Хятадын Интернетийн Сүлжээний Нийгэмлэгийн холбогдох хариуцлагатай хүн саяхан хэлэхдээ, Хятад улс энэ онд багтаан интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхийн тухай мэдээллийн систем байгуулж, зохиогчийн эрх эзэмшигчийн мэдээллийг төвлөрүүлэн нийтлэх зэрэг арга хэмжээ авч, интернетийн сүлжээ ажиллуулж буй аж ахуйн нэгжүүдийн дотоод гадаадын зохиогчийн эрхийг хамгаалах ажилд тус дөхөм үзүүлнэ гэлээ.
Интернетийн сүлжээ түргэн хөгжиж байгаагаас шалтгаалан, интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхийг хамгаалах явдал нь улмаар чухал болсон юм. Уг ажилд тус дөхөм үзүүлэхийн тулд, Хятад улс энэ онд багтаан интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхийн тухай мэдээллийн систем ажиллуулах гэж байна. Хятадын Интернетийн Сүлжээний Нийгэмлэгийн Интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхийн холбооны нарийн бичгийн дарга хатагтай Ван Бинь танилцуулж хэлэхдээ: "Уг систем нь нэг талаар интернетийн сүлжээ ажиллуулдаг аж ахуйн нэгжүүдийн зохиогчийн эрх эзэмшигчийг олж, нийтлэхийг зөвшөөрсөн бүтээл мөн эсэхийг шалгахад туслаж, нөгөө талаар зохиогчийн эрх эзэмшигчид энэ систем дээр өөрийн зарим мэдээллээ нийтэлж, интернетийн сүлжээний аж ахуйн нэгжүүд өөрийгөө хянаж, жинхэнэ хэвлэлийг ашиглах сайн сайхан дэг журам тогтоохыг бид хүсч байна " гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын холбогдох салбарынхан интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхийг хамгаалах олон арга хэмжээг нааштай авч хэрэгжүүлсэн юм. 2001 онос хойш, Хятад улс зохиогчийн эрхийн тухай хуулийн тогтолцоондоо бүх талаар өөрчлөлт оруулж, түүнийг шинэ байдалд зохиогчийн эрхийг хамгаалах шаардлагад нэн сайн зохицуулсан байна. 2006 онд Хятад улс бас интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхийг хамгаалах хуулийн системээ нэн төгс төгөлдөр болгохын тулд, "Мэдээллийн сүлжээн дэх зохиогчийн эрхийг хамгаалах дүрэм" хэрэгжүүлсэн билээ.
Хятадын Интернетийн Сүлжээний Нийгэмлэг бас интернетинй сүлжээ ажиллуулдаг аж ахуйн нэгжүүдийн өөрийгөө хянах конвенц нийтэлж, бусдын оюуны өмчийн эрхийг интернетийн сүлжээ ажиллуулагчдад шаардаж, муу нөлөөтэй мэдээлэл болон бусдын оюуны өмчийн эрхэнд халдсан ажиллагаа хийхийг эсэргүүцсэн юм. Интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхэнд халдаж хулгайгаар олшруулсан ажиллагаанд хууль хэрэгжүүлэгч байгууллагынхан хатуу цохилт өгсөн байна.
Хятад улс интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхийн тухай мэдээллийн систем ажиллуулж, голцуу видио бичлэг, ялангуяа хилийн чанадын видио бичлэгийн бүтээлийн хэвлэлийн эрхийн тухай мэдээллийг нийтлэх болно.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын Интернетийн Сүлжээний Нийгэмлэг нь зохиогчийн эрх эзэмшигчид болон интернетийн сүлжээ ажиллуулдаг аж ахуйн нэгжүүд хоорондын оюуны өмчийн эрхийн асуудлаарх маргааныг зохицуулах ажилд туслаж, сүлжээн дэх зохиогчийн эрхийг нухацтай хамгаалахын тулд зөрчил маргааныг зохицуулах төв байгуулахаар төлөвөж байна. Хятадын Интернетийн Сүлжээний Нийгэмлэгийн Интернетийн сүлжээн дэх зохиогчийн эрхийн холбооны нарийн бичгийн дарга хатагтай Ван Бинь хэлэхдээ: "Бид энэ онд зөрчил маргааныг зохицуулах төв байгуулж, ажил төрлийн салбарын дотооддоо маргааныг түргэн зохицуулна. Үүний үндсэн төслийг бид боловсруулаад байна. Интернетийн сүлжээ ажиллуулдаг аж ахуйн нэгжүүдийн сургалт дамжаа, чуулга уулзалтыг бид байнгын чанартай зохион явуулж, зохиогчийн эрх эзэмшигчидтэй шууд харилцаж хамтран ажиллахад тус дөхөм үзүүлнэ" гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|