• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-05 17:08:58    
Хятад, Оросын найрамдлын шинэ хуудсыг сөхлөө [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      2005 оны 7-р сард Хятад улсын дарга Ху Жиньтао Оросод айлчилж, 2006 онд Хятад улсад " Оросын жил" ажиллагаа зохион явуулж, 2007 онд Оросод "Хятадын жил" ажиллагаа зохион явуулахаар хоёр орны төрийн тэргүүн хамтран зөвшилцөн тогтсон байна. Өнгөрсөн жил " Оросын жил" ажиллагааг амжилттай зохион явуулсан юм. Энэ онд Оросод зохион явуулсан "Хятадын жил" ажиллагаа одоо өндөрлөх гэж байна. "Хятад, Оросын жил" ажиллагааны цуврал арга хэмжээнүүд удахгүй өндөрлөх болсныг энэ нь харуулж байна.

     Энэ бол Хятадын төрийн соёлын охь болсон Бээжин жүжгийн тоглолтын хэсэг бичлэг болно. Жүжигчид энэхүү соёлын охь содон Бээжин жүжгийг урлаг сайхан тогложээ.

     Бээжин жүжиг, ү-шү, гемнастик, цирк зэрэг Хятадын соёлын содон тоглолтууд нь 2007 онд урлаг соёлын өнө удаан уламжлалтай Оросын хүн ардын сонорыг мялааж чихэнд чимэг болж, Хятадын соёлын гайхамшгыг тэдэнд ойлгуулсан.

     Нэг жилийн хугацаанд "улсын жил" ажиллагааны хүрээнд төрөл бүрийн үйл ажиллагаа нь товлосон ёсоороо дэг журамтай явагдлаа. Улс төрийн хүрээнд энэ онд хоёр орны дээд удирдагчид байнга харилцаж, улс төрийн итгэлцэл байнга эрчимжлээ. Оросоос Хятад улсад суугаа элчин сайд Сергей Разов хэлэхдээ:

     Хоёр орны төрийн тэргүүн нар энэ онд тав удаа уулзаж, уулзалт бүр нь хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжлийн хурдыг түргэтгэж, хоёр талын харилцааны хөгжлийн шинэ арга чиглэлийг тогтоож өгсөн байна гэлээ.

     Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, Хятад, Оросын "улсын жил" ажиллагааны хугацаанд, хоёр тал улс төр, эдийн засаг худалдаа, соёл зэрэг олон салбар хамрсан, 500 гаруй төрлийн баялаг агуулгатай арга хэмжээ зохион явуулжээ. Одоо та бүхэнд Хятад оронд сурвалжлага хийж яваа Оросын сэтгүүлч хятад настантай хамт дуулсан "Катюша" гэсэн орос дууг дуулгаж байна.

     Оросын эдгээр сэтгүүлчид бол "Хятад, Оросын найрамдлын аялал-Хятад орон дахь аялал" ажиллагааны сурвалжлах хэсгийн бүрэлдэхүүнүүд юм. Энэ ажиллагааг ХОУР болон Оросын ТАСС агентлаг хамтран зохион явуулж байна. Ноднин энэ хоёр хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Хятад, Оросын найрамдлын аялал- Орос дахь аялал" арга хэмжээг амжилттай зохион явуулж, Хятадын хүн ардад Орос орныг танилцуулсан юм. Энэ онд хоёр хэвлэл мэдээллийнхэн мөн хамтран нэг сарын хугацаанд, Оросын 12 гол гол хэвлэл мэдээллийн сэтгүүлчид Хятадын сэтгүүлчидтэй хамт Хятадын 15 муж, хот, өөртөө засах районоор явж сурвалжлага хийсэн байлаа. Тэд Хятадын орон нутгийн үзэсгэлэнт сайхан өнгө үзэмжийг сонирхож, Хятадын түргэн хөгжлийг гайхан биширч явсан юм.

     Маш гоё, маш гоё, маш гоё, миний авсан гэрэл зургууд уран зураг шиг л гоё. Би энэ зургаа бүх дэлхийн хүн бүхэнд харуулна. Хятад орон хэдэн арван жилийн дараа улам хурдацтай хөгжих болно гэж Оросын сэтгүүлч ярилаа.

     "Хятад, Оросын жил" ажиллагаа удахгүй өндөрлөх гэж байна. Тэгэхэд хоёр орны хоорондын төрөл бүрийн харилцаа нь үүгээр зогсох биш харин цаашид хөгжих болно. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав\