, хүнд тусархаг, асвар цагаавар, гүндүүгүй зантай болжээ.
Чүн чингийн гудамжинд замд дайралдсан ахмад настай хүмүүсээс зам асуухад хүрвэл тэд чамд хамгийн ойр дөт бөгөөд тэгшхэн замыгзххж өгөх болно. Учир нь Чүн чин уулан хот тул ойр зам нь даваа ихтэй , тойруу зам нь тэгшхэн байдаг юм.
Германы зураглаач Ерика Косч : Чүн чинчүүдийн зан үйл маш өвөрмөц, халуун зочинсог, найрсаг сэтгэлтэй. Нутгийн хүмүүстай харилцахад тэдний үг хэлийг ойлгохгүй ч гэсэн чамд маш халуун дотно найрсаг ханддаг нь надад мардагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн. бас зураг авахад маш тохиромжтой газар гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|